Хэдхэн цагийн өмнө Шведийн баруун хэсэгт орших Готенбург хотын нэгэн ресторанд буутай этгээдүүд халджээ. Рестаронд гал нээснээр хоёр хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна. Цагдаагийн газрын мэдээлж буйгаар халдагч этгээдүүд клашников буугаар зэвсэглэсэн байсан хэмээн үзэж байгаа аж. Мөн энэхүү хэргийг террорист халдлага гэхээсээ илүү танхайн зорилгоор хийсэн хэмээн таамаглаж байна.
Шведийн “SVT” сувгийн мэдээлж буйгаар нүдэн гэрчүүд хоёр хүн рестаронд орж ирэнгүүтээ гал нээж эхэлсэн гэжээ. Хэрэг явдал болсон газарт цагдаа нар очих үед гэмт хэрэгтнүүд зугтаасан байжээ.
Холбогдох албаныхан хэргийн газрыг битүүмжилсэн бөгөөд мөрдөх ажиллагааг эхлүүлээд байна.
Д.Идэр




















































