Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал өнгөрсөн даваа гаригт болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон.

Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал өнгөрсөн даваа гаригт болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Гэвч хурлын дараа хүний амь нас хохироосон цагдаагийн алба хаагчдыг гэрчлэх ноцтой хавтаст хэрэг алга болсон хэмээн хэвлэлээр мэдээлжээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын нэгдүгээр орлогч Ё.Сагсай “Хавтаст хэргээс эд мөрийн баримт алдагдсан мэдээлэл байхгүй” гэв. Харин энэ талаар өнөөдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зарлагдсан хурлын үеэр тодорхой мэдээлэл авч болох аж.
Б.Чимэг