Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Оюунболд: Монгол цаазын ялыг халах эсэх нь УИХ-ын гишүүдийн үзэмжийн асуудал болохоор гацаанд орчихоод байна.

2012-2-12
0
ЖИРГЭХ
Монгол улс цаазын ялгүй орон боллоо гэж тунхагласан ч Эрүүгийн тухай тусгай хуулиас энэ заалтыг хасаагүй хэрэглэсээр байгаа. Хэзээ жинхэнэ утгаараа цаазын ялгүй орон болох боломжтой талаар ХЗҮХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан, криминологич Г.Оюунболдоос тодрууллаа.
   Монгол улс цаазын ялгүй орон боллоо гэж тунхагласан ч Эрүүгийн тухай тусгай хуулиас энэ заалтыг хасаагүй хэрэглэсээр байгаа. Хэзээ жинхэнэ утгаараа цаазын ялгүй орон болох боломжтой талаар ХЗҮХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан, криминологич Г.Оюунболдоос тодрууллаа.

- Монгол улс олон улсын нэмэлт пактад нэгдэж орсон тул цаазын ялгүй орон боллоо гэж зарласан. Гэтэл Эрүүгийн тухай тусгай хуулинд “цаазаар авах” гэсэн заалт байсаар байна?
- Монгол бол цаазын ялтай орон. Өнөөдөр ч гэсэн оноож хэрэглэж л байна. Эрүүгийн болон бусад хуулиас хасаж байж бүрэн цаазын ялгүй орон болно. Цаазын ялыг халах хоёр гол алхам байдаг. Эхнийх нь ерөнхийлөгч өөрөө цаазын ялыг хэрэгжүүлэхгүй гэдгээ зарлаж ийм төрлийн ял авсан хүмүүсд уучлал үзүүлж болох заалт Эрүүгийн тухай хуульд оруулсан байдаг.  Ерөнхийлөгчийн уучлалаар цаазын ял нь 30-35 жил хорих ял болж хөнгөрч байгаа. Харин хоёр дахь алхам нь Олон улсын иргэний улс төрийн болон эдийн засгийн нэмэлт протоколд нэгдэж орох байдаг. Энэ нь цаазын ялыг халах тухай заалттай учир үүнд нь нийцүүлж Эрүүгийн  тухай хуулийг өөрчлөх шаардлагатай болдог юм. Манай ерөнхийлөгч уучлал үзүүлдэг болсон, дээрх пактад нэгдэж орсон. Гэхдээ Эрүүгийн тухай хуулийн ялын тогтолцоонд том өөрчлөлт хийх хэрэгтэй болдог. Пактад нэгдлээ гээд цаазаар авах гэсэн заалт алга болоогүй. Ерөнхийдөө бэлтгэл ажил явагдаж байна. Монгол цаазын ялгүй орон болохын тулд “цаазын ял” гэсэн заалтыг хуулиудаасаа хасахад л болно.
 
- Ийм заалт Эрүүгийн тухай хуулиас өөр ямар хуулиудад байдаг вэ? Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?

- Цаазаар авах ялыг халахын тулд дор хаяж долоо, найман хуулиас ийм заалтыг хасах шаардлагатай болж байгаа юм. Тухайлбал Иргэний бүртгэлийн хуулинд цаазаар авах ял авсан хүнийг иргэний бүртгэлээс хасах тухай заалт байдаг. Зөвхөн Эрүүгийн тухай хуульд ч биш, Үндсэн хуульд хүртэл байна. Хүний амь насаг хуульд зааснаас бусад тохиолдолд бусниулахыг хатуу хориглоно гэж заасан байдаг.  Эрүүгийн хуульд заасан тохиолдолд хүний амь насанд халдаж болно гэсэн үг. Зарим хүмүүс Үндсэн хуулинд энэ заалт байж болно. Байлаа гээд Эрүүгийн хуулиас хассан тохиолдод ач холбогдолгүй болно гэж үздэг. Зарим нь хасах хэрэгтэй л гэдэг. Энэ бол үзэмжийн асуудал. 

- Хэзээ энэ заалтыг хасаж Монгол бүрэн цаазын ялгүй орон болох вэ? Одоогоор ямар нэгэн хуулийн төсөл яригдаагүй байна?
- Энэ парламент, Засгийн газрын үед цаазын ялыг Эрүүгийн тухай хуулиас хасна гэж баттай хэлж чадахгүй. Төсөл нь орж амжихгүй байх магадлал ихтэй. Уг нь цаазын ялгүй орон болно гэдгийг аль аль тал нь зөвшөөрчихсөн байгаа. “Эмнести интернэйшнл” хууль ёсныхоо дагуу лоббигоо хийгээд оруулж ирнэ. Засгийн газрын Эрүүгийн хуулийн шинжээчдийн ажлын хэсэг байгаа ч гэсэн энэ чуулганы хугацаанд амжихгүй болчихоод байгаа юм.

- Яагаад?
- Яагаад гэвэл УИХ-ын гишүүд байн байн, жижиг жижиг өөрлөлтүүд Эрүүгийн хуулинд оруулаад байна шүү дээ. Саяхан гэхэд сэтгүүлч бусдын нэр хүндэд халдсан бол тийм ял онооно гээд Эрүүгийн хуульд өөрчлөлт орууллаа. Х.Тэмүүжин гишүүн сонирхлын зөрчлийн тухай хууль оруулахдаа бас л ялын заалт нэмлээ. Ц.Сэдваанчиг гишүүн Тендерийн тухай хуулийн төсөлд Эрүүгийн хуулинд хариуцлага хүлээлгэх талаар оруулчихаж байгаа юм. Ингээд системгүй, өөрсдийн үзэмжээр оруулаад байгаа болохоор том шинэчлэлт хийхэд саад болж байна. Сонгууль дөхчихсөн болохоор энэ хуулийг хэлэлцэхгүй байх хүсэл зориг их байна. Сонгуулийн хуулийг будлиантуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэх зэргээр хэсэгчлээд оруулж байгаа болохоор энэ хүмүүст бүхлээр нь өөрчлөх ямар ч шаардлага байхгүй.

- Одоогоор цаазын ялыг хасах тухай ямар нэгэн хуулийн төсөл хийгдэж байгаа юу?

- Бэлтгэл ажил явагдаж байгаа. Манай хүрээлэнд ажлын хэсэг ч гарчихсан байна. Эрүүгийн хууль бол сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй маш их судалгаа шаарддаг хууль. Судалгаа, үндэслэл муутай өөрчлөлт хийвэл оргодол олширч, давтан гэмт хэрэгтнүүд олон гардаг ч юм уу сөрөг үр нөлөө олон байдаг. Хүний амьдрал, хувь заяатай холбоотой асуудал яригддаг болохоор судалгааны үндэстэй хийх ёстой. Гэхдээ ямар ч байсан батлагдахын хувьд батлагдана. Монгол цаазын ялыг халах эсэх нь УИХ-ын гишүүдийн үзэмжийн асуудал болохоор гацаанд орчихоод байна.

- Одоо цаазын ял авчихсан давж заалдаж байгаа хүмүүсийг яах вэ? Цаазын ял нь хэрэгжих үү?
- Яг одоо хэрэгжиж байгаа хуулиар л явна. Цаазаар авах ял оноосон л бол хэрэгжүүлнэ. Гэхдээ ерөнхийлөгч уучлалт үзүүлж байгаа болохоор хорих ял болгоно. Цаазын ял авсан хүнийг хилс хэргээр шийтгэгдэх вий гэж заавал хяналтын шатны шүүхээр авч хэлэлцдэг. Энэ хүн хилс хэргээр шийтгэгдэх вий гэдэг үүднээс заавал авч үздэг юм. Конвенцид нэгдэж орлоо гээд цаазын ял алга болчихгүй. 

- Эрүүгийн тухай тусгай хуулиас энэ заалтыг хаслаа гэж бодоход оронд өөр ямар заалт оруулах вэ? Ялын дээд хэмжээг яаж тогтоох вэ?
- Цаазын ялыг хасвал гурван төрлийн өөрчлөлт оруулж болно. Нэг бол хугацаагүй хорих  эсвэл бүх насаар нь хорих гэсэн ялгаатай заалтууд байдаг. Хэрэв бүх насаар нь хоривол тэр хүн шоронгоос үхээд л гарна. Хугацаагүй хорих ял бол тухайн хүнийг хүмүүжсэн гэж үзвэл суллаж болно гэсэн үг. Хорь, гучин жил шоронд хоригдоод хөгширсөн хүнийг нийгэмд аюулгүй болчихлоо гэж үзвэл суллаж болох үндэслэлтэй. Эсвэл хорих ялын дээд хэмжээг жилээр тогтоож болдог. Дээрх хоёр заалтыг заавал оруулах албагүй. Гэмт хэрэг хийсэн хүний нас нь хүрэхгүй байсан ч онц ноцтой хэрэг хийсэн бол 40, 50 жилээр хорих ял өгч болно. 

