Өнөөдөр Японы парламент 2012-2013 оны санхүүгийн жилүүдэд албан хаагчдын цалинг нэлээд багасгах тухай хуулийг баталсан тухай Японы “NHK” телевиз мэдээллээ.

Өнөөдөр Японы парламент 2012-2013 оны санхүүгийн жилүүдэд албан хаагчдын цалинг нэлээд багасгах тухай хуулийг баталсан тухай Японы “NHK” телевиз мэдээллээ. Энэ хоёр жилд албан хаагчдын цалинг дунджаар 7.8%-иар хасч, хэмнэсэн хөрөнгийг 2011 оны 3-р сарын 11-нд Японы зүүн хойд нутаг маш хүчтэй газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэнээс хойш улс орноо сэргээн босгох ажлыг санхүүжүүлэх санд чиглүүлнэ гэв. Японы ерөнхий сайдын цалинг 30%, сайд нар ба дэд сайд нарын цалинг 20%, захирагчдын цалинг 10% тус тус багасгахыг хуульд тэмдэглэжээ. Дээрх газар хөдлөлтөөс хойш 2011 оны 4-р сард Засгийн газраас албан хаагчдын цалинг 0.23%-иар хассан билээ. Эдгээр арга хэмжээ бараг 600 тэрбум иенийг хэмнэж байгаа юм байна.
Б.Ням