Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гарамжил: Цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуулийн практикт байхгүй сонин асуудал

2012-2-26
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн сарын 2-нд Цагдаагийн экс дарга нарын хэрэг шүүхэд шилжсэн билээ. Шүүгчид хавтаст хэрэгтэй танилцаж дууссаны дараа шүүхийн тов товлогдох юм. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Л.Гарамжилтай ярилцлаа.
    Өнгөрсөн сарын 2-нд Цагдаагийн экс дарга нарын хэрэг шүүхэд шилжсэн билээ. Шүүгчид хавтаст хэрэгтэй танилцаж дууссаны дараа шүүхийн тов товлогдох юм. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Л.Гарамжилтай ярилцлаа.

-Цагдаагийн экс дарга нарын хэрэг шүүхэд шилжсэн. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуулийн практикд байхгүй сонин асуудал.

-Яагаад?


-Уг нь бол “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгадаг хуулийн ямар нэгэн үндэслэл байхгүй. Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл прокурорын газраас хэргийг нь сэргээж, цэргийн гэмт хэргээр зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн. Улсын ерөнхий прокуророос гаргасан жишгээр 2009 онд “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн шалгаж болно  хэмээн ойлгож байна.

-Тэгэхээр та прокурорын газрыг буруутгаж байна уу?


-УИХ-аас батлан гаргасан хуулийг УЕПГ дураараа зөрчиж, үйлчлэлийг нь зогсоож байна. Тэгэхээр ийм утгагүй зүйл байж болохгүйг УИХ онцгой анхаарч, тодорхой арга хэмжээ авах ёстой.

-УИХ-аас ямар хууль баталсан гэж?

-2008 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-аас Цагдаа, тагнуул, Зэвсэгт хүчний бус байгууллагын албан хаагчдыг цэргийн албан хаагчидтай адилтган цэргийн гэмт хэрэгт шийтгэдэг байсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хүчингүй болгосон. Тэгэхээр 2008 онд тогтоосон Онц байдлыг хэрэгжүүлэхэд, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн хийсэн ажлыг Дотоодын цэргийн командлагчийн хийсэн үйлдэл гэж мушгивал аймшигтай хэлмэгдүүлэлт болно. Ардчилсан нийгэмтэй, Ардчилсан Ерөнхийлөгчтэй Монгол Улсад ийм цагаандаа гарсан хэлмэгдүүлэлт гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Тэгэхээр цагдаагийн экс дарга нарын хэргийг “цэргийн гэмт хэргээр” зүйлчлэх нь буруу юмуу?


-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 29 дүгээр бүлэг 274 дүгээр зүйлд энэ талаар тодорхой заасан байдаг. Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж, энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол цэргийн гэмт хэрэг гэнэ гэсэн байдаг. Мэдээж, зэвсэгт хүчин бол арми, харин бусад цэрэг гэдэгт хилийн цэрэг, дотоодын цэрэг хамаардаг. Энд цагдаа хамаарагддаггүй юм. Цагдаагийн зарим дарга, алба хаагчдыг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар эрүүгийн хариуцлагад татах, тэр тусмаа шийтгэх үндэслэл байхгүй.

-Дотоодын цэрэг буруугүй гэж үзэж байна уу?

-Тийм. Долдугаар сарын 1-ний хэрэгт Дотоодын цэргийн командлагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй. Цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг тусдаа хуультай. Хоёр өөр,тусдаа байгууллага. Тэгэхээр 2008 оны долдугаар сарын 1-нд тогтоосон Онц байдлыг хэрэгжүүлэхэд дотоодын цэрэг оролцоогүй. Тухайн үед Дотоодын цэргийн ямар нэг албан хаагч галт зэвсэг хэрэглэсэн, эсвэл дотоодын цэргийн мэдэлд байсан бууг хэрэглэсэн тухай баримт, мэдээ, гомдол байхгүй.

-Цагдаагийн алба хаагчдыг иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэсэн гэж буруутгадаг ч галт зэвсэг хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй?


-Юуны өмнө цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэсэн үү, үгүй юу гэдгийг тогтоох ёстой. Хэрвээ хэрэглэсэн бол галт зэвсэг хэрэглэх хууль ёсны үндэслэл байсан эсэхийг тогтоох нь чухал. Түүний дараа ямар зорилго, шалтгаанаар галт зэвсэг хэрэглэсэн бэ гэдгийг тогтоох ёстой.

-Гэвч цагдаа иргэдийг буудсан гэж олон хүн нотолдог биз дээ?

-Нотолгоо болохоор тодорхой зүйл хэлдэг гэрч хомс байдаг бололтой. Галт зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоох үндсэн арга нь гэрчийн мэдүүлэг, баллистикийн (галт зэвсгийн) шинжилгээ хоёр. Тиймээс шинжилгээнд найдаж байгааг үгүйсгэхгүй байна. Хохирогчийн биеэс олдсон сумны хошууг аль буугаар буудсаныг тогтоох нь маш чухал. Мэдээж ингэж тогтоовол нотолгоо болно. Харин тогтоож чадахгүй бол нотолгоо байхгүй гэсэн үг. Гудамжнаас олсон хонгионуудыг цагдаагийн бууных гэж хардаж байгаа бол сумаар нь юу буудсан юм бэ? гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Тэгэхээр хошуу нь хаана байна вэ гэдгийг тогтоох зайлшгүй шаардлага гарах ёстой. Учир нь хохирол зөвхөн хошуунаас учирдаг. Цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэхдээ эхлээд анхааруулж хий буудах ёстой. Юутай ч хонгио нь олдсон бүх сумаар хүн буудаагүй нь тодорхой байгаагаас үзвэл, буудлагын сургуулийн байрнаас хонгио авчирч гудамжинд хаях буруу санаатай хүн ч байж болохыг үгүйсгэхгүй. Алба хаагчид нь галт зэвсэг хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн бол зөв хэрэглэсэн үү, буруу хэрэглэсэн үү гэдгийг шалгаж шийдээгүй байж дарга нартай хариуцлага ярих боломжгүй шүү дээ.

-Ер нь галт зэвсэг хэрэглэх тушаалыг хаанаас ямар тохиолдолд өгдөг юм бол?

-Ер нь бол цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэх нөхцөл байдал үүссэн үед бие дааж шийдвэр гаргах эрхтэй. Энэ нь цагдаагийн байгууллагын тухай хуульд бий. Харин долдугаар сарын 1-ний асуудалд цагдаагийн алба хаагчид иргэд рүү буудсан уу, үгүй юу гэдгийг одоо болтол хэн ч тогтоогдоогүй байгаа. Мөн Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн 194 дүгээр зарлигт “Цагдаад байгаа бүх зэвсэг, техник хэрэгслийг ашигла” гэсэн заалт байдаг.

-Тэгэхээр та үймээний үеэр цагдаа хуулийн дагуу буу хэрэглэсэн гэж хэлэх гээд байна уу?


-Хэрвээ үймээний үеэр цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хэрэглэсэн бол хуульд заасан хүрээнд хэрэглэсэн гэсэн үг. Тэгэхлээр үүний төлөө цагдаагийн ямар ч тушаалын алба хаагчид хариуцлага тооцох арга байхгүй болж байна гэж ойлгож болно. Цагдаагийн аль ч шатны байгууллагын дарга бүх алба хаагчдаа нэг бүрчлэн дагаж яван “Одоо зэвсэг хэрэглэ, одоо хэрэглэж болохгүй” гэж тушаах боломжгүй. Тиймээс алба хаагч өөрөө шийдвэрлэж, үр дүнг өөрөө хариуцахаар хуульд заасан байдгийг бас хэлэх хэрэгтэй байх.

Ярилцсанд баярлалаа                                                                                                                                        Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зочин (203.91.117.4)
    нэг тогооны хүмүүс хэзээ ч биесээ буруутгахгүй ойлгосжтой л бга шүү дэ буудсан нь үнэн иргэд амь үргэдсэнжирийн иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэх эрх цагдаад бгүйцагдаа иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгуулага байх ёстой
    2012 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (203.91.117.4)
    нэг тогооны хүмүүс хэзээ ч биесээ буруутгахгүй ойлгосжтой л бга шүү дэ буудсан нь үнэн иргэд амь үргэдсэнжирийн иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэх эрх цагдаад бгүйцагдаа иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгуулага байх ёстой
    2012 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.27)
    ЭНЭ ХҮНД ГЕНЕРАЛ ЦОЛЫГ НЬ ӨГӨӨЧ ЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ АМАРБОЛД НУСАН БУУГИИН БАГШ ШҮҮ ДЭЭ
    2012 оны 02 сарын 26 | Хариулах
  • Zulaa Hulan is 31% happy today! (122.201.18.130)
    Estoi unen hellee hudlushgui notloh barimtaar togtoogdson nuhtsuld gem buruutaid tootsnoUunig mongol ulsiin shuuh medej bgaa bolhoor unen boditoigoor shuune gedegt itgeltei bnMongol uls ardchilsan uls uunigee ali 90 ond batalsan ardchilalin zamaar ywj bgaa ulsad hiigegui hergiin tuluu helmegdwel ene estoi ardchilsan ulsad bolohgui zuiluudin negDorligjav prokurur hongio temuujin 2 mongol ulsiin huulig ulandaa gishgej bn uursduu huulin togtooh baiguullagad ajillaj baij iim zuil hiij bdag ichguurgui amitadUlsiin ih hurlaas batalsan huulig henbugai ch bsan zurchij bolohgui shuu dee hongio temuujin guia huuli ch yum bol medmeer yumdaa hudlaa songuuli duhuhluur pr-dahgaad bnuu zolig min zailaara chamag hen ch songohgui manai hamaatan sadan nz nuhud lav chamag songohgui bh nowshoo
    2012 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК