Маргааш болох Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН-аас олон арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 10 цагаас Шилдэг намын байгууллага шалгаруулах үйл ажиллагаа болно. Мөн 12 цагт тус ордны музейд "XX зуун зурагт хуудаснаа" үзэсгэлэнгийн нээлт болох юм. Үргэлжлээд 14 цагт Сүхбаатар дүүргийн МАН-д элсэж буй шинэ гишүүд балтахаа гардан авах юм байна.