“Төрт ёс, Хаадын сан” төрийн бус байгуулагаас хэвлэн гаргаж буй “Монгол хаад” нэртэй 13 боть номын нээлт өчигдөр боллоо.Уг номын зохиолчоор СГЗ, профессор Н.Дугарсүрэн, Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн зохиолч Л.Түдэв, О.Мэнд-Ооёо, Г.Жамсранжав, “Төрт ёс, Хаадын Сан” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Гүн-Үйлс зэрэг олон эрдэмтэн зохиолчид хамтран ажиллжээ.

Энэхүү бүтээл нь арваад жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд өдгөө эрхэм уншигч таны гарт очиж байна. Номын онцлог нь ардчиллаас өмнөх үеийн үзэл сурталд боомлигдсон, зөвлөлтийн эрдэмтдийн зохиомол бичвэрт баригдан түүхийг хуудуутай бичсэн явдалд үнэн зөв, бодит дүгнэлт хийсэн сонирхолтой ном болсон байна. Өөрөөр хэлбэл, түүхийн шинэтгэлийн үүднээс хандсан шинэ цагийн түүхийн шастир юм хэмээн зохиолчид нь номоо дүгнэж байлаа.
Сэтгэгдэл (1)