Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУГЖ, Г.Хонгорзул: Өөрийгөө рекламдах гэж телевизийн үүд сахиж яваагүй

2012-2-25
0
ЖИРГЭХ
Монголчууд бид хаана ч, хэдийд ч, хэний ч сэтгэлийг гарцаагүй эзэмдэж хөглөх уртын дуу хэмээх уламжлалт урлагтай улс юм. Иймдээ ч яруу тансаг урлагаараа Монголчууд бид бахархаж хайрлаж, хамгаалж явах нь бидний үүрэг юм. Чухам энэ л эрхэм хүндтэй үүргийг биелүүлж бүр гадныханд сурталчилан таниулж яваа хүн бол уртын дуучин Хонгорзул юм. Тэрээр нобелийн шагнал гардуулах ёслол болон дэлхий хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг уртын дуугаараа нээж байсан юм.
  Монголчууд бид хаана ч, хэдийд ч, хэний ч сэтгэлийг гарцаагүй эзэмдэж хөглөх уртын дуу хэмээх уламжлалт урлагтай улс юм. Уртын дууг сонсож суухад бүхий л биеэ уярч хайлам. Иймдээ ч яруу тансаг урлагаараа Монголчууд бид бахархаж хайрлаж, хамгаалж явах нь бидний үүрэг юм. Чухам энэ л эрхэм хүндтэй үүргийг биелүүлж бүр гадныханд сурталчилан таниулж яваа хүн бол уртын дуучин Хонгорзул юм. Тэрээр нобелийн шагнал гардуулах ёслол болон дэлхий хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг уртын дуугаараа нээж байсан юм.

- СУИС-д нэлээд оройтож орсон гэдэг? Энэ талаар яриагаа эхлэх үү?

- Би анх дуучин болно гэж огт боддоггүй байлаа. Харин сэтгүүлч болно  гэж боддог байлаа. Сэтгүүлч болохын тулд эртнээс бэлтгэж байсан ч арван жил төгсдөг жил хүссэн мэргэжлийн маань хуваарь ирээгүй учир шууд өвөө эмээгээ дагаад мал дээр гарчихсан. Хөдөө хурга хонь хариулж явахдаа байдаг чангаараа дуулаад л явна. Миний дуулахыг сонссон хүмүүс манай аав ээжид очоод охиноо дуучин болгооч гэж хэлдэг байсан гэсэн. Харин манай аав ээж, намайг дуучин болоход тийм дуртай байгаагүй юм. Тэгээд хөдөө мал хариулж байгаад Хэнтий аймгийнхаа Хан-Хэнтий чуулгад дуучнаар шалгуулж тэнцссэн. Тэндээс л миний дуучин болох гараа эхэлсэн дээ. Тухайн үед Хан-Хэнтий чуулга шинэ дуучдаа гурван сар цалингүй ажиллуулж ажиглаж хардаг байсан юм. Гэтэл ажилд орсон эхний өдрөөс надад цалин бодож эхэллээ. Намайг дөнгөж ажилд ороод дуулж эхлэх үед Авирмэд багш маань сонсоод материал сайтай юм байна гэж хэлэхгүй юу. Тэгсэн би “Намайг гоё хувцастай” гэж хэллээ гээд хувцас руугаа харж байсан. /инээв/ Тэгээд Хан-Хэнтий чуулгад гурван жил ажиллаад багаггүй туршлага хуримтлуулсан. Тэгээд 1998 онд СУИС-д уртын дуулаачаар элсэж орсон. Миний оюутан цаг хүнд хэцүү шалгуур ихтэй байсан. Гэхдээ тэр саад бэрхшээл намайг их зүйлд сургасан. Амьдралын ухаан гээд л бүхий л зүйлд сургасан даа.


- Жишээ нь хүнд хэцүү ямар шалгуурууд таны өмнө байв?

