Мяньмарын байлдааны онгоц Хятадын элсэн чихрийн талбайд бөмбөг хаяснаар дөрвөн энгийн иргэн амиа алдсан ноцтой хэрэг гарчээ. Амиа алдагсдаас гадна есөн хүн гэмтэж бэртсэн хэмээн “Сяньхуа” агентлаг бичсэн байна. Энэхүү ноцтой хэргийн дараа Хятадын эрх баригчид Бээжин хотод суудаг Мяньмарын элчин сайдыг дуудан хуралджээ. Хятадын Гадаад хэргийн дэд сайд Лиу Зенмин элчин сайдад хэргийн учрыг шалгаж, хүний амь хөнөөсөн, Хятадын аюулгүй байдалд халдсан дайралтыг шударга ёсоор шүүхийг шаарджээ.
Харин Мяньмарын тал үүнийг санамсаргүй осол байсан хэмээн мэдээлж байна. Тэд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хилийн ойролцоо эмх замбараагүй байдал үүсгэсэн үндэсний цөөнх босогчидтой мөргөлдөж эхэлсэн бөгөөд байлдааны онгоц зэвсэгт босогчдын дээр бөмбөг хаяхаар явж байгаад буруу газар унагаасан хэмээн тайлбарлажээ.
Энэхүү хэрэг явдал өнгөрсөн баасан гарагт БНХАУ Мяньмартай хуваалцдаг хилийн ойролцоо байлдааны нисдэг тэргүүдээ явуулсны дараа болжээ. Тэдгээр нисдэг тэргүүд нь Мяньмарын байлдааны онгоцуудыг хянах, анхааруулах, хилд хэт ортсон тохиолдолд хөөж явуулах үүрэгтэй байсан байна.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (5)