Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сайт “Facebook” компани онлайн дэлгүүрийн хайлтын систем “TheFind”-ийг худалдан авахаар болжээ. Ингэснээр тэрбум гаруй хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ зар сурталчилгааны бизнесээ ихээр өргөтгөх боломж гарч ирж байгаа гэлээ. Талууд гэрээний хугацааг тодорхой зарлаагүй байгаа боловч ойрын долоо хоногуудад хийгдэнэ хэмээн таамаглаж байна. “TheFind” хайлтын систем нь 2006 онд байгуулагдсан бөгөөд худадан авагчдад онлайнаар болон орон нутгийн дэлгүүрүүдээсээ хайсан бараагаа олоход тусладаг үйлчилгээ юм.
“Facebook”-ийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хэрэглэгчид нь онлайн худалдааны хуудсуудыг ихээхэн сонирхож байгаа нь батлагдсан тул тэдний хэрэгцээг хангах, зохион байгуулалт хийх зорилгоор уг хайлтын системийг нэгтгэж сайжруулахаар төвөлөсөн байна.
Д.Үжин




















































