НҮБ-ын Голланд дахь салбарын нисдэг тэрэг осолдож хоёр цэргийн албан хаагч амиа алджээ. Нисдэг тэрэг Мали улсын хойд хэсэгт Гао хотын ойролцоо хийж байсан цэргийн сургуулилтын үеэр осолдсон хэмээн тус улсын Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ. Мали дахь НҮБ-ын мэдээлснээр нисдэг тэрэг хүчээр газардахад хүрсний улмаас осолдсон гэжээ. Нүдэн гэрчүүд хэрэг явдлыг яах аргагүй осол байсан хэмээн мэдээлж байгаа бөгөөд нисдэг тэрэг яагаад хүчээр буух гэж оролдсоныг тогтоохоор ажиллаж байгаа юм.
НҮБ-ын нисдэг тэргүүдийг исламын дайчдад эзлэгдсэн Мали улсын Минусма хотод энхтайван байдлыг авчрах ажиллагаанд ашиглаж байгаа аж. ын даалгаварын дагуу Мали улсад Голландын 450 цэргийн албан хаагч ажиллаж байна.




















































