
Хазар үндэстний тухай зургийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 17-нд АНУ-ын Жоржиа мужийн “Tucker-Reid H. Cofer-Reid” номын санд нээгдсэн байна.
Энэ үзэсгэлэн нь хазар хүмүүсийн амьдрал, баялаг түүх, соёлын өвийг дэлхий дахинд мэдүүлэх зорилготой аж. Хазар үндэстний тухай 40 гаруй зураг тавигдсан энэ үзэсгэлэн гуравдугаар сарын 17-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.
Үзэсгэлэнг Махаммад Разае гэгч зохион байгуулжээ. Тэрбээр 1995 онд Талибын дэглэмээс дүрвэж Америкт ирсэн байна. Разае “Tucker Times” сонинд хазарын удирдагч, хүний эрхийн төлөө тэмцэгч Абдул Али Мазари талибуудын гарт алагдсан нь түүнд маш хүндээр тусч дүрвэхаар шийдсэн хэмээн ярьжээ.
Разае одоо Жоржиа мужийн Лавренсэвиллэд амьдардаг бөгөөд хазарын соёл, түүхийн талаар хүмүүст лекц уншдаг байна. “Би энд коллежид явч, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой болсон. Хэрвээ би Афганистанд байсан бол эдгээр зүйлүүдийг хийж чадахгүй байх” хэмээн Разае хэлжээ.
Д.Идэр