МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, буудлагын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Л.Ундралбатын нар удахгүй Герман улсыг зорих гэж байна. Учир нь тамирчны буу нь үе үе гацдаг. 2008 оны Бээжингийн олимпийн үеэр ч түүний буу нь гацаж медалийн нь өнгийг бууруулж байсан юм. Герман улсын гар буу болон энэ төрлийн бараа бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай “Волтер” компани дээр очиж “Лондон-2012” зуны 30-р олимпд гол “үүрэг” гүйцэтгэх буундаа бүрэн үйлчилгээ, засвар хийлгэх ажээ. Тэндээсээ Польшийг зорьж гранпри тэмцээнд өрсөлдөж хамтарсан бэлтгэлээ ч хийх юм байна.

Д.Идэр