АНУ нисэгчгүй онгоцны дайралтаараа исламын хэт даврагч Ал-Шабааб бүлэглэлийн толгойлогчийг хөнөөсөн хэмээн мэдээллээ. Өмнөд Сомалид дайралтад өртөн хөнөөгдсөн хэмээн үзэж буй толгойлогч Аднан Гараарыг 2013 онд Кенийн нийслэл Найробийн их дэлгүүрт бөмбөг дэлбэлж 67 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байсан юм. Пентагоны мэдээлснээр нисэгчгүй онгоц өнгөрсөн пүрэв гарагт Ал-Шабааб бүлэглэлийн дайчид сууж явсан машиныг дэлбэлсэн бөгөөд тус машинд Аднан Гараар сууж явсныг энэ өчигдөр бататгажээ.
Толгойлогчийг устгах ажиллагаа Могадишу хотоос баруун зүгт 240 км-т буюу Динсоор хотын ойролцоо болжээ. Сомалийн нүдэн гэрчүүдийн мэдээлж буйгаар нисэгчгүй төхөөрөмжид өртсөн машинд террорист бүлэглэлийн гурван гишүүн явж байсан бөгөөд машин бүхэлдээ шатсан хэмээн мэдээлсэн байна.
Д.Идэр




















































