БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн гуравдугаар чуулган дээр тус улсын авлигатай тэмцэх ажил ямархуу биелэлттэй байгааг тайлагнажээ. Энэхүү тайланг Хятадын Дээд Шүүхийн дарга Жоу Цян хийсэн байна. Түүний мэдээлснээр БНХАУ 2014 онд авлигатай тэмцэх хөтөлбөрийнхөө хүрээнд 44 мянга орчим хүнийг хахууль авсан, улсын өмч хөрөнгө завшсан хэргээр шүүж шийтгэсэн гэлээ. Өнгөрөгч онд албан тушаалын авлигад холбогдсон 55 мянган хүнд хамаарах хэргийг хянан үзсэн нь 2013 оныхоос 7.4 хувиар ихэссэн үзүүлэлт бөгөөд тэдгээрийн 3.7 мянга орчим нь нэг сая юаниас их хэмжээний хөрөнгөтэй тэнцэх авлига авсан, эд хөрөнгө завшсан байжээ. Ял эдэлсэн хүмүүс дунд мужийн удирдлага, сайдын хэмжээний 28 албан тушаалтан байсныг Хятадын эрх баригчид шүүмжилсэн байна.
Д.Үжин




















































