
Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллаж,
мянгат малчин Х.Басанд хийж байгаа ажлаа "тайлагналаа". Малчин Х.Басанд
С.Батболд сар шинийн мэнд хүргээд "Монгол мал" хөтөлбөр, "Таван Эрдэнэ"
арга хэмжээгээ танилцуулсан байна. Үнэ төлбөргүй мал эрүүлжүүлэх,
ээмэгжүүлэх, вакцинжуулах ажлыг хийхээр орон даяар эхлүүлээд байгээ гэж
Ерөнхий сайд хэлжээ.

Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллаж, мянгат малчин Х.Басанд хийж байгаа ажлаа "тайлагналаа". Малчин Х.Басанд С.Батболд сар шинийн мэнд хүргээд "Монгол мал" хөтөлбөр, "Таван Эрдэнэ" арга хэмжээгээ танилцуулсан байна. Үнэ төлбөргүй мал эрүүлжүүлэх, ээмэгжүүлэх, вакцинжуулах ажлыг хийхээр орон даяар эхлүүлээд байгээ гэж Ерөнхий сайд хэлжээ. Өрх бүр үйлдвэрлэгч, ажил олгогч учраас малчдад мэргэжлийн үнэмлэх олгохоо зэхэж байгаагаа ч дуулгасан гэнэ.
Увс аймгаас 20 гаруй жилийн өмнө Дархан-Уулд ирээд аймгийн аварга малчин болсон Х.Басан өнөөдөр хонь голдуу 1200 гаруй малтай. Хүүхдүүд нь ч мөн залгамж малчид болжээ. Ерөнхий сайд түүнтэй хуучилж яриад аймгийн “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай танилцсан байна. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж байгаа үйлдвэрийн хамт олонд Засгийн газрын тэргүүн талархал илэрхийлжээ.