Хэт даврагч террорист бүлэглэл “Исламын улс”-д эслэхээр явж байсан Их Британийн гурван хүүхдийг ням гарагт баривчилжээ. Тэднийг Туркт хил давахаас нь өмнө баривчилсан байна. Өсвөр настнууд хоёр нь 17 настай, нэг нь 19 настай хөвгүүд байжээ. Тэднийг өнгөрсөн баасан гарагт гэрээсээ сураггүй алга болсон талаар эцэг эх нь цагдаад мэдээлсэн байна. Туркын холбогдох албаныхан баривчлагсдыг 19 настай залуутай хамт Истанбулд явааг мэдсэн бөгөөд террористуудтай нэгдэх нь хэмээн таамагласан тул хилийн ойролцоо отож байжээ.
Өнгөрсөн долоо хоногт Их Британийн өсвөр насны гурван охин “Исламын улс”-д нэгдэхээр Сирийн хилийг давсан юм. Тиймээс тус улсын Терроризмтой тэмцэх тасаг сэрэмжтэй ажиллаж Туркын албаныханд мэдээлэл өгсөн байсан гэлээ.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)