Өнгөрсөн оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн баруун талд байх PC тоглоомын газарт буун дуу гарч, онц ноцтой хүн амины хэрэг гарсан билээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн баруун талд байх PC тоглоомын газарт буун дуу гарч, онц ноцтой хүн амины хэрэг гарсан билээ. Уг хэргийг УМБГ-аас шалгаж, хэргийн эзэн холбогдогч нь нас барсан гэсэн үндэслэлээр хавтаст хэргийг хаасан байна. Хэргийг сануулбал, Өнгөрсөн оны есдүгээр сарын 8-нд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн урд байрлах 22 дугаар байран дахь "Интернет, PC тоглоом, canon, бичиг хэрэг” гэх хаягтай газарт интернэт тоглоомын газрыг ажиллуулдаг байсан 23 настай эрэгтэй Г.Цогт-Очир өөрийн тоглоомын газар ажилладаг байсан 22 настай, А.Санжааг буудаж амь насыг нь хөнөөгөөд улмаар өөрийнхөө толгойн тус газраа буудаж амиа хорлосон юм.
Б.Чимэг