Номхон далайн эрэгт орших Ванауту улс далайн хар шуурганд өртөж, ихээхэн хохирол амсаад байна. Тус улсын Ерөнхийлөгч Болдвин Лондсдэйл “Хар шуурганы улмаас маш олон хүн орон гэргүй болоод байна” гэжээ. Мөн хар шуурганы улмаас тус улсын нийслэл Порт Вилла хотын ихэнх барилга, байгууламжууд сүйдсэн байна. Одоогийн байдлаар хар шуурганы улмаас хамгийн багадаа найман хүн нас барсан гэх мэдээлэл байна. Мөн 1000 гаруй хүн орон гэргүй болж, усан дээр аргацааж амьдарч байна. Хар шуурга цагт 270 км-ын хурдтай байжээ. Ванауту улс нь 267000 гаруй хүн амтай, нийт 65 жижиг арлаас бүтдэг улс юм. Нийслэл Порт Виллад нь ойролцоогоор 47000 гаруй хүн амьдардаг байна.




















































