Лхагва гарагт Тунис улсын Үндэсний Бардо музейд болсон буутай халдлагын хэрэгт есөн хүнийг сэжиглэн баривчилжээ. Тус улсын ерөнхийлөгчийн мэдээлж буйгаар сэжигтнүүдийн дөрөв нь халдлагатай шууд холбоотой гэсэн байна. Гэвч баривчлагдсан хүмүүсийн нэр, иргэншил гэх мэт нарийн тодорхой мэдээллийг өгөхөөс эрс татгалзаж байгаа юм. Буутай этгээдүүдийн халдлагаар 23 хүн амиа алдсанаас 20 нь гадаадын жуулчид байсан. Энэхүү хэргийн цаана хэт даврагч “Исламын улс” бүлэглэл байсан хэмээн буруутгаж байгаа юм. Учир нь тус бүлэглэлийн ухуулга сурталчилгааг хийдэг твиттер хаяг дээр халдлагын тухай “энэ бол Тунисын сүсэггүй олон болон гэмтнүүдийн үүрнүүдийн нэгэнд адислалын халдлага үйлдсэн хэрэг юм” хэмээн бичсэн аж. Барууныхныг эсэргүүцдэг Исламын улсын дайралтад Япон, Колумб, Австрали, Их Британи улсы жуулчид амиа алдсанаас гадна 40 гаруй хүн гэмтэж бэртсэн билээ.
Аюулгүй албаныхан музейг барьцаалагчдаас суллах ажиллагааны үеэр хоёр террорист алагдсан юм. Гэвч дээрх сэжигтнүүдийн тухай мэдээллийг хэрхэн олсон нь мөн тодорхойгүй байна.
Д.Үжин




















































