зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУИС-ийн захирал С.Төмөр-Очир: Би энэ таван жилдээ хөөсөн ч МУИС-аас явахгүй, түүнээс хойш бурхнаар гуйлгасан ч эндээ ажиллахгүй

2012-3-05
0
ЖИРГЭХ
    БСШУЯ-ны яамны дэд сайд, сайд, УИХ-ын гишүүн, даргын албыг хашсаар 18 жилийн дараа сургуульдаа буцаж ирсэн захирал маань МУИС-ийн 70 жилийн ойн босго дээр сургуулийнхаа өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар халуун яриа өрнүүллээ. Захирал байх хугацаандаа сургуулиа дэлхийн түвшний гольдрол руу оруулахыг зорьсон учраас МУИС-д “хувьсгал” хийхээр шийджээ.
    БСШУЯ-ны яамны дэд сайд, сайд, УИХ-ын гишүүн, даргын албыг хашсаар 18 жилийн дараа сургуульдаа буцаж ирсэн захирал маань МУИС-ийн 70 жилийн ойн босго дээр сургуулийнхаа өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар халуун яриа өрнүүллээ. Захирал байх хугацаандаа сургуулиа дэлхийн түвшний гольдрол руу оруулахыг зорьсон учраас МУИС-д “хувьсгал” хийхээр шийджээ.

-Танаас ярилцлага авах гээд сурагласан чинь таныг гадагшаа явчихсан гэж байсан. Хаа хүрээд ирэв ээ, явсан ажил бүтэмжтэй юу?
-Би сая Энэтхэг яваад ирсэн. Явсан ажил амжилттай бүтсэн. Тогтвортой хөгжлийн Делийн дэлхийн дээд чуулга уулзалтад илтгэл тавьж оролцоод ирлээ. Дэлхийн олон эрдэмтэй уулзаж санал бодлоо солцилцлоо. Тогтвортой хөгжлийн асуудлаар Энэтхэгийн Тери их сургуультай хамтарсан төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр мэдлэгийн менежментийн төсөл хэрэгжүүлэх боллоо.

-МУИС-ийн 70 жилийн ой энэ жил тохиож байна. 70 жилийн хугацаанд МУИС Монгол улсад хэрхэн хувь нэмрээ оруулав?

-МУИС бол Монголын анхны их сургууль. 1942 онд ид дайны үед, тэр үеийн Москвагийн их сургуулийн дэмжлэгтэйгээр их сургуулийнхаа суурийг тавьж байлаа. Сургуулийн анхны оюутнуудад голдуу Москвагийн их сургуулийн профессор багш нар ирж хичээл зааж байсан. Тийм учраас МУИС-ийн хөгжлийн түүхийг бид ОХУ-ын тусламж, тэр тусмаа Москвагийн их сургуулийн эрдэмтдийн үйл ажиллагаатай холбож ойлгохоос өөр аргагүй. Өдий зэрэгт хүрсэн явдал бол Оросын туслалцаа дээр нь монголын ард түмний оюуны хөдөлмөрийн үр дүн юм. Ер нь 1942 онд дээд боловсрол олсон монгол хүн ховор байсан. Хэдийн ийм үед байгуулагдсан ч 70 жилийн хугацаанд их амжилтанд хүрсэн, монголын үе үеийн сэхээтнүүдийг бэлтгэсэн уламжлалт сургууль болсон онцлогтой. Тийм учраас бид монгол улсад боловсрол, шинжлэх ухаан, технологийн үрийг тарихад МУИС-ийн гүйцэтгэсэн үүрэг их бий. МУИС-ийн хүн эмнэлгийн, мал эмнэлгийн, багш нарын факультетаас ХААИС, ЭМШИУС, ШУТИС –иуд салбарлан гарсан шүү дээ. Тэгэхээр Монголд дээд боловсролын систем үүсэх үндэс нь МУИС болсон юм.

-Сургалтын хувьд ямархуу зарчим баримталж байв?

-70 жилийн хугацаанд бол их сургууль голдуу мэргэжилтэн бэлтгэдэг, хичээл заадаг ийм их сургууль болж ирсэн байгаа. Голдуу хичээл заадаг байдал бол сүүлийн жилүүдэд бүр их нэмэгдэх хандлагатай болсон.

    1990-ээд оноос өмнө МУИС-ийн бараг бүх төсвийг улсын төсвөөс өгчихдөг байсан. Түүнээс хойш зах зээлийн эдийн засагт шилжсэнээр сургалтаа төлбөртэй болгосон юм. Өнгөрсөн жил гэхэд л МУИС-ийн нийт зардлын 93.6 хувь нь өөрийн зардлаар олж, үлдсэн 6.4 хувийг улсын төсвөөс авч байна. Энэ бага хувийн хөрөнгө оруулалтыг халаалт дулаан болон цахилгааны төлбөрт өгч байдаг. Улсын төсвөөс гадна өөрийн зардлыг олдог олон эх сурвалж байна. Түүнээс хамгийн хялбар, ил харагддаг эх үүсвэр бол оюутны төлбөр. Уг төлбөрийг нэмэх гэхээр ард түмний амьдрал харьцангуй тааруу байгаа учир бололцоогүй. Өнгөрсөн жил бид 12 хувиар сургалтын төлбөрийг нэмчихсэн байсан чинь инфляцийн түвшин 9.4 хувь байна, үүнээс илүү нэмэгдүүлж болохгүй гэсэн шүү дээ. Ингэхээр сүүлийн үед оюутныхаа тоог нэмэгдүүлдэг тогтолцоо руу орчихсон.

     Тэрнээс биш намайг анх МУИС-д орж байх үед нэг ангид голдуу 24-25 орчим оюутантай байсан, харин одоо 100 хүргээд авчихдаг болсон байна. Оюутны тоо нэмэгдсэнээс болоод тэдний сурах нөхцөл харьцангуй муудаж ирж байгаа. Анги танхим, номын сангийн багтаамж, хүмүүжлийн болон урлаг соёлын арга хэмжээ хийхэд хүнд, биеийн тамирын заал гэхэд л 10 мянга гаруй хүнд ганц байна шүү дээ. Тийм учир цаашид энэ байдлыг арилгахгүй бол их сургуулиар бэлтгэж байгаа мэргэжилтний чанарт өөдтэй ахиц гарахгүй.

-Оюутны тоо нэмэгдсэнээр сурах орчин муудсан үед сургалтын чанарын хувьд их өөрчлөлт гарна гэж үү?

-Би математикийн анги төгссөн. Тэр үед тухайн жилийн аймгуудын математикийн олимпиадын аваргууд шууд ирдэг байлаа. Тэгээд аймаг аймгийн 21 орчим аваргууд, дээр нь Улаанбаатар хотоос 3-4 оюутан нийтдээ 25 хүн элссэн. Ингэхээр бүгд харьцангуй сурлага сайтай, ганц хоёр хүн нь жаахан доогуур сурлагатай байдаг. Энэ хүүхдүүд эхний нэг, хоёрдугаар курстээ ялгаатай юм шиг байснаа сүүлийн жилүүдэд тааруухан хүүхэд хичээсээр байгаад төгсөхдөө нэгэн жигд болчихдог байлаа. Гэтэл өнөөдөр орж ирсэн 100 хүүхдийн 25 нь сайн байгаад үлдсэн 75 хувь нь тааруухан байна шүү дээ. Масс олонхоо дагадаг хуультай юм шиг байна. Хуучин дийлэнх нь сайн бол үлдсэн нь сайжраад зэрэгцэж ирдэг. Гэтэл өнөөдөр цөөхөн 25 дээр сайнууд нэмэгдэхгүй эсрэгээрээ сайн оюутнуудын зарим нь уруудах шинжтэй. Тийм учраас энэ чигээрээ явах бололцоо бол алга, бакалаврын оюутны тоог бууруулах шаардлагатай гэсэн үг болж байна.

    Нөгөө талаар олон оюутантай болохын тулд ажлын байрны захиалгагүй эрэлтийг бий болголоо. Жишээлбэл, манай төрийн албанд хуулийн 2000 орчим орон тоо байдаг, бүгд хүнтэй. Гэтэл жилдээ 2000-3000 оюутан хуульчийн мэргэжлээр төгсөж байна шүү дээ. Тэгэхээр ажилгүй, дээд мэргэжилтнүүд маш олон болж байгаа юм. Цаашид үүнийг анхаарахгүй бол боломгүй байна.

-Цаашид МУИС ийм замаар явна гэсэн төлөвлөгөө байгаа байх?

-Би энд ирээд захирлын таван жилийн мөрийн хөтөлбөр батлуулсан. 2020 он хүртэл МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө баталсан. Үүний гол санаа нь бид цаашдаа хичээл заадаг их сургуулиасаа судалгааны их сургууль болж өөрчлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл олон мэргэжилтэн бэлтгэхэд илүү анхаарахаасаа илүү судалгааны ажилд илүү анхаарах, судалгааны ажилдаа тулгуурлаад мэргэжилтэн бэлтгэдэг болох тийм зорилт тавьж байгаа юм. Энэ утгаараа бакалаврын түвшинд суралцагсдын тоог багасгаад, магистр, докторын зэрэг хамгаалах судлаачдын тоог ихэсгэх шаардлага бий.

-Судалгааны ажилд илүү анхаарлаа гэхэд шинээр нэмэгдэх, зайлшгүй мэргэжлээр суралцах шаардлага гарах болов уу?

-Гарна, жишээлбэл бид энэ намраас материал судлал мэргэжлээр нэгдүгээр ангиас нь элсэлт авахаар бэлтгэж байгаа. МУИС-д өндөр технологийн мэргэжилтэн бэлтгэх боломжтой. Онолын суурь хичээл сайн байгаа газарт тэр өндөр мэргэжилтнүүдийг бэлтгэдэг юм байна. Жишээлбэл, биотехнологи, нанотехнологи, шинэ материал, мэдээллийн технологи гэх мэт. Мэдээж Монгол улсад биотехнологич хэрэгтэй юу гэвэл тийм. Гэхдээ нэгдүгээр ангиас нь аваад жил бүр 25 биотехнологич төгсгөөд байвал сүүлдээ ажилгүй биотехнологич олширно. Бидний тохирсон зүйл бол хими, физик, математик, биологийн ангид элссэн хүүхдүүдээс сонгож аваад дөрвөн жилийн хөтөлбөрөөр материал судлалын мэргэжилтэн бэлтгэнэ. Төгсмөгц нь шилдгүүдийг сонгоод шууд мастерт сургахаар бодож байгаа. Ер нь бакалаврын түвшинд суурь мэдлэгийг сайтар бэлтгэж аваад нарийн мэргэжлүүдээрээ магистр, докторантурт авч байх тийм бодлого баримтална. Харин илүүдэлтэй мэргэжлүүдийн элсэлтийн тоог хязгаарлана.

    Өнгөрсөн жилээс эхлээд их сургуулийнхаа дүрэм, журмыг өөрчлөх нэлээд ажил хийж байна. Энэ дунд анхаарах ёстой нэг зүйл бол профессорын баг гэдгийг олон улсын утгаар нь ажиллуулах шаардлагатай.

-Профессорын баг гэж юу юм бэ? Яагаад заавал ажиллуулах шаардлагатай гэж?

-Төслөөр судалгааны ажлыг хийж чадах тийм багийг хэлж байна. Нэг профессор бол өөрийн судалгаанй чиглэлээр төсөл авчихаад түүнийхээ хүрээнд өөрийн хэдэн шавь, магистр, докторантаар баг бүрдүүлээд ажиллах ёстой. Ийм багийн давуу тал нь гэвэл нэгдүгээрт, доор ажиллаж буй хүмүүс нь багшийг дагаж магистр хамгаалах гэж байгаа болохоор өөрөө маш үнэнчээр зүтгэж ажиллана, хоёрдугаарт хөрөнгө мөнгө, цалин гэж нэхэхээсээ өмнө би энэ ажлыг хийвэл үр дүнд хүрэх ёстой гэсэн бодолтой болдог юм байна. Ийм замаар явж байж судалгааны их сургууль болдог учир энэ практикт бид шилжих ёстой.

-Их сайхан санагдаж байна л даа, одоогоор профессоруудын баг гэж байгаа юу?

-Одоохондоо бол үгүй. Тэнхимийн зохион байгуулалттай байгаа. Цаашдаа бол профессорын багийн журам гаргах асуудал дээр ажиллаж байна.

