
"Цагаан дариум" уран зургийн галлерей нь 3-р сарын сургалтаа эхлүүллээ. Зураг сонирхогч болон уран зургийн мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүссэн хүмүүс Зайсангийн бурхантай хөшөөний Белла Веста хотхонд байдаг “Цагаандариум” уран зургийн галлерейд ирж бүртгүүлэх юм байна. Тус сургалт нь мэргэжлийн бус хүмүүст зориулагдсан бөгөөд урлагийн техник, арга барилыг ур чадвартай багш заах юм байна. Сургалт бямба гариг бүрийн 14:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Сургалтын төлбөр 1 сард – 85000 төгрөг /сургалтын материалын хэрэгслийн зардал төлбөрт ороогүй болно/. Энэ сарын сургалт ирэх сарын 03-ны өдөр эхлэх аж.
Т.Хулан