2010-2014 оны хооронд дэлхийн нийт зэвсгийн худалдаа өмнөх таван жилээсээ 16 хувиар өссөн байна. Тэр дунд Хятадын зэвсгийн нийлүүлэлт энэ таван жилийн хугацаанд 143 хувиар өссөн байх юм. Хятадын зэвсгийн экспорт ийн огцом өсч, Герман, Францынх буурснаар Хятад улс энэ төрлийн худалдаагаар дээрх хоёр улсыг ардаа орхиж, дэлхийд гуравт бичигддэг болжээ. Гэхдээ энэ зөвхөн зэр зэвсгийн тооны хувьд ярьж буй үзүүлэлт болохоос үнэ өртөг, мөнгөн дүнгээр нь тооцоогүй гэнэ. Цөмийн бус зэвсгийн дэлхийн нийт нийлүүлэлтийн 31 хувийг хангаж буйгаараа АНУ зэвсгийн худалдаагаар дэлхийд тэргүүлж байна. Тэгвэл жагсаалтын эхний тавд орсон бусад улс тус бүртээ ердөө таван хувийг л нийлүүлэх хэмжээнд зэвсэг экспортолж байгаа юм.Хятадын зэвсгийн экспортын гуравны хоёр хувийг Азийн орнууд руу нийлүүлж байгаагаас Пакистан 41 хувийг нь худалдан авдаг байна. Мөн Бангладеш, Мьянмар Хятадаас их хэмжээгээр зэвсэг худалдан авдаг аж. Түүнчлэн Хятадын зэвсэг нийлүүлэгчид Африкийн 18 оронд худалдан авагчтай гэнэ.
Д.Үжин




















