-Судалгааны их сургууль болохын тулд хамгийн эхэнд хийх ёстой алхам юу вэ?

-Мэдээж судалгааны ажил гэдэг нь гурван үндсэн зүйлээс шалтгаалж байна. Нэгдүгээрт судалгааны ажлын сэдэв сонголтод анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл тэр судалгааны ажлын үр дүнд монгол улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, бодит судалгааны ажил байх юм. Жирийн нэг тайлан гаргаад орхидог судалгаа биш гэсэн үг шүү дээ. Сэдэв сонгохдоо Монголд тулгамдсан ямар асуудлууд байгааг тодорхойлох хэрэгтэй. Бид ажлаар Эрдэнэт үйлдвэр, Шивээ-Овоо, Багануурын уурхайд, БОАЖЯ, Улаанбаатар хотын захиргаатай хамтарч ажиллаж байна. Ер нь их сургуульд ямар судалгааны ажил хийж байна, энэ нь бодит байдалд ямар үр дүнтэй вэ гэдгийг үйлдвэр, аж ахуйн газрынхан маань сайн мэддэггүй. Гэтэл манай их сургуулийн эрдэмтэд тэр Багануурт эсвэл Улаанбаатар хотын захиргаанд шийдвэрлэвэл зохих ямар асуудал байна гэдгийг бас мэддэггүй. Үүнээс болоод хоорондоо зааг тогтчихсон байгаа юм. Нэг ёсондоо их сургуулийн судлаач нэг тайлан бичээд л түүгээрээ эрдмийн зэргээ хамгаалчихдаг. Нөгөө Улаанбаатар хотын удирдлагууд энийг судлаад хийчихвэл тийм тийм асуудал шийдэгдэх болно гээд яриад байхаас их сургуульдаа ханддаггүй. Энд хамтраад шийдэх асуудал байна гэдэг нь ойлгогдож байгаа юм. Тэгэхээр судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл рүү, амьдрал руу чиглүүлэх нь хамгийн чухал. Хоёрдугаарт үүнийг хийж чадах эрдэмтэн манайд байна уу гэдэг асуудал үүснэ. Орчин үед бензин, шатахууны үнэ нэмэгдлээ, дандаа гадаадаас авдаг, дотооддоо хийх нөхцөл байгаа юу гээд явж байтал дэлхий дахинд нүүрснээс шатах шингэн гаргаж авдаг технологи аль эрт шийдэгдчихсэн. Гэтэл монгол улс коксждоггүй хүрэн нүүрстэй, бараг л ашигладаггүй нүүрс байхад түүнээс яаж шатагч түлш гаргаж авах вэ гэдэг асуудал байна. Манайд нүүрсний химээр Германд, Солонгост зэрэг хамгаалаад ирсэн эрдэмтдийн баг байна шүү дээ. Солонгос улс дотооддоо нүүрсний орд байхгүй хэрнээ гадаадаас нүүрс аваад түүнийг шингэрүүлээд эргүүлээд түлш болгон экспортолдог. Тээврийн зардал их учраас тухайн нүүрсний ордыг түшиглээд үйлдвэр байгуулахаар шийдсэн байгаа. “Коргаз” гээд компаниас зарласан олон улсын тендерт нь манай сургуулийн баг шалгараад, Солонгосоос лабораторийн тоноглолоо оруулаад ирсэн. Манай тал бол уурхайдаа түшиглээд ямар технологи нэмэх шаардлагатайг тогтооно. Налайхын нүүрсэнд судалгаа хийж энэ ондоо багтаад анхны шингэрүүлсэн түлш гарахаар ажиллаж байна. Бид бараг бүх нүүрсний уурхайгаар явж байдалтай танилцлаа. Энэ лабораторийг ашиглаад Монголынхоо нүүрсний уурхай тус бүрт тохирсон технологийг болосвруулан гаргаж сонирхсон бизнесийн байгууллагад өгөх бололцоотой болно. МУИС-ийн хувьд судалгааны их сургууль болоход лабораторийн тоног төхөөрөмжийн хувьд тааруухан байгаа.

    Бид эхний ээлжинд судалгааны их сургуульд өөрсдийн технологи бий болгохоос гадна хамтарч ажилладаг сургуулиудаас тоног төхөөрөмжийг нь ашиглах боломжийг судалмаар байна. Өнгөрсөн жил бид Массачусетссын их сургууль, Колумбийн их сургууль зэрэг олон сургуулиар орсон. Тэд хамтарч ажиллах сонирхолтой байгаа. Бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үүний үр дүнд оюуны багтаамж ихтэй, анхны жижиг үйлдвэр бий болох байх гэж бодож байна.

-Та өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр тийшээ ажилласан байх аа? Би бас тэрүүгээр ажилтай явахдаа онгоцны буудал дээр таныг хараад манай сургуулийн захирал явна даа гэж бодож байсан юм.

-Би ноднин хавар нэг яваад, саяхан бас нэг явчихаад ирлээ.

-Ер нь МУИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа зөвхөн судалгааны сургууль болох зорилтын хүрээнд биш ерөнхийдөө хэр хөгжиж байна вэ?

-Судалгааны их сургууль болохын тулд зөвхөн их сургууль ганцаараа зүтгээд ямар ч бололцоог бий болгохгүй. Энэ ажилд хамтын ажиллагаа бол их чухал л даа. Намайг захирал болохоос өмнө их сургуулийн бүтцэд Гадаад харилцаа, эрдэм шинжилгээ эрхэлсэн проектор гэж орон тоо байлаа. Би түүнийг нь тусдаа болгоод эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн дэд захирал, гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлаар томилсон. Ингэснээр зөвхөн гадаад харилцаа биш дотоодын харилцаа ч сэргээж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд бид дотооддоо бараг нэг тэрбум төгрөгийн судалгааны ажил хийсэн, одоо ч үргэлжилж л байна.

    Би энд захирал болж ирэхдээ зарласан ганцхан юм бий. Их сургуулийн захирлын үүрэг бол гагцхүү мөнгө олох, түүний зарцуулалтад хяналт тавих явдал. Түүнээс биш энэ багшийн хичээлийн явц, хөтөлбөрийн биелэлт, дүнгийн үзүүлэлт ямар байна гэх биш. Их сургуульд улсаас ямар төсөв өгөх, тэр нь ямаршуу хэрэгжиж байгаа болон гадаадаас ямар хөрөнгө оруулалт авч болох, хэнтэй хамтарч ажиллах вэ гэдэгт л анхаарна. Тийм учраас би өнгөрсөн хугацаанд их олон удаа гадаадад явлаа. Зарим хүн үүнийг шүүмжилж л байдаг, Төмөр-Очир дандаа л гадаад явж байх юм гэдэг. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ. Би саяхан Индианагийн их сургуулиар ороод ирсэн, тэндээс бид ямар хамтын ажиллагааг яаж явуулах ёстойг яриад ирлээ.

    Уржигдархан би Энэтхэгт жил бүр зохиогддог Тогтвортой хөгжлийн Делийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоод ирлээ. Энд тогтвортой хөгжлийн талаар дэлхийд ямар асуудал тулгарав, хэрхэн шийдэх вэ гэдгийг ярилцдаг. Улс төрчид, эрдэмтэд ирж 300 шахам хүн оролцож байна шүү дээ. Тэдний ярьж байгаа гол зүйл бол байгаль цаг уурын өөрчлөлт болоод ирлээ. Байгаль цаг уурын өөрчлөлт нь хүний амьдралд яаж сайн, муугаар нөлөөлөх вэ, үүнээс яаж сэргийлэх, хэрхэн сайнаар ашиглах вэ гэдгийг хэлэлцэж байна шүү дээ. Тэнд Энэтхэгийн ерөнхий сайд, Финляндын ерөнхийлөгч, Азийн хөгжлийн банкны орлогч захирал, Иелийн болон Индианагийн их сургууль, Энэтхэг, Японы их сургуулийн профессорууд ирсэн. Энэ нь 12 дахь удаагийн чуулган байсан, тэнд Елена Остром гэж Нобелийн шагналыг нийтийн өмчийн чиглэлээрх судалгааны ажлаараа авсан Индианийн их сургуулийн эрдэмтэн илтгэл тавилаа.

    Манай сургуульд Нобелийн шагналтнууд ирж лекц уншиж байсан, өнгөрсөн жил Германы эрдэмтэн Клаус Фон Клитцинг, энэтхэгийн эрдэмтэн Пачаури нар ирж лекц уншсан. Одоо дөрөвдүгээр сард Японы эрдэмтэн Масакава лецк уншина. Саяны чуулганыг цаг уурын өөрчлөлтийн сэдвээр Нобелийн шагнал хүртсэн Пачаури гуай зохион байгуулсан. Тэнд очоод би Пачаури удирддаг Тери их сургуультай байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллах гэрээ байгуулаад ирсэн. Манайх тогтвортой хөгжлийн хүрээлэн байгуулсан юм уг хүрээлэнгээр дамжин хамтарч ажиллана.

   Тери их сургууль бол 500-хан оюутантай, бакалаврын түвшинд мэргэжилтэн бэлтгэдэггүй. Дандаа мастер, докторын түвшинд мэргэжилтэн бэлтгэж судалгаа хийж байдаг. Тоондоо чухал биш, чанартайдаа гол юм. Манай талаас төсөл хөтөлбөрийг нь гаргаад нэг судалгааны төсөл хамтарч хийхээр болоод төслийнхөө загварыг явуулна, мөнгөний асуудлыг тэдний сургууль өөрсдөө шийдэхээр болсон. Бас Жахварлал Неругийн их сургуулийнхантай яриа хэлэлцээр хийж хамтарч ажиллахаар боллоо. Дэлхийн шилдэг 100 сургуульд багтдаг уг сургуулийн захиралыг нь урьсан, энд ирэхдээ гэрээ байгуулна. Азийн хөгжлийн банкны орлогч даргыг бас Монголд ирж мэдлэгийн менежментийн талаар лекц уншаач, хамтран ажиллая, танай банк санхүүжүүлээч гэж санал тавьсан. Зөвшөөрсөн. Иелийн их сургууль өнгөрсөн жил Харвардын их сургуулийн өмнө гарч, дэлхийн хамгийн шилдэг сургууль боллоо. Би Иелийн хоёр ч профессортой танилцаад Монголд ирээч, лекц уншаач гэсэн хүсэлт тавьсан байгаа. Энэ оны есдүгээр сард ирэхээр болсон байна. Хэрэв би зүгээр сууж байсан бол ийм ажлууд орж ирэхээргүй байсан л даа. Тийм учраас хамтын ажиллагаа их чухал.

    Ер нь бол гадагшаа явсан тоо нь биш явсан ажлын үр дүн л хамгийн чухал юм шүү дээ. Одоогоор бол МУИС дэлхийн 200 шахам их сургуультай хамтран ажиллах гэрээтэй. Гэхдээ ямар үр дүн байна гэвэл тааруухан л даа. Тийм учир цаашид сургууль сургуультай ямар тодорхой асуудлаар хамтрах вэ гэдгийг гаргах нь чухал байна.

-Эрдэмтэд ирж лекц унших нь гадаад хамтын ажиллагааны хувьд ямар ач холбогдолтой вэ? Хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байгаа юу?
-Бид саяны Нобелийн шагналтай хүмүүсийн лекцтэй холбогдуулаад хоёр зүйлд ач холбогдол өгч байгаа. Нэгдүгээрт, тийм шагнал авсан хүмүүсийг урьж, ирүүлж лекцийг нь залуучуудад хүргэнэ гэдэг бол их чухал. Би бас монгол залууст их баярлаж байна. Өнгөрсөн наймдугаар сард Германы эрдэмтэн “Нэг метр гэж хэр урт хэмжээс вэ?” гэдэг лекц уншиж байсан. Тэр үед СТӨ-нд хийдэг юм бил үү гэсэн чинь оюутнууд амарчихсан, аягүй бол хүн цуглахгүй байх гэж айгаад драмын театрт хийсэн юм. Тэгээд хүн ирэх болов уу гэж бодоод 19.30-д эхлэх лекцэнд би 19.00 гээд очиход театр залуусаар дүүрчихсэн байсан шүү. Манай залуучууд юм сонирхдог, мэдэхийг хүсдэг болжээ. Бас нэг баярлууштай зүйл гэвэл харьцангуй гадаад хэл сайтай болсон байна. Ерөөсөө л лекц дуусмагц асуултаа англиар тавиад л хариултаа авч чадаж байна лээ. Тэгэхээр монголын залуусын идэвхийг нь хөдөлгөөд өгвөл монгол залууст хийх юм олон байна гэж бодсон.

    Нобелийн шагналтныг авчирдаг хоёр дахь ач тус гэвэл өөрийн лабораторио манай сургуульд нээх сонирхолтой эрдэмтэд байдаг. Тэд Монгол улсад ирээд өөрийн лабораторио нээвэл түүний нэрэмжит болгоод үлддэг юм. Энд тулгуурлаад түүнийг монгол шавьтай болгох ч боломжтой. Тийм өндөр түвшний мэргэжилтэн, судлаач бэлтгэнэ гэдэг бол ач холбогдолтой юм шүү дээ.

-Их сургуулиудыг дэлхийд жагсаадаг, хамгийн шилдэг нь Иелийн их сургууль гэлээ. Одоо манай МУИС хаана нь яваа бол?
-Олон улсын хэмжээнд сайн гэж хэлж чадахгүй. МУИС-ийг би олон үзүүлэлтээр бодож үздэг юм. Ерөнхийдөө манай их сургуулийн багш нарын онолын түвшин, мэргэжлийн зэрэг нь бол харьцангуй гайгүй. Гагцхүү материаллаг баазын тухай, төгсөн гарагч мэргэжилтнүүдийн тухайд жаахан асуудал бий. Хоёрдугаарх асуудал бол олон улсын нэр хүнд гэж бий. “Энэ их сургуульд гадаадаас ямар оюутан суралцаж байна?” гэдэг нь бас нэг шалгуур. Хаанаас хэдэн хүн ирж суралцав гэдгээр харах шалтгаан нь сайн физикч болъё, химич математикч болно гээд ирж байгаа гадаад хүн алга л даа. Гагцхүү монгол судлалын мэрэгжилтнүүд л ирж байгаа.

    МУИС-ийн нэг гол зорилт бол дэлхийн монгол судлаач, эрдэмтдийн сонирхлыг татах сайхан номын сан, монгол судлалын төвтэй болох хэрэгтэй. Хуучин монгол судлал гэхээр зөвхөн хэл, түүх, соёл, урлаг төдийхнөөр ойлгодог байсан. Гэтэл энд чинь монголын газрын баялгийн судалгаа, амьтан ургамал гэх мэт бүгд багтаж байдаг. Монголын байгаль цаг уур, хууль зүйн эх сурвалж, философи, эдийн засгийн судалгаа хүртэл энд байх ёстой. Тиймээс монгол судлалын хүрээлэнг бий болгож, ажиллаж байна. Ингэхээр нөгөө хүмүүс гадаадаас МУИС-ийн номын сангаас тийм ном авъя, очиж номын санд нь сууя гэх мэтээр бодох юм л даа. Дэлхийд байхгүй юм тэнд байна гэсэн сонирхол төрүүлэх нь зүйтэй. Тийм учраас дэлхийд хүчирхэг монгол судлалын төвтэй байх хэрэгтэй.

-МУИС бол улсдаа хамгийн шилдэг, тэргүүний сургууль нь мөн. Гэсэн хэдий ч Монголд байгаа их, дээд сургуулиудаас юугаар онцлог, давуу байдаг бол?
Ер нь сайн мэргэжилтэн бэлтгэхэд бас л гурван зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт сайн багш, сайн материаллаг бааз болон сайн оюутан шаардлагатай. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс шилдэг нь л МУИС-д элсдэг шүү дээ. Харин энэ шилдэг элсэгчээр ямар мэргэжилтэн бэлтгэж байна вэ гэдгийг бид бодох ёстой.

-Тэгвэл сул тал нь?
Манай сургуульд өөдтэй номын сан, оюутны байр ч гэж бараг алга. Тиймээс сургалтын орчинд нэлээд анхаарах ажил стратеги төлөвлөгөөнд багтсан. Үүнийн хүрээнд маш том номын сан барина.

-Харвардын их сургууль болон бусад томоохон сургуулийн номын сан гэж тусдаа олон давхар барилга байдаг юм билээ. Та түрүүн номын сан байгуулах талаар цухас хэлсэн. Энэ төлөвлөгөөгөө танилцуулаач?
Одоо бол нэг төсөл явж байгаа. МУИС-ийн хоёрдугаар байрны дэргэдэх уурын зуухны яндан байгаа шүү дээ. Түүнийг нураах ажилд тендер зарлаад, гүйцэтгэгч нь тодорхой болчихсон. Удахгүй гэрээнд гарын үсэг зурах байх. Энэ ажлыг бол бид 100 хувь өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна. Тэр талбайд 12 давхар номын сантай, 12 давхар оюутны байртай хоёр барилга бариулах гэж байгаа юм. Гурав юм уу дөрвөн давхарт нь номын сан байдаг, үлдсэн давхарт нь өнөөх лабораторийн техникүүдээ байршуулах жишээтэй. Харин оюутны байрыг бол барьж байгаа компани өөрөө хариуцаж ажиллуулах байх.

    Бид номын сангийн барилгаа бариад, доторх ширээ сандал зэргийг ивээн тэтгэх байгууллага олоод өгөөч гэсэн саналыг яаманд өгчихсөн байгаа. Бас нөгөө талаас “Рио Тинто” компанид лаборатори байгуулахад туслаач гэсэн санал тавихад ерөнхийдөө нааштай хүлээж авсан. Ганцхан манайхаас өгсөн мөнгөөр хийж арай гүйцэхгүй байх, та төслөө боловсруулчих, бид бусад уул уурхайн компанитай хамтраад хэрэгжүүлье гэсэн. Тийм учраас эндээс тодорхой хэмжээний тусламж орж ирэх байх. Ер нь их сургуулийн гол зүйл нь номын сан байгаа юм.

-Та МУИС-ийн төгсөгч юм байна. Одоо захирал нь шүү дээ.
Би их сургуулийн математикийн анги төгссөн. Тэр үед хуучин системд байсан МАХН-ын төв хороо гэж байлаа. Төв хороог байх үед нэг талын захиргаадалтын, сонин тогтолцоо байсан шүү дээ. Нийгмийн ухааны багш нар намын төв хорооноос зөвшөөрөлтэй, их дээд сургуульд багшилж болно гэсэн бичигтэй байдаг байлаа. Гэтэл тэр үед дэлхий дахинд байгалийн шинжлэх ухаан, философийн асуудал тулгамдсан асуудал болчихоод байхад манайд төдий л дэлгэрээгүй байсан юм. Тэгээд байгалийн шинжлэлийн философиор хүн бэлтгэхээр болоод ШУА-ийн дэд ерөнхийлөгч, манай тэнхмийн эрхлэгч доктор профессор Норовсамбуу багш ийм хүнтэй болъё гэж ярьсан юм билээ. Үүний дагуу төв хорооны боловсон хүчнээс дуудаж, шалгаруулаад ийм ийм юм боллоо, чи яах вэ гэж надаас асуусан. Би яасан ч яахав гэж хэлчихээд философийн туслах багшаар нэг жил ажилласан юм. Дараа нь аспирантурт элсээд эндээ аспирантур төгссөн чинь Норовсамбуу багш философийн мэргэжилтэн бэлтгэдэг их сургуульдаа багшаар авна гээд. Тэгээд би тэнхимийн багш, философийн тэнхимийн эрхлэгч, сургуулийн хичээлийн эрхлэгч болоод дараа нь их сургуулийн сургалт эрхэлсэн проектор болсон. Ингэж явтал 1992 онд шинэ Засгийн газар байгуулагдаад тэр үед яамны дээд боловсролын газар байгуулагдаж, намайг ерөнхий захирлаар томилсон. Захирлаар нь ажиллаж байсан чинь багш нар ажил хаяад, салбарын сайдаа огцруулах юм болов оо. Тэгэж байтал П.Жасрай гуай намайг дуудаад “Чамайг сайд болголоо” гэдэг юм байна. Сайдын ажил гэдэг чинь угаасаа ч хэцүү, би яаж хийхэв дээ их сургуульдаа л очиж ажиллая гээд хэлчихлээ. Тэгэхнээ үгүй ээ гэж хэлээд л сайд болгочихсон. Дараа нь хоёр ч удаа УИХ-д сонгогдож байлаа, УИХ-н даргын ажил хийж байгаад МУИС-д захирал болж ирсэн шүү дээ. Ийм л хувь тавилантай хүн байгаа юм.

-Яагаад сургуульдаа захирлаар ажиллахаар шийдсэн бэ?
-1992 онд сургуулиасаа яваад өнгөрсөн 2010 онд 18 жилийн дараа эргэж ирлээ. Их сургуульдаа бол би их өртэй хүн, оюутан байж үзлээ, явсаар байгаад захирал нь боллоо. Хамгийн гол нь их сургуулиа дэлхийн түвшин рүү жаахан ойртуулчих юмсан гэж санадаг. Би ер нь их сургуулийг жаахан цэгцлэх санаатай байгаа. Зарим хүн үүнийг захиргаадалт гэж шүүмжилж болно. Залуу захирал байвал дахиж сонгогдохоо бодоод хүний эрх ашгийг хөндсөн, их сургуулийн түвшинг дээшлүүлэх зоригтой алхам хийж чадахгүй байх. Харин би бол тэтгэврийн нас болж байгаа, энэ таван жил маш эрчимтэй ажиллана. Та дараагийн таван жилд захиралаар ажиллаач гэж урьсан ч би ажиллахгүй. Энэ байрыг чинь залуучуудад тавьж өгөх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би зарим хүнд энэ таван жилд би хөөсөн ч МУИС-аас явахгүй, дараагийн таван жилд бурханаар гуйлгасан ч би их сургуульд ажиллахгүй гэдэг. Би захирал байх хугацаандаа их сургуулиа дэлхийн түвшинд хүргэх болоогүй гольдрол руу нь оруулж өгөөд явна даа.

-Танд их баярлалаа. Олон сайхан ажилд тань амжилт хүсье.


0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Name (103.10.22.52)
    Амжилт
    2012 оны 12 сарын 23 | Хариулах
  • zochin (203.91.117.4)
    MUIS socializmyn uyed jinhene saichuud surdag, surguuli shig surguuli baosan. Odoo bol ugui, mash muu management-n ulmaas surguuliin ner hund, surgaltyiin chanar, materiallag baaz baihgui bolson. Mungu hooj chadvargui oyutnuud elsuuldeg, MUIS togsson hooson tolgoitnuud duursen shu de. Tomor Ochir guai hudlaa yarij tsag nohtsooj suuh bish, hiij chadah hund ogood gaviyandaa suuh heregtei shde. Hangalttai hugatsaa tand bailaa, tsag hugatsaa urssaar, MUIS-n ner budgerseer....
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Guest (202.70.33.50)
    Ene huniig tsagtaa hundelj l yvlaa odoo harin
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • Guest (202.70.33.50)
    Ene huniig tsagtaa hundelj l yvlaa odoo harin
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • Guest (202.70.33.50)
    Ene huniig tsagtaa hundelj l yvlaa odoo harin
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • 70 (124.158.75.10)
    707070707070kiiig uuuguuchee buunuuur n bankind hiigeed huug n avdiimuu haashaan
    2012 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.182.82)
    uneheer chadaltai hun shhuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu tiim bolood l umnu n tom alba hashij bsan bh
    2012 оны 03 сарын 12 | Хариулах
  • baharhdag (202.55.182.82)
    surguuli bolon zahirlaaraa bharhdag aa saihan yriltslaga bolson bn
    2012 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.182.82)
    MUISIIN 70 JILIIN OIN MEND HURGEY TUGSULTIIN HOLBOOGOO SAIJRUULJ BGAA GJ SONSSON
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • HAHAAHAHAH (202.55.182.82)
    shaaall t1 ym yrihiiinnnn puahaah ulger
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • HAHAAHAHAH (202.55.182.82)
    shaaall t1 ym yrihiiinnnn puahaah ulger
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.55.182.82)
    2005 ONII X-TRAIL ZARNA SUVDAN TSAGAAN UNGUTEI 16 SAYAAS YRINA BANKNII ZEELEER AVAH BOLOMJTOI UTAS 99112077
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.55.182.82)
    2005 onii x-trail zarna suvdan tsagaan ungutei une 16 sayaas utas 99112077
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.55.182.82)
    7 khonog bvr l gadaad yvjiidaiin bileeshdee bid nariin tulburiin munguuur
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.55.182.82)
    7 khonog bvr l gadaad yvjiidaiin bileeshdee bid nariin tulburiin munguuur
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • taalagdlaa (202.55.182.82)
    sudalgaanii surguuuli boloh sanaa n mash zuv sana abn
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • muis (202.55.182.82)
    ih surguuliudiig jagsaahad manai muis delhiin 1000 dugaar bairt orj bn genelee teriig helehees zahiral maani aisan bololtoi kkk Uul n manaih shig hugjij bui orniiii huvid tiim muu uzuulelet bish shuu dee
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • muis (202.55.182.82)
    ih surguuliudiig jagsaahad manai muis delhiin 1000 dugaar bairt orj bn genelee teriig helehees zahiral maani aisan bololtoi kkk Uul n manaih shig hugjij bui orniiii huvid tiim muu uzuulelet bish shuu dee
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • muis (202.55.182.82)
    ih surguuliudiig jagsaahad manai muis delhiin 1000 dugaar bairt orj bn genelee teriig helehees zahiral maani aisan bololtoi kkk Uul n manaih shig hugjij bui orniiii huvid tiim muu uzuulelet bish shuu dee
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • Narantuul (202.55.182.82)
    ene suuliin asuultiiin hariu l lav shal buruu ym shig bn ene hun manai surguuliig tsegtsleh gj ireegui n l lav oilgomjtoi shuu dee
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    13R HOROOLOLD 2 URUU BAIR YARALTAI ZARNA UTAS 98880000
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    13R HOROOLOLD 2 URUU BAIR YARALTAI ZARNA UTAS 98880000
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • ZAR (124.158.75.10)
    13R HOROOLOLD 2 URUU BAIR YARALTAI ZARNA UTAS 98880000
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    harin ter ajil buteeh gj bain bain zalgaad kk
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    strategi tuluvluguu n taalagdlaa
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • peeeeeeeeeee (124.158.75.10)
    biyldeg bol goy goy ymnuud l bichsen bn
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • zooooooz (124.158.75.10)
    ih surguuuliud baganuurluu nuune geed bhad yu yriad bgaan beeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • 70000 (124.158.75.10)
    70 yagaad ugughgui bgaan bee bi tulburuuu hiisen bolovch dansand oroogui bn dadlagt garch ydj bhad yun surguuliar oroh
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • ??????????? (124.158.75.10)
    surguuliin zahiral yr n oyutnuudtaigaa uulzaj bh heregeteishdeeee ydj sard 1 udaaa bi ene sanaagaa pyutnii holboond heltel damjulna geel bhku
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • shal shaa (124.158.75.10)
    eneniii tuslah n shal t1 shdee pizdaaa gj enhee ch biluu oyutnuudaa hundelj chadgui huuhnee halmaar ym
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • surguuliaraa baharhaj bn (124.158.75.10)
    surguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa baharhaj bnsurguuliaraa ba
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    zahiral hun oyutnuudtaigaa oir dotno bh ystoishdee
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • gadaad hel soyliin surguuli (124.158.75.10)
    ene huni tsaraig n ch haraagui ym bn
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • mhhs (202.55.182.82)
    ugaasaa ajlaa ehleh geed manai suruuliin naana bdg muu barilgiig nuraagaad talbaig n tseverleed duusch bgaazdee
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • mhhs (202.55.182.82)
    ugaasaa ajlaa ehleh geed manai suruuliin naana bdg muu barilgiig nuraagaad talbaig n tseverleed duusch bgaazdee
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • DEKJIJ BN (202.55.182.82)
    DEMJJIINOO HEDEN JILIIN DARAA 12 DAWHAR NOMIIN SAN BOSSON BHAD TA NAR YU CH HELJ CHADAHGUI
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin (202.55.182.82)
    PUHAHAAHAHHAAHAHAHAHAH YU YU GNEE EULGER ULGER
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • argagui l (202.55.182.82)
    undur alban tushaal hashij bsan gdg n shuud l mdegdheer chadvartai sain udirdach
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • sait ym bj (202.55.182.82)
    iim urt yriltslaga hih gj zovson bhdaa ene hun chin huntei ym yrij chaddaggui hetsuun hun shuu dee
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • sait ym bj (202.55.182.82)
    iim urt yriltslaga hih gj zovson bhdaa ene hun chin huntei ym yrij chaddaggui hetsuun hun shuu dee
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • muis (202.55.182.82)
    muisiin tugsugchid hamgiin shildeg n surguuliihandaa 70 jiliin oin mend hurgey bi 2003 ond tugssun
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин (202.55.182.82)
    энэ хүн муйсийн хөрөнгийг таван жилийн дотор идэж дуусгаад салахаар төлөвлөсөн байна
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин (202.55.182.82)
    энэ хүн муйсийн хөрөнгийг таван жилийн дотор идэж дуусгаад салахаар төлөвлөсөн байна
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин (202.55.182.82)
