зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Е.Сагсай: Цагдаагийн экс дарга нар хэргээ хүлээсэн учраас өршөөлд хамруулсан

2012-2-29
0
ЖИРГЭХ
2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсгийн улмаас дөрвөн хүний амь нас хохирсон, зургаан хүний биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хэргийг ирэх сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэхээр болсон.
    2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсгийн улмаас дөрвөн хүний амь нас хохирсон, зургаан хүний биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хэргийг ирэх сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэхээр болсон. Уг хэрэгт ЦЕГ-ын дарга асан хошууч генерал Ч.Амарболдоос гадна нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч  асан Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга, хурандаа  асан Г.Ганбаатар,  Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Г.Батсүх  шүүгдэгчээр татсанд олон хүн бухимдалтай хандаж байгаа. Энэ талаар тус хэрэгт хяналт тавьж, ял төлөвлөсөн Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайтай ярилцлаа.

-Долдугаар сарын 1-ний хэргийг хүчингүй болсон хуулийн зүйл заалтаар сэргээн шалгасан гээд байгаа?


-Өмнө нь цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263-т зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулаад 2009 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулсан байсан. Энэ хуульд “хөнгөн, хүндэвтэр хэргийг анх удаа үйлдсэн этгээдийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байгаа. Үүний дагуу тухайн үед яллагдагчаар татагдсан зүйл анги нь хүндэвтэр гэсэн ангилалд багтаж байсан учраас  Өршөөлийн хуулийг хуульзүйн үндэслэлтэй хэрэглэж, өршөөсөн. Дараа нь хохирогчдын зүгээс гомдол гаргасан учраас энэ хэргийг дахин хянаж, УЕПГ-аас хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, эргэн сэргээсэн. Тэгэхээр анх хурандаа нарыг яллагдагчаар татсан зүйл анги хүчингүй болсон гэсэн үг.  Одоо энэ хэргийг Эрүүгийн хуулийн 294.2 гэдэг өөр зүйл ангиар шалгаж байгаа. Энэ зүйл эрүүгийн хуульд өмнө  байсан. Одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

-Цагдаагийн дарга нарын хэргийг өмнө нь Өршөөлийн хуульд хамруулсны дараа эргэн сэргээсэн.  Өршөөлд хамруулсан хэргийг ямар тохиолдолд сэргээдэг юм бэ. Хуульч, өмгөөлөгчид хэлэхдээ өршөөлд хамруулсан тохиолдолд сэргээх үндэслэл байхгүй гээд байгаа шүү дээ?

-Өршөөлийн хууль гарсны дараа цагдаагийн удирдлагууд “Гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй, бидний хэргийг Өршөөлийн хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байсан юм. Нэгэнт гэм  буруугийн хувьд маргаангүй гэсэн учир хуулийн хүрээнд өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгосон. Тухайн хэрэгт сэжигтнээр тооцогдсон хүмүүс өөрсдөө хэргээ хүлээсэн учраас хэргийг шаардлагатай гэж үзвэл сэргээн шалгах үндэслэл, хуулийн хэд хэдэн зүйл, заалт ч бий.  Одоогийн яллагдагчаар татсан зүйл анги нь хүнд  хэрэгт хамаарах учраас гэм буруугийн асуудлыг ганцхан  шүүх л шийднэ.

-Хурандаа нарын ар гэрийнхний зүгээс Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарын хэргийг сэргээн шалгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар ?

-Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарт тусад нь эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байсан. Тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй  гэж үзсэн учир сэргээн шалгаагүй гэж ойлгож байна. Шаардлагатай гэвэл эрх бүхий хүмүүс нь холбогдох газарт гомдлоо гаргаад хянуулах эрх нь нээлттэй бий.

-Дөрвөн хүнийг буудаж амь насыг нь хөнөөсөн хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан. Тэгэхээр дүүргийн цагдаагийн хэлтсийн даргыг яагаад хэрэгт холбогдуулан шалгаагүй юм бэ?

-Олон нийтийн эмх замбараагүй байдал гэдгийг дүүргээр авч үздэггүй л дээ. Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцож, нийслэлийн цагдаагийн газрын удирдлага нь  үйл ажиллагааг зохион байгуулсан  шүү дээ.
 
-Цэргийн гэмт хэрэгт хамааруулах нь буруу гэх байр суурийг шүүгдэгч нарын өмгөөлөгч  илэрхийлж байна?

-Цэргийн гэмт хэрэг мөн эсэхийг хэргийг хэлэлцэж, мэтгэлцэж байж шүүх бүрэлдэхүүн шийднэ. Түүнээс өмнө цэргийн гэмт хэрэг  мөн, биш эсэх талаар  прокурор ярих боломжгүй. Мөрдөн байцаалтын явцад сонсгосон ялын хэмжээнд л шүүх энэ хэргийг шийднэ. Харин энэ зүйл ангиар яллаж болох эсэхийг мөн л шүүх бүрэлдэхүүн гаргана шүү дээ.

-Тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг шүүх хуралд гэрчээр байлцуулах ёстой гэсэн. Мөрдөн байцаалтын  шатанд тэднээс гэрчийн мэдүүлэг авсан уу?

-Шаардлагатай зарим нэг хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Шүүхийн мэтгэлцээнд яллах, өмгөөлөх тал гэрчүүдээ  дуудна. Яллах тал гэрчүүдээ дуудсан байгаа. Өмгөөлөгч гэрчээр хүн байлцуулах хүсэлт тавих эрх нь байцаан шийтгэх хуулиар нээлттэй.

-Өршөөлийн хуульд хамрагдаад хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээн  шалгах нь буруу гэж үзэж байгаа хүмүүс бас байна?

-Хэрэгсэхгүй болгосон ямар  ч хэргийг сэргээн шалгах эрх нь дээд шатны прокурорт байдаг. Энэ бол хуулиар олгогдсон эрх. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох 10 гаруй үндэслэл  бий.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • irgen (202.72.245.98)
    Enh bayar ni Nyam dorjoos orshool guij tus boloh sanaatai bichig ogson yom bilee
    2012 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.20.144)
    NYAMDORJ HUULIA MEDDEGGUI UCHRAAS ELDEV YANZII BICHIG IISH TIISH N YAVUULAAD BAIGAA YUM BN SH DEE
    2012 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    шалгасан юм бол тэгээд шүүхээс нь ялыг нь өгөөч лаларуудада
    2012 оны 02 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    11 цаг 23 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 38 мин
  • Ливерпүүлийн 28 настай португал довтлогч Диого Жота автомашины ослоор амиа алджээ
    11 цаг 58 мин
  • Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
    12 цаг 0 мин
  • С.Туваан: "Алт аян" тогтоолын төсөл унаад байгаа нь цэвэр ЗГ-ын асуудал
    12 цаг 33 мин
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
    12 цаг 57 мин
  • Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
    13 цаг 4 мин
  • Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд ЗГ баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    13 цаг 12 мин
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    13 цаг 14 мин
  • Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
    13 цаг 38 мин
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
    14 цаг 26 мин
  • Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
    14 цаг 29 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    14 цаг 32 мин
  • Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
    14 цаг 36 мин
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
    15 цаг 5 мин
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
    15 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
    15 цаг 31 мин
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    18 цаг 16 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    18 цаг 29 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    18 цаг 42 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК