Пакистан өнөөдөр 12 гэмт хэрэгтэнг цаазаар авах ял үйлдлээ. Тус улсын дотоод хэргийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр энэ нь цаазаар авах ялыг сэргээснээс хойш нэг өдөрт хамгийн олон хүнийг цаазалсан хэрэгт тооцогдож байна. 12 гэмт хэрэгтэнг дүүжилж хөнөөсөн бөгөөд тэд зөвхөн террорист байгаад зогсохгүй өмнө нь хүн алсан, хүчирхийлсэн зэрэг жигшүүрт гэмт хэрэгт үйлдсэн этгээдүүд байсан хэмээн мэдээлжээ.
Тус улс сүүлийн долоон жилийн хугацаанд цаазаар авах ялыг хэрэгжүүлээгүй юм. Гэвч өнгөрсөн 12 дугаар сард Талибаны буутай этгээдүүд сургууль руу дайрч 132 сурагч, 9 багшийг хөнөөсний дараа Ерөнхийлөгч Наваз Шариф цаазын ялаа сэргээж буйгаа мэдээлсэн юм. Цаазын ялыг сэргээснээс хойш тус улс нийт 27 хүнийг цаазалсны дотор ихэнхи нь исламын хэт даврагчид байсан аж.
2008 онд ардчилсан эрх баригчид цэргийн хүчнийхнээс засгийн эрхийг авснаар тус улсад цаазаар авах ялыг хориглож байсан байна. Одоогоор 8000 гаруй хүн цаазын ял авч шоронд хоригдсоноос 1000 гаруй нь давж заалдах хүсэлт гаргажээ.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)