
Анхны хэлэлцээрт талуудын гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайдууд оролцсон байна. Талууд энэхүү уулзалтаар хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын тухай шударгаар, илэн далангүй ярилцаж итгэлцэлд хүрэх зорилготой аж.
Японы Засгийн газрын танхмийн нарийн бичгийн дарга Ёшихиде Сугагийн мэдээлснээр энэ салбарт Токио Бээжинтэй харилцаагаа бататгаж, түүхийг толь мэт зүйрлэн харж, аюулгүй ирээдүйн төлөө шийдвэр гаргах болно гэжээ.
“NHK” агентлагийн мэдээлснээр Токио Бээжинг тэнгисийн маргааны менежментийн механизмаа аль болох хурдан боловсруулахыг шаардаж байгаа аж. Мөн сүүлийн жилд огцом нэмэгдсэн батлан хамгаалахын төсвийн ерөнхий зарцуулалтыг ил тод тайлбарлахыг хүссэн байна.
Д.Идэр