Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Ичинноров: Тэр хоёр хүүхдэд тохиолдсон хэргийг сонсоод үнэхээр нойр хүрээгүй

2012-2-09
0
ЖИРГЭХ
    Өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой ХК-ий ажилчдын тосгоны  байранд байгуулсан усан оргилуурт 10 настай хүү А.Зоригтбаатар, гурван настай хүү Г.Золбаяр нарын ах дүү хоёр тоглож байгаад оргилуурын цахилгаанд цохиулж нас барсан хэрэг гарсан. Хүний эрхийн хуульч М.Ичииноров хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн тус компаний эсрэг стратегийн өмгөөллийн хэрэг үүсгээд байгаа юм. Уг хэргийг хууль хяналтынхан шалгахдаа хоёр хүүг амиа хорлосон гэж бүртгээд хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Хэдийгээр энэ хэргийг аймгийн прокурор мөрдөн байцаалтад дахин буцаах шийдвэр гаргасан ч энэ нь хэн нэгнийг эрүүгийн хэрэгт татахаас илүүтэй иргэний хариуцлагын маш том хэрэг болсон гэж хүний эрхийн хууьч М.Ичинноров үзэж буйгаа илэрхийлэв. Ингээд түүнтэй энэ талаар ярилцсанаа хүргэж байна.
    Өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой ХК-ий ажилчдын тосгоны  байранд байгуулсан усан оргилуурт 10 настай хүү А.Зоригтбаатар, гурван настай хүү Г.Золбаяр нарын ах дүү хоёр тоглож байгаад оргилуурын цахилгаанд цохиулж нас барсан хэрэг гарсан. Хүний эрхийн хуульч М.Ичииноров хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн тус компаний эсрэг стратегийн өмгөөллийн хэрэг үүсгээд байгаа юм. Уг хэргийг хууль хяналтынхан шалгахдаа хоёр хүүг амиа хорлосон гэж бүртгээд хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Хэдийгээр энэ хэргийг аймгийн прокурор мөрдөн байцаалтад дахин буцаах шийдвэр гаргасан ч энэ нь хэн нэгнийг эрүүгийн хэрэгт татахаас илүүтэй иргэний хариуцлагын маш том хэрэг болсон гэж хүний эрхийн хууьч М.Ичинноров үзэж буйгаа илэрхийлэв. Ингээд түүнтэй энэ талаар ярилцсанаа хүргэж байна.

- “Тавантолгой” компанийн эсрэг стратегийн өмгөөлөл үзүүлнэ гэлээ.  Стратегийн өмгөөлөл гэж чухам юу юм гэдэг талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?
- Стратегийн өмгөөлөл ба нөлөөллийн үйл ажиллагаа нь өөрөө нэг буюу хэсэг бүлэг хүнд тохиолдсон үйл явдлаар дамжуулан өмнөө маш том зорилго тавин ажилладаг бөгөөд энэ нь нийгмийг, системийг, хууль эрх зүйн орчин, сэтгэлгээг өөрчлөх зорилго агуулдаг.  Стратегийн өмгөөлөл хэд хэдэн онцлогтой байдаг. Нэг буюу хэсэг хүний эрх ашгийг хөндөж буй боловч цаанаа нийтийн эрх ашиг, нийгмийн эрх ашгийг хөндөж байдгаараа  онцлогтой байдаг. Олон нийт болон хэвлэл мэдээллийн оролцоо, дэмжлэг, нөлөөллөөр амжилтанд хүрдэг. Зөвхөн тухайн хүнийхээ эрх ашгийг хамгаалаад зогсохгүй нийгмийн шинэчлэлд асар өндөр үүрэг гүйцэтгэдгээрээ заавал ямар нэг хэмжээнд амжилтанд хүрдэг. Хууль тогтоомж, шүүх засаглалын шинэчлэлд эерэг нөлөө авчирдаг.Тухайн асуудлаар хууль шүүхийн шийдвэрлэх жишиг кейс болж өгдөг. Шинэ хуулийн заалт эсвэл шинээр хууль тогтоомж хүртэл батлуулах явдалд хүргэдэг тохиолдол байдгаараа маш онцлогтой, бас үр дүнтэй үйл ажиллагаа байдаг. Мөн олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгт, соёл төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг.

