Бангладеш улс дахь Хойд Солонгосын элчин сайд тус улсын ард түмнээс уучлал хүсчээ. Учир нь Хойд Солонгосын элчин сайдын яамны дипломат их хэмжээний алтыг хууль бусаар авч, хийлээр гаргах гэж байгаад баригдсан байна. Бангладешийн албаныхны мэдээлж буйгаар социалист улсын дипломат хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй 27 кг алтыг хил гаргах гэж байгаад Дака хотын онгоцны буудал дээр баригджээ. Гаалийн агентлагийн дарга Кази Мухаммад Зиауддиний мэдээлснээр алтыг энэ сарын тавны өдөр дипломат Сингапурын онгоцоор нисэх гэж байхад нь илрүүлсэн байна. Тэрээр Хойд Солонгосын дипломат их хэмжээний хууль бус алт авч яваа байж болзошгүй хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж өмнө нь мэдээлсний үндсэн түүнийг нисэх буудал дээр шалгасан гэжээ.
Гаалийн агентлагийн дараг “Энэ маш хэцүү ажил байсан. Дипломат хүнийг буруугүй байхад нь шалгасан бол улс орны хэмжээний том асуудал үүсэх тулд эгзэг алдаж болохгүй байсан” хэмээн ярьжээ.
Хойд Солонгосын эрх баригчид энэхүү асуудалд одоогоор тайлбар хийгээгүй байна.
Д.Идэр




















































