АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн охин Кэролайн Кеннеди Япон улс дахь АНУ-ын элчин сайдаар ажиллаж байгаа. Тэгвэл элчин сайдыг хөнөөнө хэмээн заналхийлсэн тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Японы эрх баригчид заналхийлэгч этгээдийг олохоор ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард Токио хот дахь АНУ-ын элчин сайдын яамруу Японы орон нутгийн дуудлага ирсэн бөгөөд хатагтай Кэролайн Кеннедиг ална хэмээн заналхийлжээ. Дуудлагаас сонсоход сүрдүүлэгч этгээд япон хүн байсан бөгөөд англи хэлээр ярьсан гэлээ.
Хэдий Японы эрх баригчид элчинг заналхийлэгчийг хайж байгаа ч АНУ-ын Төрийн Департмент гар хумхин суухгүй бөгөөд Японы засгийн газартай хамтран ажиллана гэсэн байна. Талууд заналхийллийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс татгалзаж байгаа юм.
Кэролайн Кеннедиг сүрдүүлсэн тухай мэдээлэл олон нийтэд цацагдаагүй байсан юм. Харин Тэргүүн хатагтай Мишель Обама Япон улсад дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлэхээр лхагва гарагт зочлохдоо энэ явдлыг олон нийтэд дэлгэжээ.
БНСУ дахь АНУ-ын элчин сайд Марк Липперт хоёр долоо хоногийн өмнө халдлагад өртсөн билээ.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (2)