Исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өөрийн хяналтад байдаг
Нигерийн зүүн хойд хэсгийн Бама тосгонд гал тавьжээ. Нигерийн цэргүүд
тосгоныг эргүүлэн авахаар дайрах үед “Боко Харам” иргэдийг дүрвэн
зайлуулахын тулд ийнхүү гал тавьсан хэмээн эх сурвалж мэдээлж байна.
Исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өөрийн хяналтад байдаг Нигерийн зүүн хойд хэсгийн Бама тосгонд гал тавьжээ. Нигерийн цэргүүд тосгоныг эргүүлэн авахаар дайрах үед “Боко Харам” иргэдийг дүрвэн зайлуулахын тулд ийнхүү гал тавьсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. Тэд Бама тосгоны оршин суугчдад засгийн газрын цэргүүд хэт ойртсоны улмаас гал тавихад бэлдэж байгаа хэмээн өнгөрсөн бямба гарагт мэдээлжээ байжээ. Энэхүү сүрдүүлгийн улмаас ихэнхи иргэд дүрвэсэн боловч бүгд гарч чадаагүй байна. Учир нь өвчтэй болон хөгшин хүмүүс зугтаах боломжгүй байсан учраас гэртэйгээ хамт шатсан байх хэмээн дүрвэж гарсан оршин суугчид ярьжээ.
“Боко Харам” бүлэглэл өнгөрсөн есдүгээр сард Бама тосгоныг эзэлснээс хойш удирдлагадаа байлгаж байсан юм. Исламистууд тосгонд олон зуун хүнийг хөнөөсөн бөгөөд зарим нь эзлэгдэхээс өмнө дүрвэсэн ч ихэнхи оршин суугчид террористуудын хяналтад түгжигдсэн байсан билээ.
Нигерийн эрх баригчид энэ сарын 28-ны өдөр болох парламентын сонгуулиасаа өмнө “Боко Харам”-д эзлэгдсэн газар нутгаа чөлөөлнө гэх амлалтынхаа хүрээнд дайралтуудыг эрчимтэй явуулж байна.
Д.Идэр




















































