зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэтуяа: Монголд анхны дотуур хувцасны шоуг 1999 онд зохион байгуулж байлаа, дүүрэн хүн үзсэн шүү

2012-3-02
0
ЖИРГЭХ
   Дэлхий ертөнцөд амьдарч байгаа хүмүүс, залуусын үзэл бодол, чиг хандлага, хэв маяг, загварын чиг хандлага өөрчлөгдөн хувьсаж байгаатай холбогдуулан монголын загварын чиг хандлага, хөгжил хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар Монголын алдартай, нэр хүнд бүхий агентлагуудын нэг “Эра” төвийн захирал Д.Эрдэнэтуяатай ярилцлаа.  

   Дэлхий ертөнцөд амьдарч байгаа хүмүүс, залуусын үзэл бодол, чиг хандлага, хэв маяг, загварын чиг хандлага өөрчлөгдөн хувьсаж байгаатай холбогдуулан монголын загварын чиг хандлага, хөгжил хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар Монголын алдартай, нэр хүнд бүхий агентлагуудын нэг “Эра” төвийн захирал Д.Эрдэнэтуяатай ярилцлаа.  

-    Монголын алдартай загварын агентлагуудын нэг “Эра” агентлаг анх хэзээ, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн талаар ярилцлагаа эхэлье...
-    Анх 2001 онд өөрийн хүсэл сонирхлоороо “Эра” агентлагийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бүрэлдэхүүний хувьд мэдээж ТББ учраас удирдах зөвлөл байсан. Гэхдээ гүйцэтгэх ажлыг өөрөө гардаж хийсэн. Анхны загвар өмсөгчид маань гэвэл “Дэлхийн мисс” уралдаанд оролцож байсан Б.Батцэцэг, Э.Сэлэнгэ зэрэг чадварлаг загвар өмсөгчид байсан.

-    Тэгвэл одоо “Эра” агентлаг шинэ боловсон хүчин, залуу загвар өмсөгчдөө яаж шалгаруулж авдаг вэ?
-    Моделийн стандарт гэж байдаг. Загвар өмсөнө гэдэг нь зүгээр нэг тайзан дээр нааш, цааш явахыг хэлдэггүй. Бид хүүхдүүдээ тэр стандартын дагуу л авдаг. Жишээ нь, өндөр, жингээс гадна тухайн хүн өөрөө тууштай, хариуцлагатай байх ёстой, мөн хөдөлгөөний эвсэл, камерийн өмнө жүжиглэх чадвар зэрэг олон зүйл нөлөөлнө. Дэлхийн жишиг стандарт ямар байна тэрний дагуу л авна даа.

-    Д.Эрдэнэтуяа гэдэг хүн монголын загварын ертөнцөд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж яваа. Тиймээс таны бодлоор Монголын загварын хөгжил ямар шатанд байна вэ?
-    Монголын загварын хөгжлийг хүнээр зүйрлэвэл 20 настай идэр залуу байна гэж боддог. 17 жил загварын багш хийсэн ч үнэхээр жижигхэн зах зээлтэй учраас загварын хөгжлийг санасандаа хүртэл хөгжсөн гэж харж чадахгүй байна. Монголын том том пүүс, компани, студи, продакшнууд ч өөрсдийн нүүр царай болж байгаа моделиудаа үнэлж чаддаггүй. Яг үнэнийг хэлэхэд зогсонги байдалд орчихсон гэж хэлж болно.

-    Тэгвэл яг юун дээр анхаарч, юу хийвэл монголын загварын ертөнц дэлхийн хэмжээнд хөгжих юм бол?
-    Юун түрүүнд моделиуд өөрсдөө харагдах үзэмжээсээ гадна дотоод ухамсар, толгойгоо сайн цэнэглэж хэл сайн сурах хэрэгтэй байна. Жишээлбэл, манайхаас ирэх 3 дугаар сарын 15-нд Франц руу явах гэж байна, мөн 3 дугаар сарын 25-нд Италид хоёр агентлагтай кастинг хийх гэж байгаа. Ганц бэрхшээл нь хэлний асуудал. Манай загвар өмсөгчид очоод асуудалгүй тэнцчихдэг. Харин тэнд очоод нэг зураг авлаа гэхэд гадаадаар эргээрэй гэж хэллээ гэж бодоход тэр үгийг нь ойлгохгүй бол баларна биз дээ.

-    Танай агентлаг өөрсдөө хэлний сургалт явуулж байсан уу?
-    Байгуулагдсан цагаасаа англи хэлний сургалтыг оруулах гээд чадаагүй. Яагаад гэвэл суралцах хүүхдүүд өөрсдөө ирдэггүй. Тэгэхээр цаашид дэлхийн загварын тавцанд гарахыг хүсч байгаа л бол гадаад хэл, тэр тусмаа англи хэл сурах нь маш чухал зүйл юм.

-    Монголд загварын асуудалд анхаарлаа хандуулдаг албан ёсны загварын холбоо гэж ер нь байдаг юм уу?
-    Монголын дизайнеруудын холбоо гэж байдаг. Энэ байгууллага нь Монголд хамгийн анх загвар гэж юу байдгийг үзүүлж чадсан газар гэж боддог. Тэр ч утгаараа “Эра” агентлаг тус холбоотой хамтарч ажиллаж байна. Манай агентлагаас гарсан хориод модель энэ холбооны гэрээт загвар өмсөгч болсон. Бид ч загвар өмсөгч бэлдэж өгөхдөө таатай байдаг, хамтарч ажиллах ёстой гэж боддог. Гэхдээ манай загварын ертөнц яг үнэнийг хэлэхэд шуудайнд хийсэн эвэр шиг л байдаг. Яагаад гэхээр нэг нэгнийхээ талаар буруу мэдээлэл гаргана, муулна, нэг гайгүй загвар өмсөгч гарч ирлээ гэхэд өөр шинийг бэлдэж гаргахын оронд тэр моделийг өөртөө авах гэж оролдоно гээд л ер нь хэцүү шүү. Анх уг нь загвар өмсөгч хүүхдүүдийн үнэлэмж, нэр хүндийг өсгөх гээд маш их хөөцөлддөг байсан ч одоо бол тэр эрч хүч минь буураад шантарч эхэлж байна шүү дээ. Жишээ нь, түрүүн хэлсэнчлэн манай том том компаниуд өөрсдийн нүүр царай болгох гэж байж 50 мянгаар рекламанд нь тоглоно гэхэд л үнээ буулгачих гээд л зогсч байна, яг үнэнийг хэлэхэд зарим нэр хүндтэй компаниуд загвар өмсөгч залуусыг үнэгүй л тоглуулж байна шүү дээ. Яахав үе нь өнгөрсөн, эсвэл өөрийгөө рекламдсан хүмүүст мөнгө өгдөг ч жинхэнэ сайн загвар өмсөгчдөө олж тоглуулж чадахгүй байгаа. Уул нь нийгэм өөрчлөгдөж шинэ, залуу сайхан, өөр загвар өмсөгчдийг хүмүүс сонирхдог болсон баймаар юм.

-    Тэгвэл “Эра” агентлаг өөрийн загвар өмсөгчдөө цалинжуулдаг уу?
-    Мэдээж цалинжилгүй яахав. Элдэв янзын шоу, рекламанд тоглож сардаа 300-400 мянган төгрөг олдог. Оюутан хүүхдийн хувьд боломжийн ч яг үнэндээ өрөвдмөөр шүү дээ. Шоундаа оролцуулсан газар, эсвэл рекламандаа тоглуулсан байгууллагаас үнэ хөлсийг нь хамж шимүүлсээр байгаад арай хийж л авна. Гэтэл тэр шоу, рекламанд нь тоглохын тулд мэдээж нүүр, нүдээ будах хэрэг гарна. Гоёлын будалт хийхэд доод тал нь 50 мянган төгрөг байдаг. Тэгэхээр загвар өмсөгчдийг өөрийн нүүр царайгаа болгож байгаа компаниуд ямар муу байгаа нь харагдаж байгаа юм.

-    Тэгвэл Монголд төрөн гарсан сайн сайн, боловсрол мэдлэгтэй моделиуд цалин хөлсний асуудлаас болж л гадаадын аль нэг улс руу явдаг гэсэн үг үү?
-    Мэдээж цалин. Сард 2, 3 зуун мянган төгрөг олоод тэрэнгээрээ гутал авлаа, нүүрээ будууллаа дууслаа. Загвар өмсөгчид чинь олон нийтэд соёл түгээж байгаа гэдэг утгаараа гоё харагдах, гоё хувцас өмсөх хэрэгтэй биз дээ. Хүмүүсийн ирэх жилийн, улирлын хувцасны хэв маягийг түгээж байгаа хүмүүсийн хувьд өөрчлөн, шинэчлэгдэх ёстой. Манай нийгэм загвар зохион бүтээгчийн хэв маяг ямар байна гэхээсээ илүү энэ модель ямар харагдаж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг. Дээрээс нь хөрөнгө мөнгөний бололцоогүйгээсээ болоод загвар зохион бүтээгчид жилдээ нэг, хоёр удаа загварын шоу явуулж чадахгүй байна. Яахав биеэ даасан “Говь”, “Торго”, “Монголын дизайнеруудын холбоо”, “Гоёо”, Урлах эрдэм дээд сургууль гэх мэтчилэн хэдхэн байгууллагууд л шоу хийдэг. Гэтэл Монголд гутал хийдэг компани нэг ч фэйшн шоу зохиохгүй байна.

-    ОУ-ын жишигт моделиудын үнэлэмж маш өндөр байдаг. Нэг шоунд тэдэн ам.доллар гээд л. Манайхны хувьд?
-    Миний хувьд моделиудаа аливаа нэг шоунд оролцуулахад 100 мянга гэж тогтоодог. Гэхдээ тэрнийгээ авч байсан тохиолдолд бараг байхгүй. Харин ОУ-ын жишигт нэг шоуны 5 мянга, 8 мянга, 15 мянган ам.доллар гэж үнэлэгддэг. Моделиудын чансаагаасаа болоод өөр өөр. Мөн нэг жилийн 500 мянган ам.доллар, 1 сая ам.доллар гэх мэтчилэн гэрээ хийдэг. Гэтэл манай жишиг хажууд нь үнэхээр тэс ондоо л байгаа юм.

-    Энэ тал дээр ганц нэг хувь хүн гэхээсээ төр засаг илүүтэй анхаарах ёстой юм биш үү?
-    Ер нь бол Монгол улсын нүүр царай шүү дээ. Гэтэл энэ тал дээр дэмжих битгий хэл харахаасаа айдаг. Жишээлбэл, би Улаанбаатар хотын засаг дарга дээр албан бичиг бариад орж байсан ч намайг хүлээж авахаасаа айсан. Яагаад гэхээр загварын хүүхнүүдтэй орооцолдлоо гээд нэр төрд нь муу нөлөөлнө гэж боддог. Ийм өчүүхэн бодолтойгоосоо болоод загварын ертөнц рүү анхаарлаа хандуулж, хөгжүүлэхэд туслалцаа үзүүлж чадахгүй байгаа юм.
 
-    “Эра” модель агентлагаас залуу охид, хөвгүүдийн дунд “Нью Фэйс” уралдааныг зохион байгуулдаг энэ талаар?
-    “Нью Фэйс” уралдааныг байгуулагдсан цагаасаа завсаргүй 11 жил явуулж байгаа. Энэ удаагийнх нь 3 сарын 17-нд Эрдэнэтэд болох гэж байна. Уралдааны бэлтгэл гэж 100 гаруй залуучууд нэг дор цуглан бэлтгэл хийж, багаар ажиллах чадвар, биеэ зөв авч явах боловсролд суралцдаг. Нэг ёсны хувь хүний хүмүүжлийг түгээж, уралдаж, маш сайхан хамт олон бүрддэг. Үнэхээр болдог бол эх орныхоо нүүр царай болсон охид, бүсгүйчүүдээ төр засгаас дэмжмээр л байгаа юм.

-    Хамгийн сүүлд л гэхэд Монголын загвар өмсөгчид дэлхийн хэмжээнд гарч чадна гэдгээ “Дэлхийн мисс”-д оролцсон моделиуд маань нотолчихлоо шүү дээ...
-    Маш их боломжтой гэдгээ бүгд нотолж чадсан. Гадаадад ажиллаж байгаа загвар өмсөгчид маань ч гэсэн маш нэр хүндтэй байдаг. Гэвч манайд загварын ертөнцийг тойроод л муу мэдээ маш их явдаг. Үүнийг одоогийн залуучууд залуу хүний сэтгэлгээгээр өөрчлөх хэрэгтэй болов уу.
 
-    Ер нь арван жилийн хүүхдүүд, залуу охид, хөвгүүд загвар өмсөгч болох хүсэл, зорилго нь хэр байдаг юм бэ, хэр их хүүхдүүд сонирхдог вэ?
-    Маш олон байдаг бүр жижигхэн байхаасаа л загвар өмсөгч болно гэж боддог. Энэ бол буруу зүйл огт биш. Загвар өмсөгч гэдэг үгний цаана хувь хүний хүмүүжил, төлөвшил хамт явж байдаг. Үүнийг дэлгэрүүлэхийн тулд “Эра” төвөөс нийслэлийн сургуулиудаар нийгмийн ажлуудыг хийж байна. “Загварын болоод хувь хүний хөгжил” нэртэй лекц тавьсан. Хамгийн сүүлд цагаан сарын үеэр 107, 65, 9 дүгээр сургууль гэх мэтчилэн хотын захын нэлээд олон сургуулиудаар явсан. Маш гайхамшигтай сайхан байсан. Яагаад гэхээр тэнд байсан хүүхдүүд маш их хүсэл, тэмүүлэлтэй, би бүр үлдмээр санагдаж байсан шүү.
 
-    Монголын ууган загварын агентлагуудаар олон хүн бахархдаг. Яагаад гэхээр одооны бяцхан хүүхдүүд энэ агентлагийн загвар өмсөгчид, гоё гоё эгч нараа харж, үлгэр дуурайл авч, би яг энэ эгч шиг загвар өмсөгч болно гэж боддог. Тэгэхээр Монголын загварын ертөнц одоогийнхоосоо илүү хөгжвөл цаана нь ямар их нөөц байгааг харуулж байгаа юм...
-    Тэгэлгүй яахав. Анх би 1999 онд Монголд анхны дотуур хавцасны шоуг “Баянгол” ресторанд хийж байсан. Тэр үед юун дотуур хувцасны шоу вэ, ямар үнэтэй юм 30 ам.доллараар хэн үздэг юм гэсэн яриа байсан ч тухайн үедээ дүүрэн хүн үзэж байсан. Гагцхүү яаж хүлээж авахаасаа шалтгаалж байгаа юм. Сайн, муу аль аль талаас нь хүлээж авна. Харин одоогийн хүүхдүүд үлгэр дуурайл авч байгаа өсвөр насныхан аливаа зүйлийг муу талаас нь бус сайн талаас нь хүлээж аваасай л гэж боддог. Манай төвөөс бяцхан хүүхдүүддээ зориулж “Бяцхан модель” хэмээх арга хэмжээг явуулж байгаа. Тэнд оролцож байгаа хүүхдүүдийг харахад ямар хөөрхөн гэж санана, эгч нарыгаа харж, тэдэн шиг биеэ зөв авч явахад л суралцаж байгаа хэрэг юм.

-    Тэгвэл таныг гадуур, гудамжаар явж байхад монголын залуучууд ер нь хэр загварлаг болсон байна вэ?
-    Гайгүй шүү, ер нь дажгүй. Гэхдээ зарим хэсэг нэг стильтэй. Ер нь манай монгол залуучууд тусгал сайтай гэж боддог. Энэ өмдийг ингэж өмсвөл гоё юм байна, энэ ороолтыг ингэж зүүвэл донжтой юм байна гээд үлгэр авахдаа их сайн гэж боддог. Ер нь ганган талдаа шүү, өөрөө өөртөө анхаарал хандуулж чадаж байна гэсэн үг.
 
-    Та түрүүн хэлж байсан Франц, Итали руу явна гэж. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-    Францын арга хэмжээ бол бид Монгол орноо төлөөлж оролцох гэж байгаа, юу гэхээр тэнд үзэсгэлэн болно. Харин Итали бол яг загварын ажлаар явна.

-    Мөн загвар өмсөгчдийнхөө үнэлэмж, нэр хүндийг өсгөхийн тулд мэрийсэн боловч болохгүй юм, шантарч байна гэж та хэлсэн. Яагаад шантрах ёстой гэж, ийм олон залууст урам, өөртөө итгэх итгэл хайрлаж байгаа хүний хувьд өшөө ихийг хийгээрэй гэж хүсэх байна...
-    Яагаад шантарч байна вэ гэхээр би маш олон удаа загварын агентлагууд руу хамтарч ажиллая, эвтэй байя гэж санал тавьж байсан гэвч болсонгүй.

-    Гэхдээ та шантрахгүй байхаа. Яагаад гэхээр хэрвээ шантарсан бол та Франц, Итали руу явахгүй байсан байх...
-    /инээв/ Харин тийм юм шиг байгаа юм. Маш олон жил хөдөлмөрлөсөн, дээрээс нь өөрөө сонирхолтой болохоор орхиж чадахгүй л юм. Яагаад гэхээр олон залууст урам, өөртөө итгэх итгэл хайрлаж байгаа учраас надад бахархмаар санагддаг.
 
