
Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн албан хаагчийн хангамж, үйлчилгээний тухайн жилийн дундаж зардлаар тооцож Засгийн газар жил бүр тогтоодог.
Энэ онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлтэй иргэний төлөх төлбөрийн хэмжээг 3.400.750 төгрөг байхаар тогтоожээ.
Мөн цэргийн дүйцүүлэх алба хаах залуусын тооны дээд хязгаарыг тогтоож, экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, байгалийн гамшиг, ослын хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт зэрэг ажилд оролцуулахаар боллоо.
Д.Идэр