АНУ-ыг Сирийн талуудтай энхийн хэлэлцээр байгуулна гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ мэдээллийг Вашингтон үгүйсгэсэн байна. Тус улсын албаныхан мягмар гарагт АНУ Сирийн энхийн хэлэлцээрийг зохион байгуулах тухай огтхон ч төлөвлөөгүй хэмээн няцаажээ. Мөн Сирийн ерөнхийлөгч Башар ал-Ассад харгис дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хэзээ ч оролцохгүй хүн хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гадаад хэргийн сайд Жон Керри Вашингтоныг Сирийн эрх баригчтай энхийн хэлэлцээр хийхийг зөвлөсөн юм. Гэвч Төрийн Департмент уг асуудалд эрс татгалзсан байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгч Сиритэй хэлэлцээр хийх ямар ч санаа, төлөвлөсөн ажил байхгүйг дурдаад хэрвээ энхийн хэлэлцээр болдог юм бол зөвхөн Ассадын дэглэмийн төлөөлөгчид бус сөрөг хүчнийхэн ч бас суух ёстой хэмээжээ.
Тав дахь жилдээ үргэлжилж буй Сирийн иргэний дайнд 215 мянган хүн амиа алдлаад байгаа юм.
Д.Идэр

Ерөнхийлөгч Башар ал-Ассад, Жон Керри нар 2010 онд Дамаскт уулзаж байв.

Ерөнхийлөгч Башар ал-Ассад, Жон Керри нар 2010 онд Дамаскт уулзаж байв.




















