-    Тэгэлгүй яахав, ярилцсанд баярлалаа. Танай төвийн хамт олон болон таны цаашдын ажилд нийт хэрэглэгчдийнхээ өмнөөс амжилт хүсье.
-    За баярлалаа.

Гэж хэлээд удахгүй болох “Нью Фэйс” уралдаанд бэлдэж байгаа залуу загвар өмсөгчиддөө хичээлээ заахаар явсан юм.  

Б.Ням
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • dejij bna (182.160.7.228)
    era amjilt huseye...zuv bodoltoi dajgui busgui shuu bitii shantraarai...
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • Nega (202.55.183.178)
    Hi yunii omno zagbar omsogchid geed baigaa standart bus biyetei zagbariin mergejliin taiznii soyoloo zob ezemsheegui jaahan ohidiig mash sain bolgoj beltgeed tgd olon uls bolon unelgee gej yarih n barag zov bolob uu manai mongoliin zagbar omsogchid gesen ohiduud huvtsas bish ooriigoo haruulah gej omsdog yum shig l baidag OLON HUN SANAL NIILEH BAIHAA mERGEJLIIN JINHENE CHADALTAI MODELUUDAA BELTGEECH DEEEEEEEE Yadaj china japan modeluudiig har l daa
    2012 оны 03 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.55.182.82)
    Amjilt huseye Era-d yavj bsan Erka bagsh unheer heregtei urgelj bodogduulahaar zuvluguu ugdug Odoo ch urgelj bodoj yavdag shuubayarlalaa ch gej helj chadaagui Bayarlalaa tanid Saran goo
    2012 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    mtutt
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ene egch yoo unen goy egch bnlee deer 4 durvun zam deer yavj bgaad taarsiin bna ih goy emegtei bnlee
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • ээи (124.158.75.10)
    тийм шүү манай пүүс компани ууд нэг улиг болсон хэдэн загвар өмсөгчдөө л нааш цааш булаацалдаад байдаг яг үнэндээ одоо өөр залуу гоё гоё охид залуусыг нийгэм сонирхдог болсон шал балай юм Эрдэнэтуяагийн ярьсан зөв шүү
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • new face (124.158.75.10)
    new face uraldaa ch zaluusiig demjdeg shn uraldaan shuu gaihamshigtai
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • MONGOL (124.158.75.10)
    монголыг загварыг овоо гайгүй юм байх гэж боддог байсан юм үгйү л юм байна л дөө
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • sa (124.158.75.10)
    ENE UNEHEER SAK BUSGYI SHUU
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Хулан: Удахгүй ах нартайгаа хамт гавьяатын найр хийнэ гэдэгтээ итгэлтэй байна
    24 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Стив Серийг "Найрамдал" одонгоор шагнав
    44 мин
  • ФОТО: МУГТ цол тэмдэгээр энгэрээ мялаасан ДАШТ-ий дэд аваргууд
    49 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Н.Нандинхүсэл МУГТ цол хүртлээ
    54 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч О.Хулан МУГТ цол хүртлээ
    56 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэг МУГТ цол хүртлээ
    1 цаг 1 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч М.Цэрэнлхам МУГТ цол хүртлээ
    1 цаг 11 мин
  • Зуны сар дуусахаас өмнө амжиж зорих таван газар
    1 цаг 17 мин
  • Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна
    1 цаг 45 мин
  • Улсын цолон ойрхон бөх #2: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
    2 цаг 12 мин
  • ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын найман ААН оролцлоо
    2 цаг 18 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
    2 цаг 43 мин
  • Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
    3 цаг 14 мин
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    3 цаг 36 мин
  • Д.Баатаржав: Аав минь М.Цэвэндорж начны цолонд хүрээрэй гээд хул даага бэлэглэсэн нь санаанаас гардаггүй юм
    3 цаг 39 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 47 мин
  • Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа
    3 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Шинэ намыг татан буулгах хүсэлтийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулан мэдээлэл өгнө
    4 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 34 хэм хүрч хална, оройдоо хотын зүүн хэсгээр бороо орно
    4 цаг 12 мин
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч байхыг зөвлөв
    19 цаг 16 мин
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • “Хүрээ цам-Даншиг" наадмын хүрээнд ямар арга хэмжээнүүд болох вэ?
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК