Дэлхийн аялал жуучлалын томоохон үзэсгэлэнгийн нэг болох ИТБ Берлин
үзэсгэлэн энэ өдрүүдэд Берлин хотноо болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд монголын төлөөлөгчдийг Байгаль
орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар тэргүүлэн оролцож байна.
Үзэсгэлэнд Монгол
Улсаас МИАТ, Изинес, Монголиан Эйрлайнс авиакомпани болон Ар Монгол, Жуулчин, Натур
тур, Мат, Монголиан адвенчэр турс, Цолмон травел, Селена травел компани
оролцож байна. ИТБ 2012 үзэсгэлэнгийн зохион байгуулалтын асуудлыг Монголын аялал
жуучлалын холбоо хариуцан ажиллаж буй бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд
Берлин хотын "Кудамм" хэмээх худалдааны гудамжинд байрлах Европ Төвд
"Дээлтэй Монгол" арга хэмжээг 3 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулав. Энэ үеэр ардын урлагийн "Түмэн Эх"
чуулгын цөөхүүл хөгжимчдийн тоглолт, Торго салоны загварын үзүүлбэр
зэргийг үзүүлж, Монгол Улсыг сурталчиллаа.
Арга хэмжээний нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар оролцож үг хэлэв. Үзэсгэлэнгийн 46 дахь удаагийн нээлтийн ёслолын ажиллагааг нээж “Мессе-Берлин” ХХК-ий ерөнхийлөгч Рэймонд Хоош, Берлин хотын амбан захирагч Клаус Воверэйт, Холбооны эдийн засаг технологийн сайд Филипп Рөслер, Германы аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Клаус Лепплэ, Дэлхийн аялал жуучлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифэй, түнш орноор оролцож буй Египетийн аялал жуулчлалын сайд Моухир Факри Абдул Нур нар үг хэлжээ.
Берлиний ИТБ үзэсгэлэн нь хамрах хүрээ, хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог оролцогч улс орнуудад олгодог байна.