Польшийн хилийн хамгаалагчид хүнийг хууль бусаар хил давуулах гэж оролдсон гэх үндэслэлээр нэгэн франц эрийг баривчилсан байна. Тэрээр Европын холбооны улсад эхнэртэйгээ хамт нэвтрэхийн тулд орос эхнэрээ аварга том чемоданд хийсэн байжээ. Харамсалтай нь Шеньгений бүсэд пасспортгүйгээр зорчих эрхтэй тул хил давахад ямар ч асуудалгүй байсан бөгөөд эхнэрээ зовоох ч шаардлагагүй байжээ. Холбогдох албаныхны мэдээлснээр 60 орчим насны эрэгтэйг Белорусын зүүн хэсгийн хот Тересполийн төмөр замын станц дээр баривчилжээ. 30 настай орос эхнэрээ нуусан чемоданы хэмжээ хэт том байсан учраас байцаагчдын анхаарлыг татаж шалгахад хүргэсэн байна.
Хосууд Москвагаас Франц хүрэх гэж явсан бөгөөд баригдсаныхаа дараа Белорусруу буцжээ.
Д.Үжин




















































