АНУ-ын баруун хойд хэсэгт орших Айдахо мужид олон тооны үхсэн
шувуудаар “бороо” оржээ. Зэрлэг байгаль хамгаалагчдын мэдээлж буйгаар
2000 гаруй үхсэн галуу, 20 гаруй халзан бүргэд тэнгэрээс унасан байна.

АНУ-ын баруун хойд хэсэгт орших Айдахо мужид олон тооны үхсэн шувуудаар “бороо” оржээ. Зэрлэг байгаль хамгаалагчдын мэдээлж буйгаар 2000 гаруй үхсэн галуу, 20 гаруй халзан бүргэд тэнгэрээс унасан байна.
Шувууд олноороо үхсэн шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байгаа бөгөөд холерын халдвараас эсвэл даарснаас үүдэж ийнхүү олноороо үхсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Жигүүртнүүд холерын халдвар авсан бол хүнд аюул учруулах нь тун бага аж.
Орон нутгийнхан шувуудыг өндөр халдварт өвчний улмаас үхсэн эсэхийг шинжлэхээр болсон байна.
Д.Идэр