Морин хуурчдын нэгдсэн тоглолт болно
Морин хуурчдын нэгдсэн тоглолт болно
Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Морин хуурын
олон улсын III наадмыг ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 2-ны
хооронд нийслэл хотод зохион байгуулахаар боллоо. Монгол, Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, ХБНГУ,
Францын 200 гаруй морин хуурч болон сонирхогч, эрдэмтэн судлаачид оролцох уг
арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний хурал, хамтарсан тоглолт болох юм. Нэгдсэн
тоглолтын үеэр олон улсын хуурчид Э.Чойдогийн “Монголын сайхан орон”,
З.Хангалын “Эрдэнэсийн уул” бүжгэн жүжгийн адажио, Н.Жанцанноровын “Монгол
аялгуу”, “Цагаан суварга”, Чи Булагийн “Мандах нар” зэрэг бүтээлийг эгшиглүүлнэ. Эрдэм
шинжилгээний хурлаар монголчуудын морин хуурын сургалтын арга, онцлог болон
монгол хүний сэтгэлгээнд хуур хэрхэн нөлөөлсөн зэрэг сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг
өрнүүлж, илтгэл тавих юм. Наадмыг Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны
соёл, эрдэм шинжилгээний сан, “Пегасус” төв хамтран зохион байгуулахаар болжээ.