
Тэрээр “Бид баруунаас зөвхөн зэр зэвсгээр туслахыг хүсч байна. Бидэнд цэрэг эрс бий. Армийн тоо өдөр бүр өсч байгаа” хэмээн ярьжээ. Мөн “Хэрвээ олон улсын хамтрал байгуулан террористуудтай тэмцэж буй барууныхан Ливийн ард түмэнд, ялангуяа Ливийн армид бодит тусламж үзүүлэхгүй юм бол хэт даврагчид хууль бус цагаачдынхаа хамт Европын орнуудад тархаж эхэлнэ. Ингэснээр Европт Ливийн адил авлигал, сүйрэл газар авах болно” хэмээн анхааруулжээ.
Сири, Иракт нөлөөллөө тогтоосон “Исалмын улс” бүлэглэл нь Газар дундадын тэнгис дагуу орших Ливийн хоёр хотыг эзлээд байгаа бөгөөд дахин өөр хотуудыг авахыг оролдож байгаа юм.
Сөрөг хүчнийхэн Ливийн эрх баригч намтай тэмцэлдэж улс орондоо хаос байдал үүсгэсэн нь тус бүлэглэлийг энэ нутагт хүчээ авахад нөлөөлсөн байна.
Генерал “Исламын улс”-ын дайчдын тоо 7000-7500 хүрсэн хэмээн тодорхойлжээ.
Д.Идэр