- Цаазын ялгүй болчихвол хүнд, ноцтой гэмт хэргүүд олширно гэж олон хүн үздэг. Энэ үнэхээр практик дээр батлагдсан юм уу? Эсвэл хүмүүсийн хандлага уу?

- Энэ бол зүгээр л хүмүүсийн хандлага л даа. Монголчууд сүүлийн мянгаад жил цаазаар авах ял, гэсгээлийг хэрэглэсээр ирсэн. 1956 онд хуулиас хасахад гэмт хэрэг өссөн болохоор буцааж хэрэглэх болсон. Монгол хүмүүсийн менталитит байхгүй юу. Нэгэнт л хүмүүнлэг, иргэний нийгмийг бий болгоё гэж бодож байвал хичнээн эсэргүүцэлтэй тулсан ч ямар нэгэн хэлбэрээр байхгүй болгох ёстой. 

- Үнэхээр гэмт хэрэг нэмэгддэг үү?
- Тийм зүйл байхгүй. Нийгмийн үзэгдлүүд нь тэгээд таарчихаж байгаа юм. Жишээ нь ерөнхийлөгч цаазын ялгүй боллоо гэж зарласнаас хойш 2011 оны сүүлийн улиралд онц аюултай гэмт хэрэг 30 хувиар өссөн байхгүй юу. Гэхдээ ерөнхийлөгчийн зарласантай ямар ч холбоогүй. Тэр аймшигтай хэрэг үйлдэж байгаа хүмүүс чинь Эрүүгийн тухай тусгай хуулийг уншихгүй шүү дээ. Бичиг үсэг мэдэхгүй хүмүүс ч байдаг. Манайх зах зээлийн нийгэмд шилжсэн болохоор хүссэн хүсээгүй ийм аюултай хэргүүд ихэснэ. Цуврал аллага гэх мэт аймшигтай хэргүүд ч гарна. Үүнээс яаж сэргийлэх нь цагдаа, хуулийн байгууллагын ажил. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс чинь ядуу, боловсролын түвшин доогуур. Эсвэл олонх нь сэтгэл зүйн өөрчлөлттэй байдаг. Эрүүгийн хуулийг уншсан чинь цаазаар авна гэсэн ял байна тэгэхээр би ийм хэмжээнд хэрэг үйлдэнэ гэсэн тооцоо хийдэггүй байхгүй юу. Харин нийгэмдээ өс санаж, хонзогносон байдал харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл инфляци газар авдаг ч юм уу, ядуурал бүр ихсээд ирэхээр ухамсрын түвшин нь доошилддог. Таньдаггүй хүнтэйгээ богино хугацаанд гэрлэж, нөгөө хүнтэйгээ зохицож амьдарч чадахгүй явсаар тэр нь нэг өдөр тэсэрдэг. Хэнд ч тийм зүйл тохиолдож болно л доо. Налайхад банк дээрэмдэх гэж хүн алсан хүн бол мөнгө, ядуу байдлаас болж ийм үйлдэл хийсэн байгаа. Энэ нийгмийг яаж хэмжээнд нь барих вэ гэдэг Засгийн газрын асуудал. 

- Цаазаар авах ялыг хасахаас гадна олон өөрчлөлт хийх шаардлагатай гэж ярьдаг. Тухайлбал албадан хөдөлмөр эрхлүүлэх, нийгэмшүүлэх ажлыг сайжруулах хэрэгтэй гэдэг?
- Хэрэв цаазаар авах ялыг нэгэнт байхгүй болгож байгаа бол ялын тогтолцоо, хорихоос өөр төрлийн ялуудыг сонгох боломж нь олон, түүнийг хэрэгжүүлдэг механизм нь тодорхой байх хэрэгтэй. Манайд торгох, албадан ажиллуулах ял бараг хэрэгждэггүй байхгүй. Яагаад гэвэл хүн болгон ялаас зайлсхийхийг бодож торгуулиа төлөхгүй байсаар байгаад ял завшдаг. Албадан ажил хийлгэх гэхээр ажил хийсэн гэсэн худал бичиг олж авах сонирхол ихтэй байдаг жишээтэй. Онц ноцтой биш бол буруутай этгээд нь уучлалт гуйдаг, нийгэмд тустай ажил хийдэг гэх мэт ялын төрөл байдаг. Ийм заалтуудыг хэрэгжүүлж чадвал рецедив гэмт хэрэгтнүүд бий болох нь цөөрдөг. Эцсийн эцэст цаазаар авах ял байх, байхгүйг улс төрчид л шийднэ. 

- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК