Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас хамгийн сонирхолтой, анхаарал татсан гэрэл зургуудыг "Ройтерс" агентлаг танилцуулжээ. Үүнээс 10 гэрэл зургийг онцлон хүргэе.
1. Сирийн Алеппо хотын гол гудамжны ерөнхий дүр зураг. Дөрвөн жил үргэлжилсэн иргэний дайн Сирийн хотуудыг ийм болгожээ.

2. Украины Донецк мужийн оршуулгын газрын ажилчид. Салан тусгаарлагчдын мужид хүн олноор үрэгдэх тул оршуулгын газар булш ухагч хийх нь ашигтай ажилд тооцогдож байна.

3. Гуравдугаар сарын 11-нд япончууд аймшигт цунами болсон дөрвөн жилийн өмнөх үеийг дурсан, эмгэнэлээ.

4. Хөл хүндтэй болоод удаагүй байгаа Английн гүнж Кэтрин үзэсгэлэн сонирхож явна.






5. Хоёр жилийн өмнө Бостонд болсон марафон гүйлтийн тэмцээний үеэр гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг хийж, гурван хүний аминд хүрч 264 хүн гэмтээсэн Царнаев хэмээх эрийн бичсэн зурвасыг 10-ны өдөр болсон шүүх хурлын үеэр нийтэд дэлгэжээ. Тэрээр цагдаа нартай буудалцаж, өөрийгөө хамгаалсаар байхдаа завины хавтанд ингэж бичсэн байж.

6. Мексикийн хязгаар нутаг Пуэбло гэдэг газарт уулчид ийм занданшсан шарил олжээ. Гэтэл энэ нь 1959 онд Жамапа мөсөн голын орчмоос сураг алдарсан уулчных байсан гэнэ. Гуравдугаар сарын 5.

7. Бирм буюу Мьянмар улсад оюутнууд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Үүний улмаас 200 гаруй хүн долоо хоног хоригдохоор болсон гэнэ. Гуравдугаар сарын 10.

8. Афганы Нангархар муж дахь цагдаагийн албан хаагчдын сургуулилалтын талбайд хиймэл буу барьсан цагдаа нар ур чадвараа өсгөхөөр хичээж байна. Гуравдугаар сарын 9.

9. Гуатемалын гудамжаар зааны тугал мөрлөсөн эр алхаж яваад гэрэл зурагчны дуранд өртжээ. Гуравдугаар сарын 9.

10. Исламын улс бүлэглэл болон Шийтийн хоорондын дайн ширүүссээр байна. Иракын Аль-Аламын ойролцоо Шийтчүүд пуужин харваад эхэлжээ. Гуравдугаар сарын 8.





















































