Бразильд автобус осолдож олон арван хүн амиа алджээ. Ням гарагт болсон ослоор амиа алдагсдын тоо 50 хүрсэн хэмээн эрх баригчид мэдээлж байна. Олон арван хүн гэмтэж бэртсэн бөгөөд тун хүнд нөхцөлд байгаа тулд амиа алдагдсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн үзэж байгаа аж. Шашны арга хэмжээнд оролцох сүсэгтнүүдийг зөөж явсан автобус уулархаг хөдөөгийн зам явж байхдаа замаас гарч осолдсон байна. Ингэснээр 335 метрийн өндрөөс онхолдож олон удаа эргэсээр газрын бэлд ирж зогссон хэмээн гэрчүүд ярьжээ.
Ослын газар түргэн тусламжийн 15 тэрэг болон нэг нисдэг тэрэг ажилласан байна. Орон нутгийн телевизийн мэдээлснээр бэртэж гэмтсэн хүмүүсийн дунд дөрвөн хүүхэд байгаа аж.
Эрх баригчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Бразлилийн орон нутгуудад авто замын осол гарах нь элбэг аж. 2010 онд гэхэд тус улсад авто замын ослоор 43869 хүн амиа алдсан хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
Д.Үжин




















































