АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хамгаалалтыг сайжруулахтай холбоотой бэлтгэл сургуулилт хийх зорилгоор Цагаан ордны хуулбарыг бариулах асуудал яригдаж байна. Судалгааны багийнхны тооцоолсноор ерөнхийлөгчийн ордны өнцөг булан бүрийг дуурайлган хуулбар Цагаан ордонг барихад найман сая ам.доллар хэрэгтэй гэжээ. Хэрвээ санхүүгийн асуудал шийдэгдэх юм бол Мэриланд мужийн Белтсвилл хотод орших АНУ-ын нууц албаны бэлтгэл сургуулилтын лагерьт хуулбар ордонг барих юм байна.
Нууц албаны тэргүүн Жозеф Клэнс ярихдаа “Цагаан ордны жинхэнэ хуулбарыг яг энэ хэмжээгээр нь барьж, тэр бүү хэл орчныг нь ч энэ байдлаар тохижуулах нь дасгал сургуулилтыг бодитой хийх нөхцөл боломж бүрдүүлнэ” гэжээ.
Хагас жилийн өмнө зэвсэгтэй этгээд Цагаан ордон руу нэвтэрсний дараанаас хуулбар ордон барих санаачлагыг анх гаргаж байсан юм.
Д.Үжин




















































