
Энэ сарын 7-ны өдөр Хятадын үндэсний радиогоор энэ тухай мэдээлсэн байна.
Тэдний мэдээлснээр гуравдугаар сарын 4-ний өдөр Хятад-Монголын Ар хашаатын хилийг давж байхад тус хилийн Хулгайн эсрэг тагнуулын ажилтан ачааны машиныг шалгаж 50 гаруй чонын гулуузалсан махыг илрүүлжээ.
Хятадын үндэсний радио Монголоос амьтны мах, арьс шир хулгайгаар зөөвөрлөж илэрсэн тохиолдол анхны хэрэг биш хэмээжээ.
Манжуурын гаалийнхан чонын гулуузан махны эрэлт яагаад өндөр байдаг талаар бүтэн чонын мах хүнд маш тустай гэсэн итгэл үнэмшил байдагтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Чонын махыг хэрэглэчихээд арьсийг нь гутал, чихмэл хийхэд ашиглана, чонын гэдсийг гэдэсний өвчин эдгээдэг, хэл нь татаж унадаг хүн хэрэглэвэл эдгэдэг зэрэгт хятадууд итгэдэг байна. Хэдий тийм ч мэргэжилтнүүд чонын мах идэх нь тахал тусах аюултай гэж анхааруулдаг. Учир нь чоно заримдаа хулгана, оготно барьж иддэг юм.
Энэ хэргийн талаар Ар хашаатын гаалийнхнаас асуухад тодорхой мэдээлэл байсангүй.
Д.Идэр