- Би өөрөө уртын дуучин больё гэж маш их мэрийсэн. Үнэхээр байгаа бүхнээ зориулсан. Эргээд бодоход их хөдөлмөрлөсөн гэж боддог юм. Тухайн үедээ би өөрийгөө хөдөлмөрлөж байна гэж бодоогүй явсан. Яг үнэнийг хэлэхэд автобусны мөнгө ч байхгүй, хоолны ч мөнгөгүй шантарвал шантарахаар үе зөндөө л гарч байсан. Гэхдээ хоолтой хоолгүй мөнгөтэй мөнгөгүй алхаад л хичээлдээ явдаг байлаа. Заримдаа төгөлдөр хуураа түшээд зогсож байхад толгой эргээд зогсож байсан үе байж л байсан. Ер нь бол өнөө маргаашийн өмсөж зүүхээр дутах хоол унд, мөнгө төгрөгөөр дутах гэдэг хэсэгхэн цаг хугацааны зовлон бэрхшээл болохоос биш өмнөө том зорилго тавьчихаад түүнийхээ төлөө хөдөлмөрлөж яваа хүнд бол шалгуур шүү дээ. Бэрхшээлийн өмнө сөгдчих л юм бол аав ээжийнхээ ачийг хариулж чадахгүй юм шиг санагддаг байж билээ. Энүүхэнийг л давчихвал би аав ээжийнхээ ачийг жаахан ч гэсэн хариулж байгаа даа гэж бодон өөрийгөө маш их эрлэж хөдөлмөрлөж байсан. Оюутан байхдаа цаг зав гарвал л уртын дуугаа дуулаад зогсчихдог хүн байлаа.


- Таныг оюутан байхдаа бааранд дуулдаг байсан гэж сонссон?


- Оройн цагаар караоке бааранд дуулдаг байлаа. Орой 6 цагаас 9 цаг хүртэл дуулчихаад тэндээсээ гараад цайны газар аяга угаадаг байлаа. Олон өдөр хангалттай хоол идэлгүй өлөн шахуу хол газар явган алхаад тамирдах үе  ч байлаа. Тэгсэн ч шантралгүйгээр сурахынхаа хажуугаар хоёр газар зэрэг ажил хийгээд амьдралдаа чадлынхаа хэрээр нэмэр болж байсан юм. Заримдаа яаж тэр үеийг туулсан юм бэ гэж боддог. Гэхдээ хүнд амьдралд нухлагдсаар муу муухай болдоггүй, харин ч түүнийхээ хэрээр ухаан тэлж амьдралаас өөрийгөө олж авдаг юм байна лээ.


- Тэр бүгдийг туулж явахад та юу хүсч мөрөөдөж юунд зорьж байсан бэ?


- Манай аав ээж хоёр намайг сургуульд сургахын тулд өвлийн идэр есийн хүйтэнд гэрээ ачаад Хэнтийгээс ирж байлаа. Миний төлөө ингэж л зүтгэж байсан. 1999 онд уртын дуулаачдын тэмцээнд оролцож түрүүлээд 300 мянган төгрөгөөр шагнуулсан юм. Шагналын мөнгөөрөө шинэ хашаа аваад тэгээд айлын хашаанаас нүүж билээ. Үхтэл үр харам гэж ижий аав хоёр маань Хэнтийгээс хүйтэнд гэрээ ачаад ирэхэд нь би дотроо харамсаж л байсан. Ижий аав маань миний сайн сайхны төлөө ингэж тэмцэж байхад би заавал ачийг нь хариулна даа гэж боддог байсан. Тэднийгээ гэх асар их хайр байсан юм шүү. Тэднийхээ л ачийг хариулъя гэж зорьж явсан.

- Та урлагийн ертөнцөд харьцангуй богино хугацаанд олны хүндэтгэлийг хүлээсэн юм шиг санагддаг?


- Хүнд үнэхээр хувь тавилан гэж байдаг юм билээ. Уран бүтээл гэсээр унаж бүдэрч явахад минь гадны томоохон тоглолтын урилга ирсэн. Энэ нь мэдээж намайг ард түмэнд таниулсан. Уртын дуу дуулах гээд яваа нэг иймэрхүү дуучин байдаг юм байна гэдгийг хүмүүст харуулсан л даа. Түүнээс биш од болох гээд өөрийгөө рекламдаад, амбиц хөөгөөд явсан зүйл надад байхгүй. “Би тэр наадамд дуулаад ирсэн, энд ч оролцоод ирсэн” гээд телевиз бүхний үүдийг сахиж суугаагүй. Цаг хугацааныхаа гольдролоор л ард түмэндээ танигдаад явж байна.


- Гадныхан манай ардын урлагийг хэр хүлээж авдаг вэ?


- Монгол гэдэг улс эх орны тухай ярихад ихэнхи газрууд мэдэгдэхүүн их муутай байдаг. Ялангуяа энэ том том гүрнүүдэд бол хятадын Монгол юмуу, Оросын Монгол юмуу гэсэн эгдүүцмээр асуултуудыг асуудаг юм. Энэ бүхнийг няцааж уртын дуугаа сонсгочихоод нээх сайхан цээж тэвхийтэл амьсгаа аваад сууж байх сайхан шүү дээ. Уртын дуу маань өөрөө хүнийг аван хайлах чадвартай. Өөртөө татах соронз шиг ид шидтэй аялгуу байдаг юм. Тэрэндээ ч байдаг юм уу ерөөсөө үгийг нь ойлгоогүй мөртлөө аялгууг нь сонсоод мэлмэрээд байдаг.


- Харин манайханы уртын дууг хүлээж төвшин таны ажигласнаар ямар байна вэ?

- Цаг үе маань өөрчлөгдсөн байна. Ардын урлаг, уртын дуугаа гэсэн хүмүүс их олон болж байна. Тэгэхээр уур амьсгал нааштай байгаа энэ үед уртын дуучид зүгээр сууж болохгүй. Яг намайг энэ төрөлд орж байх үед нийгэм маань хямралтай байсан. Картын бараанд дугаарлаад юун тэр тайзан дээр дуулж байгаа дуучинд мөнгө төлөхтэй байлаа. Харин одоо сайхан болж байна. Сэтгэл өөдрөг байгаа.


- Таныг Норовбанзад гуайн араас гарч ирсэн ганц дуучин гэж ярьцгаадаг юм билээ?

- Норовбанзад гуай бол энэ дэлхий дээр ганцхан. Яг түүн шиг дуулдаг эгэлгүй авьяастан ахиж хэзээ ч төрөхгүй.


- Норовбанзад гуайг “Уяхан замба тивийн наран” дуугаар нь хүмүүс илүү мэднэ? Харин танд брэнд болсон дуу байдаг уу?

- Хамгийн анх би театрынхаа тайзан дээр “Хэрлэнгийн баръяа” гээд уртын дууг дуулж байсан. СУИС-д орж ирэхдээ ч “Хэрлэнгийн баръяа” дуугаа дуулж орж ирсэн. Үнэхээр энэ дууг маань намайг маш олон том том амжилттай зүйлүүдэд хөтөлж аваачсан. Миний амьдралтай салшгүй холбоотой дуу юм.


- Өвөр Монголоос таныг “Ирээч, дуулаач” гээд санал ирж байсан гэдэг?


- Ирсэн. Өвөр Монголоос, Буриадаас ирж байсан. Тэр битгий хэл манай улс оронд удаан хугацаанд суугаад амьдраад, уртын дуугаа заагаач ээ гэсэн санал Европын орноос ирж байлаа. Хамгийн чухал нь би уртын дуу гэдэг энэ сайхан зүйлийг эзэмшсэнийх үлдэх үлдэцтэй, өөрийн гэсэн мөртэй, явсан зам болгон минь цагаан байгаасай л гэж хүсч байна.



- Сүүлийн үед уран бүтээлдээ нэг л анхаарал хандуулахгүй байгаа юм шиг санагдаад байгаа?

- Би хоёр дахь хүүхдээ гаргаад түр амарч байгаад 2 сарын 1-нээс ажилдаа ороод байж байна. Манайх маргааш “Хүрээ хүүхэн” дуулалт жүжгийг тоглох гэж байгаа юм. Түүний бэлтгэл ажилтай байна даа. Улаанбаатар чуулгын уран бүтээлч хүн шүү дээ би чинь. Улаанбаатар хотын нэр нүүр болсон ийм сайхан чуулга байгуулагдахыг сонсоод л орсон. Энэ чуулгад ороод 2008 онд МУГЖ гэдэг хүндтэй цол гавьяаны эзэн болж байсан юм.

Т.Хулан

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.64.33)
    adsaga shig aashtai avgai
    2012 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК