Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын ихэнх нь онхолдох хэлбэрээр гарч байна. Ялангуяа хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гарч байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын ихэнх нь онхолдох хэлбэрээр гарч байна. Ялангуяа хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гарч байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Өнгөрсөн шөнө энэ хэлбэрийн осол гарч нэг хүний амь үрэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дарханаас Эрдэнэт орох 86-87 дахь км-т Honda Сivic маркийн 32-49 УНЕ дугаартай автомашин онхолдож, зорчигч нь нас барсан байна. Ослын шалтгаан нөхцлийг Сэлэнгэ аймгийн Хөтөлийн Цагдаагийн тасаг шалгаж байна.
Б.Чимэг