Лхагва гарагт Эйфелийн цамхаг харагдахаа больжээ. Учир нь Парис хотын агаарын бохирдол хэт ихэссэний улмаас утаан манан татаж дэлхийд алдартай том цамхаг хүртэл үе үе “алга болох”-од хүргэсэн байна. Францын нийслэлд агаарын бохирдлын хэмжээ стандарт төвшинд байгаа боловч уг асуудлыг анхааралдаа авч хяналт тавихгүй бол агаарын бохирдлын хэмжээ гамшгийн хэмжээнд хүрэхэд тун ойрхон байгаа аж. Мэргэжилтнүүд Парисын агаарын бохирдлын хэмжээг 10 микроноос хэтрэхгүй буюу хүний эрүүл мэндэд хоргүй хэмжээнд байгаа гэлээ.
Лхагва гарагийн өглөөнөөс эхлэн тус хотын машинуудыг цагт 20 километрээс дээш хурдтай явахгүй байхыг журамлажээ. Мөн нийтийн тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүйгээр зорчуулах, хотод орж ирэх машины тоог бууруулах зэрэг зохицуулалт хийхээр болжээ.
Аялал жуулчлалаараа алдартай Парис хотын агаарын бохирдол нь машин тэрэг, халаалт, хүнд үйлдвэр зэргээс үүсэж байна.
Д.Идэр




















































