Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Жижиг Таван толгой олон жил хувь хүний мэдэлд байгааг цөөнгүй хүн мэднэ

2012-3-06
0
ЖИРГЭХ
  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ой, гол мөрний сав газарт ашигт малтмалын лиценз олгохгүй байх “урт нэртэй” хуулийн талаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн юм.
   УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ой, гол мөрний сав газарт ашигт малтмалын лиценз олгохгүй байх “урт нэртэй” хуулийн талаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн юм.

- Олон жил яригдаж байгаа “урт нэртэй хууль”-ийн явц ямар байна вэ?

- Энэ хууль нь өөрөө нүсэр ажил гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гол мөрний эх, хилийн заагийг тогтоох гэдэг бол маш нүсэр ажил байдаг юм байна. Гэсэн ч бид энэ ажлыг бүрэн хийж дууссан. Гол мөрний эх, ай савыг хамгаалах, ашигт малтмалын зөвшөөрлийг цэгцлэх тухай энэ хуулийг санаачлан боловсруулахад манай иргэний нийгмийн төлөөлөл, судлаалчид тал талаасаа оролцсон. Нэг УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд биш 2004 оноос хойш Экологийн ногоон бүсийн хууль гэж санаачлаад УИХ-аар бид хэлэлцүүлж байсан. Үүнийгээ дахиж багцлаад хэрэгжүүлэх гэхээр нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан зүйл бий.

- Чухам ямар асуудал байна вэ?
- Олон асуудал байна. Гэхдээ өмнө нь Байгаль орчны яам нь эсэргүүцээд болохгүй, бүтэхгүй гээд суудаг байсан бол өнөөдөр энэ хуулийг дэмжье, баталъя гэж байгаа нь сайн хэрэг.

- Одоогоор хэдэн уул уурхайн компаний лицензийг цуцлахаар байгаа вэ?
- Яг одоогийн тоо баримтаар 1782 давхацсан хайгуулын болон ашиглалтын лиценз бий гэсэн тооцоо байна. Эдгээрээс 311 лиценз нь давхцсан байгаа. Нийт 242 шороон ордын лицензийг цуцлах тухай асуудлыг Засгийн газар хэлэлцэж, шийдвэр гаргах байх.

- Мөнгө төгрөг хаяж байж авсан лицензийг нь цуцална гэхээр эзэд нь эсэргүүцэж байгаа нь мэдээж. Үүнийг яаж зохицуулах вэ?
- Байгаль орчинд учруулсан хохирлыг яаж тооцох журмыг нь гаргаад тооцоолоод ирэхээр зэрэг алтны уул уурхайн компаниуд Монголын төрөөс нөхөн төлбөр нэхээд байсан. Харин одоо бол байгаль орчинд учруулсан хохирлоо тэр компаниуд төлөх болж байгаа юм. Лицензийн давхцалтай аж ахуйнуудыг цуцлаад өөр газар талбай өгч болно. Бас хүн хүч, техник хэрэгсэл, мэргэжлийн хүчийг нь өөр салбар руу шилжүүлж болж байна. Тухайлбал, говийн бүс нутагт өрнөж байгаа уул уурхайн том бүтээн байгуулалт, уул уурхайн ажилд шилжүүлж болно. Таван толгой эсвэл зам барилгын салбарт машин техникийг нь ашиглаж болж байна. Олон зохицуулах арга байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүйн тулд маш олон хүн ажилгүй болно гэсэн шалтаг хэлээд байгаа. Энэ хүмүүсийн ард олон хүний амьдрал байна гэсэн асуудал тавьдаг. Гэтэл энэ чинь эцсийн дүндээ 200 аж ахуйн нэгжийн асуудал байх уу, 2 сая 700 мянган хүний уух ус, амьдрах орчин, цаашдын хувь заяаны асуудал байх уу гэдэг чухал асуудал болоод ирж байгаа юм.

- Гадны компаниуд их эсэргүүцэх байх даа?

- Гадны энэ том компаниуд сорчлоод ашиглаад байна. Оюутолгой гэхэд 30 жилийн гэрээ хийгээд бүх баялгийг нь 27 жилийн дотор авч, ашигтай ордуудыг нь тонох  гэж байна. Төр өөрөө аль ордыг эхлээд эргэлтэнд оруулах вэ гэсэн бодлогоо алдчихсан, гадны компаниуд бодлогыг нь гаргаад байна. Эхлээд хоёр ордыг гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргаад ашгаараа дараагийн ордыг гаргаж ирээд хувьцааг нь зарах ийм зарчимгүй байдлыг зохицуулах хэрэгтэй. Өнөөдөр сум байтугай баг болгонд уул уурхай эрхэлж, газар сэндийчдэг байдлыг өөрчлөх ёстой.

- Нөхөн сэргээлтийн төлбөрийг гаргуулж авна гэдэг их хугацаа шаардах байх. Ер нь нэг га газрыг нөхөн сэргээхэд хэдэн төгрөг зарцуулахаар байна вэ?

- Хамгийн гол асуудал нөхөн сэргээлт болчихоод байна. Өнөөдөр өссөн төрсөн нутгийг нь өглөө босоход л ухаж сэндийлчихсэн байвал яаж тэр хүн сэтгэл өег явж чадах юм бэ? Ийм байдлыг арилгах ёстой. Нэг га газрыг нөхөн сэргээхэд ойролцоогоор 12 сая төгрөгийн зардал гарч байна.

- Нөхөн сэргээлт гэж яривал үүний цаана заавал ундны усны асуудал яригдах учиртай. Говийн усны нөөцийг хамгаалахын тулд юу хийх ёстой гэж бодож байна вэ?

- Дэлхийн дээр ундны усны төлөө бусад оронд дайн болж байна шүү дээ. Ийм нөхцөлд бид дэлхийн хагалбар газар дээр суучихаад санаа амар байж болохгүй. Тиймээс энэ урт нэртэй гэж байгаа хуулийг хэрэгжүүлж, гол эх ундрагыг нь хамгаалаад дараа нь сав дагуух голдирлыг нь ухдаг, цөмөлдөг уурхайнуудыг зохицуулна. Тэгэхээр эхийг нь хамгаалж аваад эхээс нь адаг нь хүртэл хамгаалах менежмент хийх ёстой. Цэвэр ундны усыг экспортолож, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж ашиг олж болох бас нэг гарц байгаа. Гэхдээ мэдээж хэмжээ, цензуртай. Магадгүй дахиад нөхөн сэргээгдэх баялагаа цөөхөн жилийн дотор идээд уугаад хэдхэн хүний гараар үрэн таран хийлгээд байх юм бол бидний хувь заяа бүрхэг болно.

- Энэ хуулийг цоорхой ихтэй болсон гэж ярьдаг. Та санал нийлэх үү?

- Тийм юм байхгүй. Гадаадын том компаниудын эздийн Монголын уул уурхайг өөрсдийн дураар ашиглах гэсэн гуйвуулга.

- Өмнөговь аймгийн орон нутагт эрхийг нь шилжүүлсэн жижиг Таван толгойд өнөөдөр юу болж байгаа бол оо? Танд мэдээлэл байна уу?

- Ер нь Таван толгойн орд газруудыг цөөхөн хэсэг хүмүүс гэр бүлээрээ өмч хөрөнгө болгоод үрэн таран хийж байгаа асуудал ил тод яригдаж байгаа шүү дээ. Яагаад гэвэл том Таван толгой, Оюутолгойн сүүдэрт жижиг Таван толгойг гадаадын болон хувийн компаниудад лицензийг нь өгчихсөн асуудлууд яригдахгүй байна. Байгаль орчин нь муудсан, зам нь стандарт шаардлага хангахгүй, нүүрсийг нь үрэн таран хийгээд дуусч байгаатай санал нэг байна.

- Жижиг Таван толгойн асуудлыг мэдсээр байж яагаад хөндөж тавихгүй байгаа юм?

- Явахгүй байна шүү дээ. Бага Таван толгойн асуудал бараг л 10 жил болж байна. Олон жил хувь хүний мэдэлд байгааг цөөнгүй хүн мэднэ. Ярих ёстой хүмүүс нь ярих байх. 

- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.180.218.254)
    gadaadiinhiig baitugai tolgoi baychuudaa yaj ch chadahgvi
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • баагий (203.194.115.5)
    жижиг 5 толгойг ардчилсан намынхан баллаж байгаа
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.180.218.254)
    аварга ч дахиад сонгогдох байх аа
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • сүк (202.180.218.254)
    дэмжиж байна хийх ёстой юмм ингээд хийгээд байвал
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.180.218.254)
    avargiigg huuli yarihaar sanaand buuhvi l bn shv
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.180.218.254)
    ih olon too yarijee
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    2 мин
  • Цаг агаарын мэдээ
    14 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    21 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    29 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    38 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    15 цаг 37 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    17 цаг 5 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    17 цаг 34 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    17 цаг 51 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    17 цаг 54 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    17 цаг 59 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    18 цаг 16 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    18 цаг 59 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    19 цаг 5 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    19 цаг 42 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    20 цаг 4 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    20 цаг 49 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    22 цаг 5 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    22 цаг 19 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    22 цаг 48 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК