Талархлын шоу тоглолт болно
Энэ сарын 18-ны өдөр тохиож буй "Монгол цэргийн өдөр"-ийн хүрээнд БХЯ болон ЗХЖШ-аас "Цэргийн андууд минь одонгоо зүүцгээ" талархлын шоу тоглолтыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Тоглолтод 2500 ахмад дайчин оролцох юм байна.