-    10 000 төгрөг хулгайлаад 10 жилийн ял явсан Ариунцэцэгийн хэргээр та стратегийн өмгөөлөл хийж хүмүүсийн анхааралд хүргэж байсан.  Таны хийж байсан стратегийн өмгөөллийн хэргүүдийнхээ талаар яриач.   
-    Хамгийн анхны стратегийн өмгөөллийг 2002 онд бид Завханы Эрдэнэ-Очирын гэх хэрэг дээр хийж олны анхааралд хүргэн амжилттай шийдүүлж байсан. Дөрвөн удаа цаазын ял сонсож байсан Эрдэнэ-Очирын хэрэг нь нотлох баримтгүйгээр хүнд гэмт хэрэгт цаазын ял оноосон хэрэг байсан. Энэ хэргээр дамжуулан хууль шүүхийн байгууллагын яллах сэтгэглээг өөрчлөх, мэтгэлцэх зарчимд үндэслэсэн, баталгаатай нотлох баримтын хүрээнд хэргийг шийддэг байх жишиг тогтоох зорилго тавьсан. Мөн өнөөдөр цаазаар авах ялыг халахад энэ хэргийг манайхан жишиг болгон ашигладаг. 2003 онд Төв аймгийн Цагдаа, Прокурорын эсрэг урьдчилан хорих төвд нас барсан Ганбат гээд залуугийн амь насны төлбөрт анх удаагаа иргэний нэхэмжлэл үүсгэсэн хэрэг байсан. Энэ хэрэг нь урьдчилан хорих төв, шоронгийн шийнэчлэлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Ариунцэцэгийн хэргээр дамжуулан нийгмийн шударга ёсны үнэлэмжийг ил тод болгож чадсан гэж үздэг. Үүний дараа 2008 оны эрүүгийн хуулийн ялын бодлогод өөрчлөлт орж байсан. Тэгэхээр өнөөдрийн ярьж буй асуудлын цаана ямар том зорилго агуулагдаж байгааг олон нийт, төр засагт ойлгуулахад хэвлэл мэдээллийн үүрэг маш өндөр байна. Зөвхөн сенсаац хөөхөөсөө илүүтэй үүний цаана хууль эрх зүйн ямар асуудлыг хуульчид хөндөх гэж байгааг гаргаж ирэх иргэний болон эрэн сурвалжлах сэтгүүлзүйн үүрэг энд чухал хувь нэмэртэй.

-    Таван толгойн ХК-ын эсрэг үүсгэж буй хэргийн зорилго нь чухам юу байх вэ?
-    Орон нутгийн өмчлөлтэй Таван толгой компани өөрийн хөрөнгөөр тосгондоо цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур барихдаа барилга байгууламжийн хууль тогтоомж, тогтсон стандарт журмуудыг зөрчөөд хийсэн. Түүний хар гайгаар нэг айлын хоёр бяцхан хүү усан оргилуурын усанд үүссэн байсан цахилгаанд цохиулж амь насаа алдсан. Энд хууль эрх зүйн шинэчэл, өөрчлөлт, нийгмийн шударга ёс, хариуцлагын тогтолцоо, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх гээд маш олон чухал асуудал хөндөгдөж байгаа юм. Энэ хэрэг дээр үүсгэж байгаа стратегийн өмгөөлөл хэд хэдэн том зорилгыг агуулж байгаа юм.  Нэгдүгээрт, энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Амиа хорлосон гэдгээр эрүүгийн хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болгож байсан бол одоо зүйлчлэл өөрчлөгдөн, шалгагдаж эхэллээ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн прокуророос бидэн рүү ярьсан. Энэ хэргийг анхааралдаа авсан. Түргэн шуурхай шийдвэрлэнэ гэдгээ хэлж байна. Хэргийн шийдвэрлэлтийн эцсийн хувь заяанд нөлөөлөх нь тодорхой.  Хоёрдугаарт, энэ хэрэгт хэн нэгэн хувь хүнийг эрүүгийн ял үүрүүлэхээс илүүтэйгээр компаний хариуцлагын асуудлыг хурцаар хөндөж гаргаж ирэх зорилго тавьж байгаа юм. Ингэхдээ иргэний амь насны нөхөн төлбөр, хохирогчдын сэтгэл санааны хохирлыг төлүүлэх замаар энэ хариуцлагын асуудлыг бид хөндөнө. Гуравдугаарт, хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байна. Хүүхдийн эрхийн асуудал энд маш өндрөөр тавигдаж буй учир энэ хохирогч эцэг эхийн хувьд ч өөрсдийн үрсийнхээ алтан амийг алдсан ч Монголын мянга мянган хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний амь нас, эрүүл мэнд аюулгүй орчинд амьдрах хариуцлагатай нийгмийн орчныг бий болгохын төлөө тэр хоёр ч, би ч, мөн энэ хэрэг дээр биднийг дэмжиж ажиллах бүх хуульчид, сэтгүүлчид Монголын мянга мянган эцэг эхүүдийн дуу хоолой болж оролцож байгаа юм гэж ойлгох хэрэгтэй.

-    Таны тодорхойлж ярьж байгаагаас харахад стратегийн өмгөөлөлийн үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн үүрэг хариуцлага маш  чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцолж байна гэж ойлгож болох уу?

-    Стратегийн өмгөөлөл нь хаалттай шүүхийн хаалганы цаана явагддаггүй, олон нийт хэвлэл мэдээллийн анхаарлын төвд өрнөдгөөрөө бас нэг онцлогтой. Шулуухан хэлэхэд стратегийн өмгөөллийн гол оролцогчид нь хуульчдаас гадна стратегийн өмгөөлөгч нь сэтгүүлч та нар юм шүү дээ. Иргэд, сэтгүүлчид, хуульчдын хамтын оролцоотой багийн ажил гэсэн үг. Зөвхөн манайд ч биш олон улс орон, тэр тусмаа Зүүн Европын хуучин соц орнуудад нийгмийн шинэчлэлийн энэ аргыг хүний эрхийн, байгаль орчны, үндэсний цөөнхийн гээд олон асуудлууд дээр амжилттай хэрэгжүүлсэн байдаг.

-    Хөвгүүдийн эцэг эх таньд хэзээнээс эхэлж хандсан бэ?

-    Энэ хэрэг 2011оны 8 сард гарсаныг би мэдээгүй. Саяхан энэ хүмүүсийн дүү нар нь надтай ирж уулзахад миний нойр үнэхээр хүрээгүй. Би өөрөө 12 настай хүүтэй хүн. Эх хүний хайр гэж байна. Эх хүний сэтгэл зүрхний дуудлагаар би энэ хэрэг дээр орж ирж олон түмэн болон хэвлэл мэдээллийнхэнд хүргэе гэж бодсон.  Энэ хоёр хүүхдэд тохиолдсон хэрэг нь өөрөө Монгол улсад хариуцлагын тогтолцоо байхгүй болжээ гэдгийг илтгэж байгаа юм. Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компани болон төрийн байгуллагууд хүүхдийн эрхийг хангадаг байгаасай, аюулгүй байдалд байлгаасай гэдэг үүднээс ажиллаж байна.

-    Гадны оронд ийм хэрэг гарсан тохиолдолд хууль шүүхийхэн нь ямар шийдвэр гардаг вэ?
-    Тухайн компани маш их хэмжээний мөнгөн торгуульд унана шүү дээ. Америк ч юм уу эсвэл хууль дүрэм нь хөгжсөн, хүний эрх нь хангагдсан улс гүрэнд бусдын буруугаас болж хүүхдийн алтан амь үрэгдсэн бол тухайн компани дамдууртлаа тэрбум тэрбум төгрөгийн өрөнд орж байх ёстой. Гэтэл Таван толгой компани энэ хоёр хүнийг хүүхдээ алдчихсан байхад харж үзэх ч юм алга.

-    Та ирэх сонгуульд нэр дэвших үү?
-    Мэдэхгүй ээ, одоо сонгуульд нэр дэвших нь тодорхойгүй байна шүү дээ. Гишүүдэд хүртэл тойрог олдохгүй байгаа юм биш үү. Хамгийн их мөнгө төлж чадсанд нь л боломж байгаа юм шиг байна.

-    Хэрвээ та УИХ-д сонгогдвол одоогийн гишүүдээс юугаараа ялгарч чадах вэ?

-    Би энэ нийгмийн сайн сайхны төлөө, хууль шүүхийн шинэчлэлийн төлөө, хүний эрхийн төлөө, сүүлийн арван жилийн туршид хийсэн ажлаа үргэжлүүлнэ. Миний зорилго маш тодорхой.

Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Ukaa (84.179.71.56)
    Энэ бол үнэн сайн Хуульч шүү Иймэрхүү л хүн өнөөдөр монголын нийгэм эрс өөрчлөлт хийж чадна Одоо тэр хуучирсан үзэлтэй хэдэн улс төрчид энэ бүсгүйд зайгаа тавьбал монголын ард түмэнд л элэгтэй дээ Тэр хуучин улс төрчид өчнөөн жил худлаа ярълаа өчнөөнийг л идлээ уулаа одоо үнэндээ зайгаа тавих цаг нь иржээ Ичинноровын цаг хэзээнээ ирсэн Энэ хүн жинхнээсээ монгол хүний төлөө Энэ хүн л нийгэмд өөрчлөлт хийнэ Танд амжилт хүсье
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.165.213)
    ZAAZZZZZZZZZZZZZZZ ENE TEGEED IH HURALD OROOD L NAGAA HERUULCH GANSUH BAYARTSOGT ED NAR SHIG NEG SUUDAL AVAAD L DUUGAI L BOLNO DOOO
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • сүхээ (182.160.57.2)
    Иргэний хөдөлгөөний нэр барин гарч ирчээд өөр намд элсээд яаж онигоо боллоо Ичихэд яадаг байнаа
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.70.119)
    ene busgui 2 huuhdiig bodson yu l boldoo harin songuuliinhaa surtalchilgaag yadarsan emegtei deer toglolt hiigeed hunii musgui zagnaj baina daa
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хэтэрхий улстжрөөд явчихгүй бол чадвартай сайн хуульч
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • ss (202.126.91.158)
    omnogowi aimagin tcagdaa porkrorin baigyyllaga ni awilgald idegdsen ni haragdaj baina
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    hvvyeee hvn omgoolohod gadaad nohortei bsan vgui ni hend hamaa bainaa ain Teneg malyy vgui yu 76 saixan ger bvltei bgaa geed uls tor lag udirdaad baigaa ni haana bgaan
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • jagaa (124.158.75.10)
    Ta zaaval amjilt olooroi bi tanid mash ih amjiltiig huej baiam Tavantolgoigoos mash ih mongo avaarai
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • BAASKAKOV (182.160.5.20)
    ICHINNOROVOO CHAMD BAYRLAJ BAINAACHAMD ITGADAG SHUUNEG CH GESEN SHUDARGA HUULICH AGAAR MET HEREGTEI BAINAA ENE NIIGEMD
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Таньд амжилт хүсье Ядарсан хүмүүсийн талд зогсож байгаа ийм хүн байгаад маш их баярлаж байна
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    зөв зөв тавантолгой мөнгөөр зодоод бусад нь амлаа таглуулчихсан байхад ингэж энэ хоёр хүүхдийн төлөө явах ньв зөв хамгийн гол нь улс төржүүлж л болохгүй шүү
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • дэмжиэн (124.158.75.10)
    зорилготой сайн хүүхэн шүү амжилт хүсье дэмжих ёстой цөөхөн бүсгүйчүүдийн нэг юм байгаан
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК