Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц: Жилийн эхний өдрүүдийг их буяны үйлээр эхлүүлэх нь хамгаас чухал

2012-2-21
0
ЖИРГЭХ
"Баясгалант" хэмээх усан луу жилийн өнгийг зурхайч, лам нар хэрхэн тодорхойлж, ерөөл айлтгасныг хүргэе.

Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц: Жилийн эхний өдрүүдийг их буяны үйлээр эхлүүлэх нь хамгаас чухал

- Сайн байна уу та, сайхан өвөлжиж байна уу?
-Мэнд амар даа. Өнтэй сайхан өвөлжиж байна аа.

- Монголын ард түмний олон зуун жилийн турш тэмдэглэж ирсэн цагаан сар ойртож байна. Энэ баярын тухайд та өөрийнхөө бодлыг хуваалцахгүй юу?
- Миний хувьд цагаан сар гайхамшигтай сайхан баяр санагддаг. Хөдөө өсөж торнисон бүх хүнд л тэгэж бодогддог байх. Цагаан сар гэхээр бага насны явдал их санагддаг юм. Аав маань бурханы ширээнээс жил шахуу хэрэглээгүй хадаганд ороолттой хэвээ гарган, хэв дарахад наалдахгүй гэж сүүлний тосоор арчиж цэвэрлэдэг. Манайд том жижиг хоёр хэвээс гадна хүүхдийн хэв гээд жижигхэн дугуй хэв байсан санагдаж байна. Биднээр анх самар, могой, самнаа боов хийлгэхэд нь жигтэйхэн баяр хөөр болдог. Тэгсээр сүүлдээ гурил нухдаг болно. Боовны гурил нухна гэдэг их явдалтай шүү дээ. Зүсэж үзээд жаахан хийтэй бол дахиад л нухуулна. Энэ нь хүүхэд залууст сайн биеийн тамир болохоос гадна хөдөлмөрт сургаж байгаа хэлбэр юм. Одоогийн хүүхдүүд шинэ жилийг тэмдэглэх гэж баярладаг шиг бидний багад цагаан сарыг тэмдэглэх гэж яардаг, баяр хөөр болдог байлаа. Ер нь цагаан сар ойртоод ирэхээр жигтэйхэн их ажил өрнөж, жигтэйхэн их баяр хөөр болно. Ойр зуурын улс бие биестээ туслан хамтран ажил албаа бүтээдэг. Боов хийлээ гэхэд гартаа бультай залуус, бууз хийлээ гэхэд эмэгтэйчүүд хүүхдүүд нь цуглан дор нь гараас гаргачихдаг. Ингэж хамтач байхаас гадна Монголчууд бүгдээрээ гэртээ үйлдвэрлэгч байсан санагддаг юм. Боов боорцог, бууз хуушуураасаа эхлэн ойр зуурын сандал ширээ, ор дэрээ хүртэл хийчихдэг. Өвгөчүүдийн орон доогуур дархан мужааны хэрэгсэл байж л байдаг, хийж чаддаггүй юм гэж үгүй байлаа шүү дээ. Шиний хорин есөн болохоор айл өрх бүр гэр хороогоо цэвэрлэн, үстэй дээлээ цасан дээр гөвж өлгөөд саваа модоор цохилсон товч хэлбэл их хөдөлмөрч дүр зураг хаа сайгүй бий болдог доо. Ер нь тэгээд сэтгэл санаа, гэр хороо гээд шал ондоо болчихно доо.

- Битүүний өдрийн тухайд ямар ёс жаяг байдаг вэ?
- Ер нь бол Азийн заншил юм даа. Таван мэдрэхүйгээрээ дамжуулж баяр ёслол, хамгийн сайн сайхан юмаа түүнд зориулдаг. Гэр орон, тавилга тахилаа цэвэрлэчихсэн, их сайхан идээ будаа засчихсан байх нь нүдэнд өргөж байгаа дүрс юм. Амттай шимттэй болгоноо тавган дээрээ тавьж, цагаалга, бууз сэлтийг бэлтгэн зочлон дайлах нь аманд өргөж байгаа амт юм. Зул хүжээ өргөж байгаагийн зул бол нүдэнд өгч байгаа дүрс, хүж нь хамарт хүргэж байгаа сайхан үнэр. Хэв хадаг бол бие зөөлөн хатууг мэдэрдэг болохоор хүртэхүйд хүргэж буй хэрэг юм. Дээр үед бол донх дамраа цохидог байсан даа. Одоогоор бол сайхан дуу хуур эгшиглүүлж байгаа нь сонсохуйд өргөсөн өргөл. Ингэж таван мэдрэхүйд зориулан ирсэн зочиндоо сайхан өргөл өргөж байгаа нь өглөгийн нэг шинж чанар юм даа. Бурхан багшийн айлтгалаар бол өглөгийн эрхэнд баяждаг, эд таваар ирдэг гэдэг номтой. Тэр утгаараа балчир хүүхэд, ахмад настнуудыг баярлуулан бэлэг сэлт барьдаг ийм л ёс байсан даа. Хавь ойрынхоо улсуудтай эв нэгдлээ илэрхийлж битүүний орой идээ будаагаа зөрүүлдэг, сан сунгаа тавьдаг номтой. Битүүнээс өмнө зээлж хуйлсан юм байвал буцаан өгч өр төлөөсөө гаргадаг, хорвоо юм хойно эв эвдсэн юм байвал түүнийгээ халж найрсан хөөрөг зөрүүлдэг. Эмээ минь ярьж байдагсан. Будаа айлаас зээлсэн бол тоо ихтэй, тооныхоо хэмжээгээр сүүлд хариу нь гардаг учраас дор нь өгч өр төлөөсөө гаргаж байх учиртай гэж. Тэгээд битүүний өдөр гэхэд бүх зүйл цэмцийтэл цэгцэрчихсэн, баярын амьсгал орчихсон байдаг даа. Шинийн нэгэнд үүр цайхын алдад босоцгоогоод, аль болохоор амьтны амь тэвчсэн сүү, ааруул өрөм зэрэг идээ ундааг хэрэглэж ирж. Зэхсэн идээ ундаагаараа тэр дундаа цагаалгаараа зочин гийчнээ дайлан бэлэг сэлтээ аваад их л гоё байсан. Аливаа нэг ажлыг эхнээс нь зөв туурвих гэсэн Монголчуудын оюун санааны илрэл, бие хэл сэтгэлээ засахын, билэгдлийн баяр юм даа цагаан сар маань.

- Ирж буй луу жилийн өнгө төрхийн тухайд та юу хэлэх вэ?
- Гарч буй луу жил Монголын ард түмэнд сайн сайхан зүйлийг өгнө гэж бодож байгаа. Ертөнц ерөөсөө л хэмнэлээрээ явж байдаг. Тийм учраас ямар ч жил гарлаа тэр нь цаг хугацааны үргэлжлэл л байдаг. Хүмүүний хувьд ч хэдэн нас насалсан байна түүний үргэлжлэл нь байдаг учраас урьд хийсэн буян заяа, сайн сайхан ажил юу байна, амьдралынхаа суурийг хэрхэн тавьсан байна тэрний л үргэлжлэл болдог. Хамгийн гол нь Монголчууд жилийн эхэн дээр сэтгэл санаа болоод аливаа нэгэн зүйлээ засдаг, зөв тийш нь мөрөө гаргадаг. Мөн жил, одон гараг, дэлхий ертөнцийн хөдөлгөөн болон өөрийн бие махбодын байдлаасаа хамааран тохирох засал хийдэг. Үүнийгээ өөрийнхөө зурхай дээр гарснаар хийх нь хүний сэтгэлд сайхан уужрал, тайвшрал өгч ажил хөдөлмөр хийх идэвхи оруулдаг. Тиймээс хууччуул маань цагаан сарын 15-ны дотор заслаа хийдэг уламжлалтай байж дээ. Зурхайн талын зүйлийг нь зурхайчид гаргачихсан байгаа биз дээ.

- Та нийт монголын ард түмэндээ хандан ерөөл айлтгана уу?
- Монголынхоо ард түмэнд бие биенийгээ ойлгон мэдэрч эв зүйтэй, урт настай, удаан жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Дашчойлон хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав: Луу жилд хүн ардын ажил үйлс бүтэмжтэй, эрүүл мэнд сайн байна. 

- Морилон ирж буй луу жил ард олонд хэр ээлтэй жил байх бол. Жилийн өнгө зурхайд хэрхэн бууж байна вэ?
- Шинэ он, луу жил сайхан жил гарах төлөвтэй байна аа. Зурлагаас харахад хүн ардын ажил үйлс сайн бүтэх, эрүүл мэнд сайн байх нигууртай. Хур бороо элбэгтэй, газрын гарц сайхантай. Хур бороо цагтаа бууж ногоо цагаа гарсан, өвс ногоо сайн ургаж мал аж ахуйд их ээлтэй сайхан жил болно.

- Жил бүр цагаан сарын шинийн нэгэн хэдэнд тохиох вэ гэдэг асуудал маргаан дэгдээдэг. Энэ жил ч мөн тэр асуудал хөндөгдлөө?
- Бүх хийдүүд төгс буянтын зурхайгаар явдаг. Цагаан сараа хоёр сарын 22-нд хийж, золгоно. Энд эргэлзэх, маргах зүйл байхгүй. Гэхдээ хүн бүр өөр өөрийн хүндэлдэг, дагадаг хүнийхээ хэлснээр шинэлэхийг үгүйсгэхгүй.

- 2012 онд дэлхий сүйрнэ, түнэр харанхуй нүүрлэнэ гэх яриаг та сонссон байх. Энэ тал дээр юу хэлэх вэ?
- Дэлхий сөнөнө гэж нүгэлтэй юм яриад яахав ээ. Манай шашнаас ийм яриа гарсан юм байхгүй. Энэ барууныхны л гаргасан яриа шүү дээ. Энд итгэж уймрах, сандрах явдал байхгүй. Ажил төрөл, хийдэг зүйлүүдээ сайхан хийгээд явахад болно.

- Хэдхэн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Аль нам өнгөлөх бол. Зарим зурхайчид үймээн самуунтай жил
болно гээд байгаа?
- Сонгууль болдгоороо болно биз дээ. Олон түмний шалгуурыг давсан нь сонгогдоод Улсын Их Хурлын гишүүн болно биз. Би улс төрч биш болохоор энэ нь ийм, тэр нь тийм гэж хэлж мэдэхгүй. Тухайн хүний ажил үйлс, хийморь золбоо л мэдэх хэрэг.

- Ард олондоо хандан ерөөл айлтгана уу та?
- Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Эв эеийг хичээж яваарай гэж хэлье дээ.
 
Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн: Өндөр дээд тушаалтанд ширүүн, дунд суудлын түшмэдүүдэд машид ширүүн жил болно

- Ирж буй усан луу жилийн ерөнхий төлөв ямархуу байхаар зурхайд бууж байна?
- Арвандолдугаар жарны Баясгалан хэмээх усан луу жилд ард нийтээрээ өег цатгалан, сүү сааль арвин, өвчин зовлонгүй, юу санасан хэрэг бүхэн бүтнэ. Жилийн ноён нурууг хаврын урь орсон өдрийн махбодийг тооцон үхэр зургаар гаргадаг. Энэ зургийг тайлж уншихад ард олонд амгалан тайван, ажил үйлс нь өөдрөг байна. Хямрал самуун үгүй харин малд ширүүн байна.

- Байгаль, цаг агаарын хувьд ямар байх вэ?
- Хавар болон улирлын эхүүдээр хур тунадастай. Улс оронд хишиг буян дэлгэрнэ. Жилийн эх болон сүүлээр мөндөр шамарга ихтэй. Жилийн сүүлээр ургац арвин авна.

- Ирж буй луу жилд УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуульд аль нам хүчин өнгөлөхийг зурхайн аргаар хэлэх боломж бий юу. Ер нь түшмэдүүдэд хэр ивээлтэй жил байх нь вэ?
- Өндөр дээд тушаалтанд ширүүн, дунд суудлын түшмэдүүдэд машид ширүүн жил болох нь байна.

- 2012 онд дэлхий сүйрнэ гэх яриа эртнээс гараад байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
- Учир шалтгаан, үйлийн үртэй холбоотой. Аяга зүгээр байж байгаад хагарахгүйтэй адил ямар нэг юм зүгээр сүйрэхгүй. Хүмүүс бид байгальтайгаа хэр ариг гамтай харьцаж байгаагаас сүйрэх шалтгаан тайлагдаж болно. Алт бол ертөнцийн гагнаас учраас алтыг нь авчихаар эвдэрч л таараа. Яг 2012 онд сүйрнэ гэсэн зүйл байхгүй.
 
- Сар шинийн өмнө Монгол түмэндээ хандаж та юу хэлэхсэн бол?
- Сүсэгтэн олон болон өргөн түмэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлээд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө.


 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • sanjaa (180.235.168.169)
    muusain huvalzuud mungonii booluud
    2012 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 14,000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    3 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    40 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    48 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    59 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    1 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    1 цаг 33 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    1 цаг 40 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    1 цаг 52 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    1 цаг 59 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    2 цаг 7 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    2 цаг 16 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    17 цаг 15 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    18 цаг 42 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    19 цаг 12 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    19 цаг 29 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    19 цаг 32 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    19 цаг 37 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    19 цаг 54 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    20 цаг 37 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    20 цаг 43 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
24 баримт
  • 14,000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК