Даваа гарагт Францын засгийн газар хэт туранхай, тэжээлийн дутагдалтай загвар өмсөгчдийг ажилд авсан ажил олгогчдод торгууль ногдуулах болон шорон ял эдлүүлэх тухай саналыг хэлэлцэж эхэлжээ. Социалист гишүүн Оливиер Веран эрүүл мэндийн хуульд нэмэлт шинэчлэлт хийхэд энэ хоёр саналыг дэвшүүлсэн юм байна. Эхний өөрчлөлт нь загварын агентлагуудыг хэт туранхай эмэгтэйчүүд буюу энэ байдал нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болох моделиудыг ажилд авахыг хориглосон байна. Харин хоёр дахь өөрчлөлт нь хэт туранхай байхыг уриалсан аж ахуй нэгжид эрүүгийн гэмт хэргийн хариуцлага тооцно хэмээн тусгажээ.
Ингэхдээ загварын байгууллагуудад туслах зорилгоор моделиудад Биеийн жингийн индекс бүхий сертификат олгох аж. Заасан индексээс доогуур үзүүлэлттэй моделийг ажилд авсан тохиолдолд зураан сар хорих эсвэл 75 мянган еврогийн торгууль ногдуулах юм байна.
Өнөөгийн байдлаар Францад хэт тураалтай 60 мянган хүн амьдардаг бөгөөд тэдний 90 хувь нь насанд хүрсэн хүмүүс аж.
Д.Идэр




















































