“Sweetymotion” хамтлаг 15 жилийн ойгоо тохиолдуулж гуравдугаар сарын 8-нд тогтлолтоо хийх гэж байгаа билээ. “Тусгаар тогтнолын ордон”-д ганцхан удаа тоглогдох тоглолтын тасалбараа 800 хувь л хэвлэсэн гэнэ. Тасалбарын үнэ нь суудлын зэрэглэлээсээ хамаарч 30, 50, 70 мянган төгрөгний үнэтэй гэнэ. Өчигдөр тоглолтоо хийсэн Никитон хамтлагын тасалбарын үнэ 20, 40, 60, 80, 100 мянган төгрөг байсан хэдий ч тасалбар нь дуусч тун ч эрэлттэй байсан. Монголын хамтлаг дуучид нэг хэсэг төрийн ордонд тоглолтоо хийх “халдвар” авсан байсан бол энэ удаа тоглолтын ханшаа эрэмбэлж, өсгөх халдвар авсан байна.

Д.Идэр