    энэ хүн муйсийн хөрөнгийг таван жилийн дотор идэж дуусгаад салахаар төлөвлөсөн байна
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • 70000 (202.55.182.82)
    bidnii tetgevriig yagaas uguhgui bnaa zahirlaa tuslahuudruu zalgahaar uurlaad bh ym muis shildeg surguuli gee bizdee buhimdmaar ym zunduu garjiin
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • 70000 (202.55.182.82)
    bidnii tetgevriig yagaas uguhgui bnaa zahirlaa tuslahuudruu zalgahaar uurlaad bh ym muis shildeg surguuli gee bizdee buhimdmaar ym zunduu garjiin
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • yu yu genee (202.55.182.82)
    mynganii zam mynguujingiin ulger bgaagui eee harin ene bol munguujingiin ulger bn
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • yu yu genee (202.55.182.82)
    mynganii zam mynguujingiin ulger bgaagui eee harin ene bol munguujingiin ulger bn
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • yu yu genee (202.55.182.82)
    mynganii zam mynguujingiin ulger bgaagui eee harin ene bol munguujingiin ulger bn
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • hotiin soyol (202.55.182.82)
    zaluusaa ymar eemeer setgedluud bichdiin bee soyoltoi bmaar ym
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • shaa (202.55.182.82)
    een pizdaa haa hol yvnaa
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • zulaaa ezo2 (202.55.182.82)
    rectoriigoo hundelj yvdagagg
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • oyutan (202.55.182.82)
    mui jilees jild l tulburuu nemj bn saihan bolj bgaa zuil haana bn veeeee
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • TUMEE (202.55.182.82)
    eniig hen sain zahiral geh ym beee shal t1 ym
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • MUI MUI MUIS (202.55.182.82)
    MANAI SURGUULIU SAIHOONM SHAN
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • buteegdehuun (124.158.75.10)
    muisaaraa baharhdag shuuu
    2012 оны 03 сарын 07 | Хариулах
  • okkkk (124.158.75.10)
    sudalgaaniiii surguuli bolgono gesen n ih taalagdlaa bas 70000 yagaad orohgui bnaa gj asuumaar bn
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • zahiral (124.158.75.10)
    ta nar bitgii huts muisd orno geel uiljiisan batsaaanuud bgaashdee mungu n hurku bolood l chadaafui bhku uuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • hahaha (124.158.75.10)
    ymar eemeer commentuud buchdeg garuud ve
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • zochin (124.158.75.10)
    muisiin zahirliig hundelj yvdag aaa tolgoitoigoo adilhan uuliin orgil
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (49.0.166.170)
    МУИСийг хөгжүүлдэггүй хүүчинсаг хоцрогдсон амьтан Амьтан гэж зориуд хэлж байгаа шүү
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • boldbaatar (124.158.75.10)
    ene hun muisd irsn n az
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • Javzaa (124.158.75.10)
    ene huniig ih hundelj yvdag aaa uneheer sain hun shuuu sain udridagchter strategi tuluvlultiin bodlogo gegvhiig ene hunees uur ymar ch zahiral yriagui bgaa bizdee
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • 111111111111 (124.158.75.10)
    ymar ch bsan muis mongoliin hamgiin shildeg surguuli ene hun bol ter surguuliin zahiral
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • bi (124.158.75.10)
    ta nar bitgii t1t tsagtaa uursduu orj chadaddgui ariin haalgadah geed ch chadaagui nuhduud end horsoloo gargaj bh shig bn
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • unshigch (202.179.8.174)
    MUIS aa gej ingeed dahiad 5 jil suirvee huurhii
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • Monkh tengeriin bichig (180.149.93.3)
    одоо муис бол мөнгөний л сургууль болсон зөв бичиж чадахгүй монгол судлалыг төгсөж байгаа эдний бүтээгдэхүүнүүд монголыг хорлосоор байна
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • demjigch (124.158.75.10)
    ene hun shig sain udirdagch bhguishdee muisiig ene hun l avch yvj bn yu yu hiisniig n medehgui humuus iluu zuil yrih heregggui ajlaa avaad ch udaagui bgaaa muis shig tom surguuliin rector hiih tiim amar ajil gh bodoo yu
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • Èðãýí (180.235.177.208)
    Òºìºðî÷èð ÿìàð ÷ ÷àäâàðã¿é óëñ òºðæñºí çàëüò ýòãýýä
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • zochin (122.201.18.132)
    Би захирал байх хугацаандаа их сургуулиа дэлхийн түвшинд хүргэх болоогүй гольдрол руу нь оруулж өгөөд явна даа omno ni ajillaj baisan jiluuded tegeed you xiij bsan ba aa xodood ryygaa chixej bsan gej oilgox yy zail zail zail
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • zochin (122.201.18.151)
    Icheechee MUIC gedeg ene xynii xybiin omch youm yy 5 jil xooson ch yabaxgyi gedeg ni you gej bgaa yg ve
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.5.196.86)
    Ингээд МУИС 5 жил хөгжил дэвшилгүй царцанги байдалд оржээ хөөрхий
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • Jamuh (122.201.18.133)
    Taniig demjdeg gehdee Тэр талбайд 12 давхар номын сантай 12 давхар оюутны байртай хоёр барилга бариулах гэж байгаа юм Гурав юм уу дөрвөн давхарт нь номын сан байдаг үлдсэн давхарт нь өнөөх лабораторийн техникүүдээ байршуулах жишээтэй Харин оюутны байрыг бол барьж байгаа компани өөрөө хариуцаж ажиллуулах байх gesniig oilgosongui hotiin tovoos nuuh yasan be 150 000 student Nalaih ruu nuuh estoi
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (49.0.160.158)
    хамт олон чин чамд дургүй байгаа щүү Хүн чанар муутай гэдэг
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    yu geed tenegteed baian daa
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч байхыг зөвлөв
    2 цаг 29 мин
  • ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ
    3 цаг 1 мин
  • Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй болон тун дутуу 15 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулна
    3 цаг 10 мин
  • Хөдөө аж ахуйн салбар 35.6 хувиар өсчээ
    3 цаг 16 мин
  • 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    3 цаг 24 мин
  • Х.Нямбаатар: Өмчлөлийн болон ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа дуудлагаар худалдаж, санд орлого хуримтлуулна
    4 цаг 11 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн
    4 цаг 27 мин
  • ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    4 цаг 32 мин
  • “Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө дуусгана
    5 цаг 16 мин
  • ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдад МУГТ цол олгоно
    5 цаг 23 мин
  • Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас борлуулж эхэлнэ
    5 цаг 28 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 14 мин
  • Ж.Дуламсүрэн: Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 206 зөвшөөрөл олгогдоно
    6 цаг 17 мин
  • Нум сумны стандартыг хангасан хэрэгсэлтэй харваачдыг бүртгэнэ
    6 цаг 26 мин
  • Д.Ганхуяг: Морины сэрвээний өндрийг шударгаар хэмжиж ирсэн
    6 цаг 29 мин
  • Н.Мягмар: Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллана
    6 цаг 43 мин
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
    7 цаг 12 мин
  • “Үндэсний Их Баяр Наадам”-д зориулсан Apple Pay урамшуулал эхэллээ
    7 цаг 21 мин
  • Дэлхийн Монголчуудын наадам Брюссель хотноо зохион байгуулагдав
    7 цаг 35 мин
  • Гадаад харилцааны ган татлагат гүүр
    7 цаг 45 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
24 баримт
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК