зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Банди: Т.Төгсцогтод би итгэдэг. Тэр бол бокс тоглох төрөлхийн гоц авъяастай

2012-2-16
0
ЖИРГЭХ
   Боксын спортын олимп, дэлхийн анхдагчид, аваргууд, медальтнуудыг төрүүлсэн Ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Бандитай хувийн амьдралынх нь болон Монголын боксын спортын хөгжил, ирээдүйн талаар ярилцлаа.
   Боксын спортын олимп, дэлхийн анхдагчид, аваргууд, медальтнуудыг төрүүлсэн Ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Бандитай хувийн амьдралынх нь болон Монголын боксын спортын хөгжил, ирээдүйн талаар ярилцлаа.

-    Та өөрөө математикийн багш мэргэжилтэй хүн. Яагаад математикаас бокс руу урвачихсан юм бэ?
-    Тийм ээ, би математикийн багш мэргэжилтэй. Дунд сургуульд байхдаа математик, геометрийн хичээлдээ их сайн хүүхэд байсан. Булган аймгийн дунд сургуульд 10 дугаар ангиа төгссөн. Тэр үед улсын шалгалтын комиссын даргаар МУИС-ийн Лүмбэн гэдэг багш очиж байсан. Тэр багш намайг математик, геометрийн хичээлдээ сайн байсан болохоор УБДС-ын Физик, математикийн факультетэд орох хуваарь өгсөн. Гэхдээ тэр үед Монгол улсын их сургууль гэдэг нэрийг сонсоод их сайхан санагдаад МУИС-ийн Физик, математикийн сургуульд орчихсон. Ингээд МУИС-д сураад нэгдүгээр курс төгсөх гэж байхад “Боксын секц хичээллэх гэж байна” гэсэн зарлал хараад, биеийн тамирын Сандагдорж, Барс гэдэг хоёр багш дээр бүртгүүлсэн. Ингээд их сургуулиа төгстлөө 4 жил боксоор хичээллээд нэлээд амжилт гаргасан. Тэр үед Олзод багш намайг шууд Монгол улсын шигшээ багт авчихсан. Ингээд л боксын спорт руу орчихсон доо.
-    Дасгалжуулагчийн карьераа хэзээнээс эхлэв?
-    Би тамирчин байх үеэсээ л Замчин нийгэмлэгт цагийн дасгалжуулагч хийж байсан. Ингээд дасгалжуулагч хийгээд эхэлсэн чинь миний бэлдэж байсан тамирчид маш хурдан амжилтанд хүрээд эхэлсэн. Тэгэхээр надад ч бүр илүү сонирхолтой болоод, энэ тамирчнаа тийм цохилттой болгох юмсан, ийм хөдөлгөөнтэй, ийм хамгаалалттай болгох юмсан гээд өдөр, шөнөгүй боддог болсон. Ингэж л дурлаж дасгалжуулагч болсон доо. Түүний дараа 1976 онд Монреалийн олимпод тамирчнаар оролцож ирээд УБДС-ийн Биеийн тамирын факультетэд багш, дасгалжуулагчийн ангид суралцаж төгсөн эргэлт, буцалтгүй боксын дасгалжуулагч болсон хүн. Тэр үеэс боксын дасгалжуулагч хийгээд 40 гаруй жил болж байна.
-    Хамгийн анхны чинь шавь хэн байв? Шавь нарын чинь анхны том амжилт юу байсан бэ?
-    Анхны шавь гэвэл Замчин нийгэмлэгт дасгалжуулагч хийж байхад Д.Батсүх, А.Отгонбаяр, Ш.Баярсайхан, Р.Нэргүй, Ё.Төмөрбат гэх мэтчилэн тамирчид бий. Анхны шавь нараас минь хамгийн том амжилтыг үзүүлсэн нь гавъяат тамирчин А.Отгонбаяр гэж тамирчин бий. 1982 оны “Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс монголын анхны боксын дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан. Түүний дараагаар миний шавь Н.Энхбат мөн олимпийн анхны медалийг авч байсан.
-    Т.Үйтүмэн гавъяат бас таны шавь нарын нэг. Хэдийгээр таны гар дээр ирэв?
-    Би 1985 онд Октябрийн районы биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагч хийж байгаад Сэлэнгэ рүү явж мөн дасгалжуулагч хийсэн. Энэ үед Т.Үйтүмэн, Зул, Батнасан гэх мэт хүүхдүүдийг бэлдэж, улмаар Улаанбаатар хотод дагуулж ирсэн. Ингээд 1990 оны 1 дүгээр сарын 1-нээс Монголдоо анхны “Алтан бээлий” хэмээх боксын клубыг байгуулж ажиллаж эхэлсэн. Мэдээж тамирчдаа цалинжуулна. Өөрийн тамирчдаараа Монголын шигшээ багийг бүрдүүлэх зорилготой байсан юм. Тэрнээс өмнө миний бэлдсэн тамирчныг улсын шигшээ баг гээд л аваад явчихдаг байсан. Харин улсын шигшээд очсоны дараа тамирчдын ур чадвар миний өөрийн санаанд хүрэхээ байчихдаг байсан.
-    Өөр дасгалжуулагч дээр очиж байгаа болохоор уу?
-    Тийм. Өөр дасгалжуулагч дээр очихоор өөр бэлтгэл хийж өөрчлөгддөг. Тиймээс тамирчнаа яаж барьж үлдэх үү гэж их судалгаа хийсний үр дүнд клуб гэж юм байж болдгийг мэдээд тамирчдаа цуглуулж, цалинтай, байрлах байртай, тоног төхөөрөмжтэй, бэлтгэл хийх заалтай анхны клубыг байгуулсан.
-    Клуб байгуулахад мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй байх. “Алтан бээлий” клубыг байгуулахад спонсороор хэн ажилласан бэ?
-    Клубыг байгуулахад анх спонсороор УБТЗ-ын ЭХ-ны дарга Д.Болдбаатар гэдэг хүн ажилласан. Мөн ЭХ-ны зохион байгуулагчаар тухайн үед ажиллаж байсан манай Баавгай гэдэг шавь маань мөн их тусалсан. Түүний дараа Төвийн эрчим хүчний систэм ивээн тэтгэсэн дээ.
-    “Алтан бээлий” клубын тамирчид тухайн үедээ хэдэн төгрөгөөр цалинждаг байсан юм бол?
-    /Инээв/ Одоо сайн санахгүй юм. Ямар ч гэсэн тухайн үедээ боломжийн, цэвэрлэгчийн цалингаас арай илүү л авдаг байсан санагдаж байна. Өөрсдөө мөн тэмцээн уралдаан зохион байгуулах, цайны газар ажиллуулах зэргээр орлого олдог байсан. Мөн “Алтан бээлий” клубыг байгуулсны дараа би өөрөө эхлээд холбоо барьж, Монголын тамирчдын явж үзээгүй газраар явж тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн.
-    Жишээлбэл...
-    Жишээлбэл, Монголын боксчид очиж үзээгүй байсан Филиппин, Турк, Франц гэх мэтчилэн нэлээд олон газруудаар явж байлаа.
-    Саяхан Монголын бүх ард түмний спортын спартакиадын хүрээнд боксын УАШТ болж өнгөрлөө. Э.Бадар-Ууган бэртлийн улмаас оролцоогүй гэсэн. Харин У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нарын хувьд яагаад оролцоогүй юм бол?
-    Тийм. Олимпийн эрх авсан П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нарын хувьд сая өнгөрсөн тэмцээнд оролцох шаардлага байхгүй. Тэд нар их зөв шийдвэр гаргасан. Одоо олимп хүртэл бэлтгэлээ зугуухан, бага багаар ахиулаад л байх хэрэгтэй. Харин яг олимп болоход бэлтгэл нь дээд цэгтээ тулсан байх шаардлагатай. Харин бусад тамирчдын хувьд эрх авах тэмцээнд оролцохын тулд УАШТ-дээ хүч үзэх хэрэгтэй. Нэг ёсны олимпийн эрх авах тэмцээний бэлтгэл болно шүү дээ. Түүний дараа олимпийн эрх авах тэмцээнд очиж бүх хүчээ дайчилж, энергиэ барна даа.
-    Таны бас нэг шавь болох маш залуудаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, гайхалтай амжилт үзүүлсэн Т.Төгсцогт гээд тамирчин бий. Сая өнгөрсөн тэмцээнээс харахад жиндээ үнэхээр илүүрхэж аваргалсан. Т.Төгсцогтын хувьд яривал?
-    Т.Төгсцогтот их итгэж байгаа. Би 2005 оноос Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч болж тамирчдаа шилж, сонгосон. Т.Төгсцогт 2008 онд Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд орж ирсэн. Түүний анхны боксын мэдэгдхүүн, суурийг тавьж өгсөн дасгалжуулагч нь Алдар нийгэмлэгийн дасгалжуулагч А.Гантулга гэж хүн бий. Тэр хүн суурийг нь их сайн тавьж өгсөн. Т.Төгсцогт ч өөрөө бокс тоглох төрөлхийн гоц авъяастай хүү. Харин шигшээ багийн дасгалжуулагч хүн гэдэг бол хүүхдийн авъяас билгийг сайн харж, сонгож авч, өндөр хурдаар хөгжүүлж чаддаг мэдрэмжтэй байх хэрэгтэй байдаг. Би өөрийгөө тийм мэдрэмж, чадвартай байж чадсан гэж боддог. Одоо харин нас яваад, бие тэнхээ муудаад, өндөр насныхаа тэтгэвэрт гарчихаад, ажлаа хийж чадахгүй байгаа. Гэхдээ ажлаа хийхгүй байгаа болоод ч тэр юм уу одоогийн тамирчид маань жаахан дутуу, дулимаг санагдаад зовоогоод болохгүй юм.
-    Танаас одоогийн дасгалжуулагчид ирж зөвлөгөө ер нь авах юм уу?
-    Зөвлөгөө авах нь ховор шүү. Би ч гэхдээ зөвлөгөө өгч л байдаг юм. Харин зөвлөгөө хүлээж авах нь ховор юм даа.
-    Одоо болох олимпийн тэмцээнд Монголын боксчид медаль хүртэхгүй бол ихээхэн шүүмжлэлд өртөх байх даа?
-    Тэгэх л байх. Гадуур тэгж яриад л байх юм.
-    Э.Бадар-Ууган гавъяат ойрын үед нам жим болчихлоо. Бэртэл гэмтэлтэй байгаа гэсэн сураг дуулдаад байх юм. Олимпийн эрх аваад, олимпод оролцож чадах болов уу?
-    Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ гээд миний шавь нар “Багшаа 2016 оны олимпод ч гэсэн хүчийг үзнээ” гэдэг юм. Би ч гэсэн үзнээ л гэдэг. Э.Бадар-Ууганы хувьд олимпод оролцох үгүйг нь сайн мэдэхгүй байна. Би одоо тэр асуудалд оролцохоо байсан шүү дээ. Гэхдээ Э.Бадар-ууганы хүч, тамир харих болоогүй. Ажлаа хийхгүй байгаа болохоор сайн мэдэхгүй юм. Би шавь нартаа аав шиг нь л байдаг. Харин сонин хэвлэлүүдээр Э.Бадар-Ууганы эсрэг Д.Бандийг босгоод байх юм. Нэг ярилцлаган дээр “Д.Банди: Миний зөвлөгөөгүй монголын боксчид амжилт гаргахгүй” гэсэн маш онцгүй гарчиг өгсөн байна лээ. Тийм биш шүү дээ.  
-    Сүүлд та Бакуд болсон ДАШТ-ийг үзсэнийхээ дараа манай тамирчдийн бэлтгэл их муу байгаа тухай мөн урдныхаа бэлтгэл дээр л тулгуурлаж хэдэн ялалт авсан утгатай зүйл ярьж байсан. Ер нь манай боксын тамирчдийн амжилт ахиж байгаа юу, эсвэл үгүй юу?
-    Би чамд нэг график үзүүлье гээд 2005 оноос одоог хүртэлх манай тамирчдын томоохон уралдаан тэмцээнд оролцсон амжилтын графикийг үзүүлсэн юм. График дээр 2009 он хүртэл амжилт маш өндөр өсч байгаад 2011 он гэхэд буцаад буурч байв. Ингэхээр манай тамирчдын амжилт буурч байна гэсэн үг.
-    2010 онд Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож багаараа дэлхийн аварга болсон гялалзсан амжилт үзүүлсэн. Энэ талаар яривал?
-    2010 онд болсон Оюутны дэлхийн аваргаар 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль авч багаараа түрүүлсэн. Гэхдээ тэмцээнд явахын өмнө цус харвалт өгөөд эмнэлэгт хэвтээд хоёр сар болж байсан. Яалтчгүй би явах л ёстой гэж бодоод, босоод л явсан даа. Жаахан тал мэдрэлтэй, уначих гээд эвгүй л байсан. Т.Үйтүмэн дараа нь “Өө монголын бокст Д.Банди багш тал мэдрэлтэй байхад л хавааск” гэж хэлж байсан юм /инээв/.
-    Үнэн л байна шүү дээ. Тал мэдрэлтэй очоод л “будаа” болгоод өгсөн байна шүү дээ...
-    Харин тийм. Т.Үйтүмэн өөрөө их шогч хүн л дээ. Багшийгаа их сайн ойлгоно, мэднэ. Амихандаа ярьж байгаа нь “Д.Банди багш маань байгаагүй бол би гэдэг хүн Шаамарт тракторын жолооч байх байсан байх” гэж байсан юм.
-    Ирэх Лондонгийн олимп боксын тамирчдын хувьд, таны хувьд ямар өнгөөр харагдаж байна?
-    Урд урдны тэмцээнүүдтэй харьцуулаад гадуур боксын тамирчид олимпоос 3 медаль авна гэж бичсэн байна лээ. Яахыг нь сайн мэдэхгүй л юм. Хамгийн гол нь бэлтгэл шүү дээ.
-    Олимпийн боксын төрөлд эмэгтэйчүүдийн төрөл нэмэгдсэн. Тэгвэл манай эмэгтэй тамирчдын хувьд ур чадвар, олимпод оролцоод медаль хүртэх потенциал, боломж ер нь хэр байгаа бол?
-    Манай эмэгтэй тамирчид харин тун сайжирч байна. Олимпод 51, 60, 75 кг-ийн жинд тоглуулна. Манай тамирчид ч энэ гурван жинд эрх авах тэмцээнд оролцоно. Ер нь сайжирч байгаа шүү. Боломж тун өндөр.
-    Боксын спортыг манай охид, эмэгтэйчүүд ер нь хэр сонирхож, хичээллэх юм?
-    Дээр үеэс эмэгтэйчүүд хонь, малтай ноцолдож ирсэн болоод ч тэр үү бие бялдар, хурд хүчний хувьд маш сайн. Энэ давуу талаа мэддэг ч юм уу боксоор эмэгтэйчүүд их хичээллэж байгаа шүү.
-    Хэдий та гавъяаныхаа амралтыг авсан ч гэсэн зүгээр суухгүй өөрийнхөө тухай нэг ном бичиж байгаа гэж сонссон юм байна?
-    1999 онд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай “Миний ертөнц” гэдэг нэг ном гаргаж байсан. Түүнийхээ үргэлжлэл болгож “Энэ л миний ертөнц” гэж нэртэй номоо бичиж байна. Энэ номонд шигшээ багийн ахлагч болох гэж хэрхэн зүтгэж байсан, шигшээ багийн дасгалжуулагч болсныхоо дараа одоог хүртэл хэрхэн амжилт үзүүлж байсан талаар өгүүлсэн байгаа. Мөн боксын спортыг шимтэн үздэг хүмүүсийн сэтгэл хөдлөл, монгол омогшил, миний тухай хүмүүсийн сэтгэгдэл гээд их сайхан дурсамж багтаасан юм. Надаар монголчууд бахархдагт их баярладаг /олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шимээр Монголын боксын спортод хамаг амьдралаа зориулсан болоод ч тэр үү Д.Банди багш энэ үед нулимсаа барьж чадалгүй уйлчихсан юм. Сэтгэл зүрхнээсээ энэ спортыг хөгжүүлэх гэж үхэн хатан зүтгэсэн нь мэдрэгдэж байв/.
-    Т.Төгсцогтыг дэлхий аваргын мөнгөн медалийн төлөө тоглоод, эцсийн мөчид ялалт байгуулахад та толгойг нь бариад, сэгсрээд инээж байсныг тань зурагтаар үзэж байсан. Тэр үед танаас маш олон жилийн, нөр их хөдөлмөр мэдрэгдэж байсан шүү...
-    Маш их баярлаж байсан. Тийм жаахан хүү тийм том амжилт үзүүлсэн тэр үед маш сайхан байсан шүү. Түүний дараахан Бээжингийн олимпод явсан баг тамирчдын даргаар ажиллаж байсан Б.Энхбаатар гэдэг хүн над руу нэгэн мэссэж бичсэн юм. Би цээжээр уншиж өгье:
   Лаапаа барьсаар мөчөө салгачихгүй бол
   Маапаан байхгүй ясны бариач
   Үзгээ барьсаар үгээ мартчихгүй бол
   Үнэн махруу уран зохиолч
   Сүүдрээ балбасаар тархиа доргиочихгүй бол
   Сүсэг төрмөөр одон зурхайч
   Нанчид хүртсээр намбаа гээчихгүй бол
   Ная хүрсэн ч манлай уяач гэж бичиж билээ.
-    Монголын бахархал болсон танаар монголчууд үргэлж бахархах болно. Нийт монголчуудынхаа өмнөөс болон 24tsag.mn сайтынхаа өмнөөс танд, таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье. Илэн далангүй сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-    Баяралаа. Танай сайтаар дамжуулан нийт монголчууддаа сайн сайхныг хүсэн ерөөе.                
Б.Ням
0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.180.219.23)
    Bandi bagshid bayar hurgey ongorson 2009 onig yun ch ix asuudag yumbdee odoo yahign l haraad baij baiy daa shal archina daa
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    uragshaa bandi bagsh
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    harin thh manai baavai ch mundag shuu tan bol mongoliin boksiig udii zeregtei yavahad hamgiin tom zuil hiisen hun
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • tit (202.179.10.54)
    aanhaa ta bokl uneheer sn hun yu gehev dee ugaas mundag huniig denduu shuu ta
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    neree shuu ALTAN medal l olimpoos husch bna shuu boksiiinhoon
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    hamgiin suuld harahad bie tenhee ni ih l dajgui haragdsan shuu dee yaagaad dasgaljuulagch hiihee bolichihson yum bol doo huurhii gej
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    hen ch hellee dee ih sn baavai gsn shuu
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • ta shu (202.179.10.54)
    bandi bagsh iin suu aldar badartugai
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • TOOROI (202.179.10.54)
    ENE HUN BOL DENDUU SHN HUN BANDI BAGSH BAAIGGAGUI BOL BOX CH HETSUU BH BSAN SHUU
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • HURGEN (202.179.10.54)
    HURGEN HUU HUCHTEI GEJ BAAVAI SN BNA
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    TUGSTSOGT SN BNLEE SHUU SAY BOLSON ULSIIN AVARGAAR UNEHEER ILUU BNLEE
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    BADARUUGAN CHADNAA BERTEL NI HURDAN EDGEH BOLTUGAI
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    ODOO LONDONGOOS ALT AVCHRAHGUI BOL DASGALJUULGCHDAA BUGDIIG NI ALNA SHUU
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • ERDENEE (202.179.10.54)
    TA CH GSN SHN SHINELEEREI
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • BALODBAAATRA (202.179.10.54)
    2010 OND CH NEHEER SHN BSAN SHUUU
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    GERT NI OCHIJ BAN YUM BNA TA BOL UNEHEER SN HUN SHUU TAND BID ITEGEDEG SHUU GAIHALTAI
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    ODOO YAGAAD BUTSAAD IRJ BOLOHGUI GEJ VE
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    HALHIIN HAVTGAID IIM HUN TURSUN NI IH SHUU DEE
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    HARIN TIIMEE
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    TER NOMIIG NI OLJ UNSHIH YUMSAN DAA
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    TASHUU H
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    aADADADA
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    bsb ELECRONICS TANIIG HULEEJ BNA SAR SHINIIN HYAMDRAL
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    bsb ELECRONICS TANIIG HULEEJ BNA SAR SHINIIN HYAMDRAL
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    bsb ELECRONICS TANIIG HULEEJ BNA SAR SHINIIN HYAMDRAL
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    TIMEE
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    TA BOL UNEHEER BOKSSIG DEEDE TUVSHIND AVAACHSAN HUN SHUU
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    TAL MEDRELTEE BHAD BOLOOO
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    JINHENE ER HUN DEE
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    HUN HUN HUN
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    HARIN TIIMREE
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.54)
    YAAGAAD ER NI DASGALJUULHAA BOLITSIIN
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • TA ER (202.179.10.54)
    TA ERGEED IREECHEE
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • GOY GOY (202.179.10.54)
    GOY GOY BAGSHAA SHN YARILTSLAGA BOLJEE
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • ENE (202.179.10.54)
    ENE HUN BOL BIDNII BAHARHAL
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • BOY (202.179.10.54)
    NOYUUDIIG BOXCHIN BOLGOSON HUN SHUU OOD
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • SN SN (202.179.10.54)
    TA SHUU BANDI BAGHSAA
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • ZS (202.179.10.54)
    ZA ENE HUN BIOL GOOD
    2012 оны 02 сарын 19 | Хариулах
  • ta shuu (124.158.75.10)
    ta shuu bagshaa ta bol sak hun8 yaagaad tetgevert garchihvaa tal medreltei bhad l hangalttai gechiheed butsaad ireechee
    2012 оны 02 сарын 18 | Хариулах
  • tj (124.158.75.10)
    erhem bagsh tanii amriig erey
    2012 оны 02 сарын 18 | Хариулах
  • бб (202.131.226.2)
    Банди багш аа ажилдаа хурдан ор ард түмний даалгавар шүү
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • бб (202.131.226.2)
    Банди багш аа ажилдаа хурдан ор ард түмний даалгавар шүү
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • bb (202.131.226.2)
    Банди багшаа та ажилдаа хурдан орох хэрэгтэй байна Үнэн шүү Та байхгүй бол наад гаргасан амжилт давтагдахгүй будаа болох нь байна Таньд тамирчидаа мэддэг өөр хэн ч үл мэдэх торгон мэдрэмж байдаг шүү
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • bb (202.131.226.2)
    Банди багшаа та ажилдаа хурдан орох хэрэгтэй байна Үнэн шүү Та байхгүй бол наад гаргасан амжилт давтагдахгүй будаа болох нь байна Таньд тамирчидаа мэддэг өөр хэн ч үл мэдэх торгон мэдрэмж байдаг шүү
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • Ням (180.149.74.233)
    Сэтгэлийг нь уудалж чадсан их сайхан ярилцлага болжээ Таалагдлаа энэ эрхэмгүйсэн бол Монголын боксын хөгжил амжиль гэх зүйл үгүй байх байсан шт ээ Хүндэлж бахархаж явдаг хүмүүсийн маань нэг
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • hulan (202.72.245.182)
    Mundag hun shu saihan yritslaga boljee
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • Одоо (124.158.75.10)
    Одоо байгаа дасгалжуулагчдаа ЛОНДОНГИЙН олимпоос алтан медаль авахгүй бол АЛНА ШҮҮ
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • Та шүү (124.158.75.10)
    Та шүү ДБанди багшаа Харамсалтай нь боксын хөгжил буураад байгаа нь тодорхой харагдаж байна Буцаад ажилдаа орох хэрэгтэй
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • Амартүвшин (202.70.33.94)
    Та бол монголын бахархал Энэ хүнд хөдөлмөрийн баатар цол өгөх хэрэгтэй Ганзориг энэ хүнээс зөвөлгөө авж байх даруу сэтгэл хэрэгтэй байна даа Та биеээ сайн болгоод ажилдаа ороорой
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • Фэн (202.70.42.131)
    Мундаг буриад баавай даа Токиогийн олимпод оролцоод усан онгоцоор буцаж явахдаа тавцан дээрээс далайн шуурганд шидэгдээд золтой загасны хоол болчихолгүй хөлгийн бариулнаас зуурч амьд үлдсэн хүн шүү дээ Тэгэхэд атга нь тавигдаад далайд унасан бол манай боксын хөгжил ямар байх байсан бол гэж айдас төрдөг юм
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    воов үнэхээр сайхан ярилцлага байна тэр номыг нь олж уншмаар байна ямар гоёийн энэ яриаг хэн ч мэдэхгүй сайтад гаргадаг л тийм юм даа
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 33 мин
  • Б.Энх-Оргил: Энэ жил олон сайхан зүйл давхцаж байна
    3 цаг 6 мин
  • Ж.Мишээл: Олон улсын тайзан дээр Монгол Улсынхаа нэрийг дуудуулсандаа баяртай байна
    3 цаг 32 мин
  • Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
    5 цаг 7 мин
  • Г.Занданшатар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлж байх учиртай
    5 цаг 13 мин
  • Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ ээ!
    5 цаг 17 мин
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
    5 цаг 26 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
    5 цаг 35 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн байна
    5 цаг 37 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-ыг хэн хүртэх вэ?
    5 цаг 38 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
    5 цаг 55 мин
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
    6 цаг 45 мин
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • Хэмнэсэн цагаараа...
  • Зул сарыг ГАЖ тэмдэглэдэг ТАВАН улс
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
  • Фото сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн хотхон
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Маргааш бүх нийтээр амарна
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК